УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд нээлттэй захидал илгээжээ.
Уг захидалд: " Эрхэм Ерөнхий сайд Танд энэхүү захидал очих өдрийн халуун мэндийг хүргэе.
Өнгөрсөн түүхийг би сайн, муу гэж дүгнэхгүй. Гэхдээ түүхийн сургамжийг бид хэзээ ч мартаж болохгүй.
Хэдхэн жилийн өмнө төрийн ордны зүүн жигүүрт бид танилцаж “нам харгалзахгүй нэгдэн тэмцэж байж намчирхсан, талцсан Монголоо нэгтгэж аврах” тухай ярилцаж байж билээ.
Тэр үед миний бие АН-ыг шинэчлэх замаар Монголоо аврах тухай боддог байсан бол харин Та МАН-ыг шинэчилбэл Монгол өөрчлөгдөнө хэмээн ярьдаг байлаа.
Төд удалгүй бид нэгдэж хоёр намыг олон жил удирдсан “Э” дарга нарын бүлэглэл буюу МАНАН-ын сүлжээг задлах тэмцлийг өрнүүлж билээ.
Монгол түмэн ч энэхүү тэмцлийг уухайлан дэмжиж Эрдэнэт, Оюутолгой, Cалхит, Цагаан Суварга гэх мэт алдагдсан ордууддаа эзэн болох, төрөөс МАН-ын 60 тэрбумын бүлэглэлийг зайлуулах, АН-аас Эрдэнэтийн 49, эрүү шүүлтийн бүлэглэлийг холдуулах, хууль ёсыг гажуудуулж, иргэдэд хилс хэрэг тохдог хонгилын шүүгч, прокуроруудад хариуцлага тооцох асуудлыг эхлүүлж билээ.
Тэр цагаас хойш олон үйл явдал өнгөрчээ. Хорвоо эргэдгээрээ эргэж, түүхийн шар хуудсууд ч бичигдсээр л байна.
5 гишүүний тэмцэлд нэгдэн орсныхоо төлөө миний бие 2019 оны 1-р сард “АН” намаасаа, Э дарга нартаа хөөгдөж, аргагүйн эрхэнд зарим нөхдийн хамт ШИНЭ нам байгуулж билээ.АН-ыг “Э” дарга нарын бүлэглэлээс чөлөөлөх бидний хүсэл мөрөөдөл талаар болсон ч, таны өөрийн намаа шинэчлэх мөрөөдөл биеллээ олсонд талархал илэрхийлье.
Монголын улс төрийн хоёр тулгуур нам АН, МАН хоёр шинэчлэгдэх нь Монгол улсад хэрэгтэй. Цаашид ч Монгол улс хоёр намын тогтолцоогоор бус олон намын систем рүү шилжих ёстой гэж ярьдаг байснаа бид хэзээ ч мартах ёсгүй юм.
Өнөөдөр Та Монгол улсын хамгийн том эрх мэдэл бүхий улс төрч болжээ.
Иймд таны улс төрийн манлайлал дор Монгол оронд улс төр, эдийн засаг, нийгмийн томоохон шинэчлэлүүд хийгдээсэй хэмээн миний бие чин сэтгэлээсээ хүсч буйгаа илэрхийлье.
Таны үед Монгол улсад ардчилал, шударга ёс сэргэж, хүний эрхийн хамгаалал сайжирч, баялгийн шударга хуваарилалт хийгдэж, Монгол улс олигархи бүлэглэлийн савраас бүрэн гарч олон түмний амьдрал сайжирсан он жилүүд байгаасай.
Мөн миний бие МАН залуу үеээ дэмжиж буйд талархаж байгаа хэдий ч Монголын улс төрийн тулгуур хүчний нэг болсон АН-ыг зориуд задлах, хагалан бутаргах гэсэн зарим нөхдүүдийн санаатай хорон явуулгыг хараад санаа зовнихын зэрэгцээ энэхүү хууль бус ажиллагааг таслан зогсооход Таныг анхаарлаа хандуулаасай хэмээн хүсч байна.
