Манай улс зорилтот бүлгийн иргэд буюу 55-аас дээш насны ахмадууд, эмч, багш нар болон архаг хууч өвчтэй хүмүүсдээ COVID-19 эсрэг вакцины гуравдугаар тунг наймдугаар сарын 18-наас хийж эхэлсэн. Тиймээс нэмэлт буюу гуравдугаар тун вакцины талаар эрдэмтэд, судлаачид юу хэлснийг тоймлон хүргэж байна. Улсын хэмжээнд мягмар гарагийн байдлаар 114 мянга гаруй иргэн гуравдугаар тун вакциндаа хамрагджээ.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДЭРГЭДЭХ ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА О.БАТБАЯР: НЭМЭЛТ ТУН ВАКЦИН НАС БАРАЛТААС 92 ХУВЬ ХАМГААЛНА
-Вакцины хоёр тундаа хамрагдсан ч халдвар авсан олон хүн бий. Хүн бүрийн дархлааны тогтолцоо өөр учраас вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авсан ч хүндрэх магадлал бага. Гуравдугаар тунг дэлхий нийтээр судалж байгаа.
Зарим улс орны хувьд нэг үйлдвэрийн вакцин хийх эсэх тал дээр судалгааг хийсэн. Цар тахлын тархалтын эрсдэл нэмэгдэх тусам дархлаажуулалттай бүлэг рүү чиглэж байна. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас эхний ээлжинд улаан бүс буюу халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, онцгой байдал болон цагдаагийн алба хаагчдыг сайн дурын үндсэн дээр гуравдугаар тунд хамруулж эхэлсэн. Аль ч үйлдвэрлэгч компаниас албан ёсоор вакцины хэчнээн тунд хамрагдах нь зөв гэсэн мэдэгдэл гаргаагүй. АНУ-ын судалгааны байгууллага дархлаажуулалтын хувьд сул байгаа орнууд гурав дахь тунг хийж эхлэх нь зүйтэйг мэдэгдсэн.
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар вакцины нэмэлт гуравдугаар тун нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногт эсрэг биет дөрөв дахин өссөн үр дүн үзүүлсэн. Тиймээс хүн амыг яаралтай гуравдугаар тунд хамруулах шаардлагатай байна.
ЭМЯ-НЫ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА Л.ЭНХСАЙХАН: ГУРАВДУГААР ТУНДАА ӨӨР ВАКЦИН ХИЙЛГЭХ НЬ АЮУЛГҮЙ
-Дархлаажуулалтын цэгийн ачаалал буурч эхлэхээр ирэх долоо хоногоос 55-аас доош насны иргэддээ дархлаа сэргээх нэмэлт тун вакцин хийлгэх тушаал гаргахаар төлөвлөж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтны зарим нь вакцин дээр зарим нь тандалт дээр нэг хэсэг нь эмчилгээн дээр гээд олон чиглэлд ажиллаж байгаа. Тиймээс салбарынхаа мэргэжилтнүүдийн ачааллыг зохицуулах тал дээр анхаарах ёстой.Хоёр тун вакцин хийлгээд халдвар аваагүй иргэдэд сайн дурын үндсэн дээр дархлаа сэргээх тунг санал болгож байгаа. Харин хоёр тун вакцин хийлгээд халдвар авсан хүмүүсийн цусанд хамгаалах эсрэг биет байгаа учир дархлаа сэргээх нэмэлт тунг санал болгохгүй. Хоёр Синофармтай иргэн нэмэлт тундаа Синофарм эсвэл Пфайзер хийлгэж болно. Хоёр Спутник хийлгэсэн бол Спутник эсвэл Синофарм хийлгэж болно. Харин АстраЗенекагийн хоёр тунтай иргэд Синофарм эсвэл Пфайзер хийлгэж болно гэсэн сонголттой. Пфайзерын хоёр тунтай бол Пфайзер эсвэл Синофарм хийлгэх сонголт бий.
Синофарм вакцины компани 100 гаруй жилийн туршлагатай учир аюулгүй байдал нь маш сайн. Аль ч вакцин хүндрэл ба нас баралтаас 92 хүртэл хувиар хамгаалдаг.
ОНОМ САНГИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.НАРАНБААТАР: НЭМЭЛТ ТУНГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ СУДАЛГААН ДЭЭР ҮНДЭСЛЭН ХИЙХ ЁСТОЙ
-АНУ, Англи, Израйль, Европын холбооны улсууд дархлаа сйэргээх нэмэлт вакцин хийж байгаа. Гуравдугаар тун нь COVID-19 ѳвчний эсрэг дархлаа сэргээх зорилготой. Халдвар их тархах тусам ѳвчний хүндрэл, нас баралт хурдтай ѳсч, эрүүл мэндийн салбарын даац хэтрэнэ. Иймээс дархлаа сэргээх нэмэлт вакцин шаардлагатай. Гэхдээ хийх хэрэгтэй гэдэг нь нэмэлтээр аль вакциныг, хэзээ, хэнд хийвэл хамгийн сайн бэ гэдэг асуултуудад хариулсан гэсэн үг огт биш. Синофармын вакцины хоёр тунгийн дараа нэмэлтээр ямар вакцин хэзээ хийвэл хамгийн сайн бэ зэрэг онцгой чухал асуултад хариулах үндэсний хэмжээний судалгаа хэрэгтэй байсан. Ийм судалгаагүйгээр Монгол Улсын Засгийн газар зорилтот бүлгийн хүмүүстээ COVID-19 халдварын эсрэг дархлаа сэргээх вакцин нэмэлтээр хийх нь одоогийн нѳхцѳл байдалд аргагүйн эрхэнд гаргаж байгаа шийдвэр. Уг нь нэмэлт вакцинжуулалтыг үндэсний хэмжээнд хийсэн судалгаан дээр үндэслэсэн бол шинжлэх ухааны мэдээлэлтэй урагшлах боломжтой байсан юм.