Түүнчлэн 60 тэрбумын бүлэглэлтэй тэмцсэн шигээ сонгуулийг луйварддаг, сонгогчдын саналыг худалдан авдаг, ямар ч технологийн баталгаагүй хар машинаар сонгууль хийсэн болж жүжиглэдэг бурангуй тогтолцоог үтэр түргэн халах ёстой.
Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай хэмээн Монголын ард түмэн сургадаг.
Өндөрт гарсан хүн нэгэн өдөр буух нь ойлгомжтой ч бууж ирсэн нь чухал биш, харин үлдээсэн өв нь илүү үнэтэй байдаг.
2020 оны сонгуулийн дараа тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Та бүхэн намайг Австрали улс руу томилж, Ардчилал өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж ир хэмээн илгээсэн билээ.
Иймээс миний бие энэ нутагт ирж бүтэн 1 жил орчим судалгааны ажил хийж, номын дуу сонслоо.
Энэ бүс нутагт ардчилал, зах зээлийг гайхамшигтай хөгжүүлсэн, чөлөөт худалдааг эрхэмлэсэн Шинэ Зеланд, уул уурхай, хөдөө аж ахуйг зөв хослуулж өндөр хөгжилд хүрсэн Австрали улс, Тариат сум шиг жижигхэн газар нутаг дээрээ таван сая иргэнээ тансаг амьдралд хүргэсэн Сингапур, хулхи ардчилал, хулгай, авлигын замыг сонгож арчаагаа алдаж яваа Филиппин, Индонези, Малайз гээд олон улс орнуудын туршлагыг судлав.
Шинэ Зеланд, Австрали, Сингапур улс хэрхэн авлига багатай 10 орны нэг болсныг, Австрали улс яагаад сүүлийн 30 жил эдийн засгаа тасралтгүй өсгөж, нэг хүнд оногдох ДНБ-ээ 50 мянган долларт хүргэснийг, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, амьдралын чанараа яаж эрс сайжруулсныг судлан нөхдийн хамт “Шинэ Хувьсгал” хэмээх номоо бичиж хэвлүүллээ.
Энэхүү номонд Монгол оронд зайлшгүй хийх ёстой 18 эрс шинэчлэлтийг тусгасан ба эдгээр нь Таны дэвшүүлсэн “Шинэ Cэргэлтийн бодлого”, Алсын Хараа-2050 хэмээх бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангахад чухал дэмжлэг болно хэмээн итгэж байна.
Өнөөдөр Монголчууд бид хамтдаа хөгжлийн гацаа болсон хагас социалист хэв маягийн тогтолцоогоо үндсээр нь халж, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шудрага ёсоо бодит утгаар нь бэхжүүлж, чөлөөт эдийн засаг, хувийн өмч, чөлөөт худалдааг хөгжүүлэх замаар өнөөгийн мухардлаас гарна.
Бид системийн өөрчлөлт хийх тухай, МАНАН дэглэмийг үндсээр нь халах тухай мөрөөддөг байсан. Түүнээс бус нэг хүнийг нөгөө хүнээр, нэг намыг нөгөө намаар нь солиод юу ч өөрчлөгдөхгүй юм байна гэдэг талаар хангалттай ярьдаг байлаа.
Тиймээ, Та бол өнөөдөр зөвхөн МАН-ын дарга биш, Монголын ард түмний Ерөнхий Сайд билээ. Иймд хамт жагсаж, тэмцэж явсан нөхрийн хувьд хэлэхэд сөрөг хүчнийг дарж биш, хамтарч, хамгаалж байж Ардчиллыг босгодог, иргэдээ мөрдөн мөшгөж биш, өмгөөлөн өмөөрч байж чөлөөт нийгэм төлөвшдөг. Таны гарт өнөөдөр Монголыг аврах бүрэн боломж иржээ. Бүрэн дүүрэн ашиглаарай.
Эцэст нь дуулгахад мөхөс миний бие засгаас өгсөн үүрэг даалгавар, судалгааны ажлаа хийж дуусгасан тул эх орондоо удахгүй очно.
Тэртээ 2018, 2019 оны хөхөө өвлийн хүйтэнд яагаад олон мянган иргэд 5 гишүүнийг дэмжиж Сүхбаатарын талбай дээр цуглаж байсныг, тэнд хэн, юу ярьж байсныг сануулахаар, мэдсэн, судалсан зүйлээ хэрэгжүүлэхээр Монголдоо очно.
Таны ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье.
Монгол түмнийг минь бурхан тэнгэр ивээг.
Таныг гүнээ хүндэтгэсэн: Жалбасүрэнгийн Батзандан:
Австрали улс, Канберра хот.
2022-01- 10"
гэжээ.
Сэтгэгдэл0
Хол явж юм үзэж нүд тайлсан хүний Монголоо яаж хөгжүүлэх вэ гэсэн санаагаар дэвшүүлсэн санаанууд сонин ба. Хэрэгжүүлээсэй. Монголчууд л ялна даа
Зайл
Урвагч Батзандан Болд нар МАН д үйлчлээд шагналд нь элчин консулаар шагнагдаад явсан даа..Очсон газарт нь иймэрхүү зүйл ардчилалд хэрэг болдоггүйг олж харсан юм болов уу. Эсвэл ээлжит ПОПОО эхлэж байгаа юм болов уу.Тэр үеийг чинь бодвол байдал улам муудаж иргэдийнхээ үгийг сонсохоо больсон.Болд Батзандан та нарын үг бол бүр нохой хуцсан дүнд ч сонсогдохгүй болсон. Бас хэн ч биш болсон гэж ойлгож болно.Монголд ПОПЧИН , УРВАГЧ хэрэггүй.
Батзандан чи ирж хэрэггүй д болов уу.Тэр үед жагсаал хийгээд 30 гэр барьж болж байсан.Одоо бол талбай дээр үг хэлээд жагсвал 461 д очдог,хуулийн хариуцлага хүлээдэг болчихсон шүү.Чи өнгөрсөн хойно нь дэмий хуцав. Одоо чамд ганц гарц байна .Тэр австралидаа худал попорч байгаад засгийн газарт нь ажилд орж үз.Үнэгүй зөвлөлгөө шүү .Монголд ирж хэрэггүй шүү.Иргэд ,Нам Энэ улс чамайг хүлээж авах дургүй л байгаа шүү
Ж.Батзандан АН-ын нэрээр баахан тэмцэл хийгээд ах Ж.Бат-Эрдэнэ нь МАН -д заларч, дэд сайд болмогц өөрөө элчин болоод зугтсан. Нэг гэр бүл дотор өөр намынхан байна гэдэг бол улс төрөөр ашиг хонжоо хайдаг олиггүй гэр бүлийн шинж. Жишээ гэвэл: Манай мангар бөхчүүд Сумъяабазар, Аса нарыг хар. Нэг нь МАН, нөгөө АН. гэтэл тэд намуудынхаа үзэл онол, зарчмын ялгааг ч мэдэхгүй, зөвхөн нам дамжиж албан тушаалд очиж, улсын хөрөнгөнөөс хулгайлах л зорилготой.
шоучин.
Ертөнцийн бузар сартгар чи монгол нутгийг бузарлахгүй шүү. Тэр чигтээ зайлаарай муу лалар.