ДЭМБ-ЫН ТЭРГҮҮН ТЕДРОС ГЕБРЕЙЕСУС: ЯДУУ ОРНУУДАД ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЛЭЭГҮЙ БАЙХАД НЭМЭЛТ ТУНГ ТАРИХ НЬ ЗОХИСГҮЙ
-Дэлхий даяараа вакцинжуулалтад хамрагдаагүй нөхцөлд цар тахал хэзээ ч зогсохгүй. Дэлхийн хүн амын зарим хэсэг нь вакцинд хамрагдахгүй байхын хэрээр коронавирусын мутацид орсон шинэ хувилбарууд үүсэх магадлал өндөр болох ба ингэснээр баян орны иргэд хэчнээн ч удаа вакцин хийлгэлээ гэсэн үр дүн нь “0” болж, дахиад л шинэ төрлийн хувилбараар өвчилнө гэсэн үг. Одоогийн байдлаар, өндөр орлоготой улсуудын хүн амынх нь 70-80 хувь вакцинжуулалтад хамрагдаад байгаа бол Африк тивд энэ үзүүлэлт дөнгөж хоёр хувьтай байна.Ядуу улс орнууд улаан бүсэд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууддаа эхний тунг хийж амжаагүй байхад чинээлэг орнууд гурав дахь тунг хийж эхлэх тухай ярьж байгаа нь зохисгүй. Нэмэлт тунг тарих нь зүйтэй гэсэн компаниудын мэдэгдэлд бус харин шинжлэх ухааны бодитой судалгаанд үндэслэн гуравдагч тунгийн асуудлыг шийдэх ёстой.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Өөрсдөө хариуцлагаас мултрахын тулд Коронагаар нас барсан хүмүүсийг тийм ч өвчин хавсарсан, ийм ч хавдарын шалтгаанаар гээд нас барсан гэж оношийг коронагаас өөрөөр тогтоох болсон. Сайд ажлаа хийж чадахгүй бол огцрох хэрэгтэй. Наад хaлдвар чинь маск зүүгээд, зай бариад, хулхи вакцин тариулаад ч нэмэргүй. Учир нь Хятадууд Лабораторид коронагийн вакциныг хийхдээ бүх л хaлдварлах зам, мутаци зэргийг туршсан байна. Тэгээд улс орнууд ялангуяа АНУ зэрэг өрсөлдөгч орнууд хөл хорьж, хaлдварыг таван туулахад их хөрөнгө зарцуулж, эдийн засгаа доройтуулан, Хятадын өмнө сөхөрнө гэж тооцжээ. Түүгээр нь болж байна. Харин Хятадууд өөрсдөө яагаад Коронаг амжилттай давж байна гэхээр хaлдвар авсан хүмүүсийг гэрт нь тусгаарлан гаргахгүй байгаа бөгөөд хүмүүс тэндээ нэг бол өвчин хүндрэн эсвэл өлсөж үхээд хaлдвар тараах замгүй болдог байна.
За би ч 5 дахь тунгаа хийлгүүлчээд болино о солонгоруулж олон төрлийн вакцин хольж хийсээр байтал бие гүйцэхгүй нь
Яг зөв ямар ч судалгаагүй судалгаагаа ч хийж чадахгүй байж юун3 дахь тун бэ өөрсдөө хариуцлагаас мултрах гэсэн арчаагүй санаа нас барсан хүмүүсийг өөрсдөөсөө зайлуулж тийм ч өвчтэй байса иим ч өвчтэй байснаас бурхан боллоо гээд худлаа яриад байхаа болиоч ээ ковид тусаад яаралтай эмчилгээнд ороогүй орох боломж нь байхгүйгээс ийм болоод байна шүү дэ эмнэлгийн байгууллага төрийн байгууллагын уялдаа холбоо шуурхай үйл ажиллагах хариуцлаггүй байдлаас бол байгааш дэ үүнийгээ хүлээн зөвшөөрөөч ээ хариуцлагаа хүлээгээч ээ монголд ямар нэг өвчингүй хүн гэж байхгүй шүү
2 тун хийлгэсэн боллоо юм биш шүү. Бид вакцины туршилт болохоо больё. Уг нь ямар ч вакцин нэг л удаа хийдэг юм биш үү???
Энэ биологийн дайн Энэ дайнд Хятад ялсан Дайны гэмт хэрэг өдүүлэхийг таслан зогсоохгүй бол ийм дайн дахиндахин гарч дэлхийг сүйрүүлнээ.