АРИУН ЦАГААН ХЭРЭЭ МИНЬ АВСТРАЛИАС ДЭВЭН ДЭВСЭЭР ИРЭХ НЬ ҮҮ? ЧИ ШУДАРГА ХҮН МӨН ҮҮ? ӨӨР ЛҮҮГЭЭ ХАРЖ ЯВААРАЙ ДАА, БЗД-ИЙНХЭН ЧАМАЙГ ДЭМЖЭЭД, ЧИ ХЭР ТӨЛӨӨЛЛӨӨ ДӨӨ?
Элбэгдоржийн өдөөн турхирсан үймээнд оролцоод явж байсан нөхөрт итгэх хэрэггүй.
Нэг мөсөн зайлаад өгнө үү
puu short butsaj buu ireesei tendee yasaa taviasai
Сайн байна , хийж бүтээхэд өндөр амжилт хүсье.
Жаахан юм үзэж нүд тайлсан нэг ч гэсэн улс төрч бөйх нь энэ үед хэрэгтэй шүү.Амжилт хүсэе.
Нэр шигээ байж чаддаггүй писта
Mongol mini zailsgyi hegjine dee?henees saltgaalahdaa bis ee?bidnii zaya zabagt l baigaa yum!bidnii zeb ergyylbel Mongol dorhonoo bosno?anhnaasaa byryy garaar ydirdsanii gerch,eneeder iim muu yeryy yabjee!!!
Ирээд хэрэггүй шүү. Манай хил хаалттай
Шозоо
Za odoo tegeed Avstrali mayagaar hugjuh ni dutaj dee......Hugjiliin yanz buriin zamuud baigaa....Mongolooroo setgesen ni deer baihaa....Dalain chanad dahi humuusiin setgehui bidnees uur shuu dee.....
Батзандан ч орон гаран нөхөрдөө болгоомжтой байх нь чухалдаа ирээд албан тушаал горлиж байж ч мэндэндээ
Э дарга нарын бүлэглэл гэхээр Энхболд Эрдэнэ хоёр юмуу. Эсвэл Элбэгдоржийг багтаагаад байна уу. Энэ хоёрыг очих газарлуу нь явуулчихвал АН хөлөө олно гэсэн гэсэн утгатай захиа юм гэж ойлгов
Шинэ МАНАНтуулчихав
Zailaaa
Гайхалтай улс төрч баяр хүргэе.
Ta 5iig demjsen mongoliin ard tumen hamraaraa gazar hatgaj... Damraaraa ergej bna daa novsh gej...
Батзанданч уг нь сүрхий тэмцэгч гар л даа.Шулуухан хэлэх гэснээ хэлчихдэг,нам энэ тэр гэдэггүй шудрага зан чанартай эх оронч тэмцэг ч гэж хардаг.Эрдэнэтийн,Оюу-толгойн бусад ордуудын талаар үнэний талд эх орныхоо талд зогсож чадсан улс төрч.Даанч чимээгүй алга болчихсон юм тийм учиртай байж.Тэхдээ хоёрдмол зан гаргадагаа больчих хэрэгтэй,түүнээс биш шудрага үнэний дуу хоолой болж явдаг хүн гэж үздэг.
Шантааж шаах нь дээ
Энэ нөхөр чинь ЭСЯ-нд томилогдон очсон санагдах юм. Ном зом бичсэн шигээ цагийг өнгөрөөсөн байх нь.
Хамт тэмцэж явсан нөхөд чинь хачин өөр болсон ..өөрөө мэдэж л байгаа байлгүй. Нямбаатар сайд ..зөрчлийн хууль 2 адилхаан..агаар нэг.
Чухал үед эх орондоо байж үүргээ гүйцэтгэх нь улс төрчийн ажил байлтай австралийг онлайн үзэж ололт амжилтыг нь номоос үзчиж болно тийм л эх оронч юм бол яах гэж явсын байгаан.
УИХ-н сонгуульд нэр дэвшигчдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг шалгуулж байж нэр дэвших үнэмлэх олгох тухай хэлэлцэх болоход мань Зандан жигтэйхэн эсэргүүцэж санасандаа хүрч билээ. Гайхах, инээд хүрэх 2 зэрэгцэж билээ.
Тэмцлийн замдаа яаж хүчин мөхөсдөж - ямар арга боломж , страги - тактик , маневр хэрэглэж байсныг бид мэдэхгүй , ямар ч л гэсэн " залуучууд " уулзалддаг , улс орныхоо тухай ярилцдаг байсан юм байна \ үнэн юм шиг байна \ гэж энэ захидлаас ойлголоо . Эх орныхоо тухай - эгэл жирийн иргэдийнхээ төлөө ЗӨВ СЭТГЭЛТЭЙ л бол Батзандан төдийгүй гадаад - дотоодод байгаа хэн ч хэрэгтэй байна даа . Батзанданг эрх мэдэл - албан тушаал горилж ч юм уу , манай шуналтнууд шиг луйвар - дээрмийн төлөө нам нам авлигадаж - урваж шарваж явсан гэж бодохгүй байна . гэж бодохгүй байна , Зөв сэтгэлтэй нэг хүн ч хэрэгтэй цаг үе ...
Ezendee pildagdaad novsh chini Ardchilsan orond ochson yum chini kommunist yzleesee salaasai daa
Entertainment Batzandaan gej hehe
фракц нам хэзээд байдаг туйлшраад хэрэггүй социализмын үед хрущев тэргүүтэй сөрөг хүчин дайны үеэс эхлэн тэмцэлдсээр ЗХУ задөрлаа Далимдуулж засгийнийг АН нам авлаа 30 АН намтай явлаа ард түмэн уг нь Ардын нам дараань махн залгамж үе нь одоо ардын нам шүү Монголын ард түмэн ардын анхны намдаа анхных шиг байгаасай гэж итгэсээр байна Ардын нам дотор фракц бүлэг МАХН байж л байна шүү дээ олоо бидэнд АН нам ард түмэн хэрэггүйээ
Mani udaxgui ochno. Maniigaa martaagui bizdee. Manius lag bsan shuu... bla bla noxoitoh bn uu Zandaan chi AN iig budaa boloxod bas l gol uureg guitsetgesen ichij amidar. MaN d or
Зөв Батзанданд итгэж байна .Ирээд ерөнхий сайдаа ажилд нь оруулаарай.Хурдан ирж ард иргэдээ хамгаалан амьдралыг нь дээшлүүлэх аяндаа алс холын нутгаас мэдсэн сурсан зүйлээ хэрэгжүүлэн ажилаарай гэж хүсэж байна
Поп шоучин үхсэн баасын австралид очоод сайжрах нь юу л бол улам мэдрэл нь муудаад ирэх биз.
zowshuu demjij baina
hurdan mongoldoo ireed shinechlel hiigerei
Taniar l ene Mongol uls dutaj bainadaa
.Зүгээр л улс төрөөс зайлаад ард түмнийг амраачиx нас чинь ч явлаа
7 сарын 1 ний үймээнд оролцож байсан нөхөр Казакстаныг сонсчихоод ирэх гээд байгаа юм уу
Зандкаа минь ирээ..занданаа тайл .юм үзээгүй юмнууд манийгаа алах нь байнаа
Ah chini oroldood boldoggyi ee Zandakaa ahaa
БАТЗАНДАН ЧИ ХУДЛАА ШАА!
Оспан чинь тэгээд баатар юм уу ?дээрэмчин юм уу ?
Энэ элий балай дүлийрсэн амьтныг Монгол Улсын хилээр бүү алхмууд. Энүүнд авах ган ч юм байхгүй. Ёстой бүтэхгүй хогийн амьтан. МАН үүнээс л хол байгаарай.
Тэнэж явхаар намаа шинэчилэх хэрэгтэй тийм их санаа зовж байгаа юм бол ирээд учираа олох хэрэгтэй
Австралид байх сонирхол нь буураад буцаж ирж поопорхоор шийдэж
Энэ гэж ёстой малнаас дор амьтан байна аа.Ёстой хоёр хошноготой новш юмаа.
Mash zow Setegdelee sanaa bodoloo heljee Batzandan bol mash shudarga zaluu shuu husamaa Gordson hvvhed shig mongold hvleesen olon bga
Муур багш ирэх хэрэг бн уу??!! Ккк.Батзандангийн халааг шавь Мөнхэрдэнэ нь авчихсан энд солиороод л яваад байх чинь билээ!
Хэний мөнгөөр ингэж яваад байдаг юм бол?...
ямар аймшигтай мэдээ вэ
Паа базарваань. Их юм сурлаа гэж нийтэд зарлаж байгаа юм уу? :)
Сулянхан одоо юу гэж ч солиороод нэмэргүй дээ!!! Чам шиг урвагч Пяздаг манайхаан хүлээж авахгүй шүү!!! Наанаа ҮХсэн чинь дээр!!!
Муу гөлөг минь зайлаарай
Ш
Ж . Бтзанданг \ с . Ганбаатарыг ч \ авлигалын эцэг Намб . Энхбаяр \ өөрийгээ илчисэн \ ба түүнийг аялдагалдагчид \ Шаравдорж , Оюунбаатар г . м \ , мөн Ч . Улаан , Д . Тэрбишдагва , Ц . Даваасүрэн , Болорчулуун, Ж. Сүхбаатар Батзандан нар бол нартай адилтгаж болохгүй , тэд бол ердөө л шууд утгаараа л улаан - цагаандаа гарсан албан тушаал горилогчид , , төрөөс мөнгө шомбодох арга зам хайгчид - авлигачид . Батзандан нар бол дэмжигчид - замын хань - түших тулгуур хайж явсныг үгүйсгэх аргагүй .... Юуны түрүүн бие биенээ бүү үзэн яд - их зорилгынхоо төлөө эвлэлдэн нэгд ...
батзандан бидэнд хэрэггүй туушгүй хүн зүгээр элдэв номоо бичээд холхон бжии
Шизотой амьтан юм билээ.
Ene huniig muulj bichij baigaa humuus Esregeer Mongol ulsinhaa hugjild nemerleh yamar sanaltai irj baigaagni sonsoj demhihiin orond ene hunii dotor orood garsan yum shig muulah yum Mongolshuud negdej baij Amjiltand hurehiig yadaj uhamsarlah hun baihgui met boljee Yanadaa Burhan ueshuu
Пяз*аааааааааа
Хутган үймүүлэгч, хорт могойнуудын нэг ирэх гэж байгаа юм байна. Тэр хавьдаа үлдчихгүй . юу ч дагуулж ирж магадгүй, хазахстанд юу болж байгааг сайн мэдэж байгаа. Тийм явдал ч санаархаж байж магадгүй.: Тэр жил Энхбаярыг хорлосноосоо багагүй л юм бодож байгаа шүү. Ерөнхий сайд маань бүү хууртаасай. Ахыг нь дээш татаад нэг л сэжигтэй.
Бялдууч хог вэ. Албан тушаал горьдож бгаа.
энэ сда худлаа шүү, одоо энэ тэр чигээрээ далд орвол таарна, тэмцэл болгон нь интертаймент шоуны цаана нь хар амиа л бодсон өөрийнхөө төлөө л өмхий санаа
энэ урвагч Дүлзэн ирээд яахав дээ. Шоронд орохгүйл бол
Улс терийн янхан дараагийн бонуса нэхэж байна
Би туршлага судалсан, одоо албан тушаал бэлдэж байгаарай гэж л хэлээд байна. Бас улс даяар зарлаж, сүржин ирэх санаатай. Урваад элчин болоод явахдаа таг чиг хулгайч шиг л арилаад өгөө биз дээ.