1221 онд Чингис хааны цэрэг Инд мөрний эрэг дээр Хорезмын шах Желал Ад Динийг гүйцэн очиж, тулалдан бут цохьжээ. Ийнхүү найрсаг хөршийн харилцааг умартан, төрийн алтан аргамж болсон элч төлөөлөгч болон харьяат худалдаачдыг нь хөнөөсөн хэрэгт Хорезмын шахаас ял асуун эхлүүлсэн аян дайн зорилгоо биелүүлсэн юм. Хорезмыг эзэлсэн энэхүү ялалтаа тэмдэглэн алдаршуулж Чингис хаан 1221 онд Бухар, Самарканд, Газни, Балха, Термес, Астарабад хотуудад алтан зоос дэлдүүлжээ. Чингис хааны алтан зоос хэмээн нэрлэгддэг эдгээр зоос нь “Хаад хаадын дотроос хамгийн агуу нь Чингис хаан” эсвэл “Хаадын хаан агуу их Чингис хаан” гэж орчуулж болох Перс бичигтэй, алтны хувьд нэлээд сайн сорьцтой байв. Дундад эртний Хорезмын уран дархчууд гар, нүд, ухааны ураа дайчлан чингис хааны алтан зоосыг дэлдсэн нь 800 жилийн тэртээх хэрэг явдал бөлгөө.
Эдгээр алдарт зооснууд 750-760 гаруй жилийн дараа буюу 1996 онд анх Пакистан, Афганистаны хил дээрх Газни хотоос олдсон байна. Нэг дороос 150 орчим ширхэг эртний зоос олдсон нь дэлхий нийтэд дуулиан тарьсан мэдээ байв. Тухайн үед Иракад сууж байсан АНУ-ын Элчин сайд Спэнглер гэж хүн уг зооснуудыг олох, малтлага хийж гаргах, дээрх бичээсүүдийг нь тайлж унших зэрэг бүхий л ажилд оролцсон аж. Газни хотоос олдсон эдгээр зоос удалгүй дэлхийн зоос сонирхогчдын анхаарлыг татаж, энэ зах зээлд нэлээд тарсан байна. Уг зооснууд дотор Хорезмын шахуудын нэртэй алтан зоос олон байж. Тэр дунд Чингис ханы нэртэй зоос нэлээд олон байжээ. Чингис хааны үеэс бүрэн бүтэн үлдсэн, их хааныг амьд сэрүүн байхад нь бүтээлгэсэн эд зүйл тун ховор. Тийм эд өлгийн зүйл байж гэмээнэ асар үнэ цэнтэй билээ. Тийм үнэт дурсгалын жишээ болсон Исламын тооллын 618 он буюу 1221 онд дэлдүүлсэн зооснууд дээр Чингис хааны цол, алдар гуншинг ихэд хүндэтгэлтэй бөгөөд яруу тодоор бичсэн байдаг аж.

Чингис хааны алтан зоосны тухай ийн барин тавин баримттай ярих боломжийг олгосон хүн бол түүхч, түүхийн ухааны доктор, судлаач, цуглуулагч Б.Нямаа юм. Эдүгээ АНУ-д амьдарч буй энэ эрхэм зоос цуглуулагчийн хувиар төдийгүй түүхч мэргэжилтэй хүний зүгээс Чингис хааны зоосыг уйгагүй судалж, сурвалжлан, олон талын эх сурвалж, ном, товхимлыг харьцуулан шүүрдэж, бүрэн хэмжээний ном бүтээсэн аж. Түүний 20 гаруй жилийн хөдөлмөр шингэсэн “Монголын эзэнт гүрний зоос мөнгө, хаадын овгийн тамга" нэртэй энэ ном эрдэм шинжилгээ, судалгааны даацтай бүтээл болж чаджээ. Эзэнт гүрний зоосны тухай өгүүлсэн энэ ном 16 жилийн өмнө хэвлэгдэн гарсан бөгөөд эдүгээ эртний зоос шиг нэн ховор чухаг бөгөөд үнэ цэнтэй болсон байна. Б.Нямаа судлаач дээрх номоос гадна энэ чиглэлээр 10-аад ном бичсэн гэхээр судалгааны асар арвин баялаг сан хөмрөг цуглуулсан ажгуу. Түүний Монголын их эзэнт улс Юань гүрний үед анх гүйлгээнд гаргасан цаасан мөнгөн дэвсгэрт болон манай эртний хаадын нэр, овгийн тамгатай 52 ширхэг зоосны цуглуулгыг нэлээд хэдэн жилийн өмнө БСШУЯ улсын санд худалдаж авсан аж.
Аль ч улс орон эртнээс зоос мөнгийг арилжааны хэрэгсэл болгож байсан. 1221 онд Монголын эзэнт гүрний анхны зоос гарчээ. Тэрнээс өмнө тархай бутархай аймгууд байсан болохоор тодорхой мэдээлэл алга. Монголын эзэнт гүрний зоос, Чингисийн алтан зоос гэж их ярьдаг. Яг ямар зоос байдаг вэ. Түүн дээр ямар үг бичсэн байдаг вэ гэдэг нь анхаарал татна. 1219-1225 оны хооронд Чингис хааны их цэрэг буюу Монголын цэрэг Дундад Ази руу аян дайн хийсэн. Тэр үед Дундад Азид худалдаа маш их хөгжсөн, маш гоёмсог, баян хот, улсууд байв. Тэд алтан зоосууд гаргаж байсан. Хорезмын шах Желаль Ад Дины үед, түүнээс ч өмнө алтан зоос гарч байв. Худалдаанд зориулсан алтан зоосууд гардаг байжээ.
Б.Нямаа судлаач Чингис хааны алтан зоосны талаар “Зоосыг тэр үед гараар дэлдүүлдэг байсан учир орчин үеийнх шиг биш. Хэмжээ, загвар, жин нь ижил биш гардаг байж. Тэр үед араб дахинд гарч байсан зоос бүгд ийм” хэмээн өгүүлжээ. Түүний судалснаар Чингис хааны алтан зоос хоёр төрлийн бичээстэй.
Нэгдүгээрт, Хаадын хаан агуу их Чингис хаан гэсэн Араб үсгээр Перс бичээстэй. Энэ зоос ойролцоогоор 4-4.5 гр жинтэй. Дөрвөн мөр бичээс байдаг. Эхний мөр ‘‘Ал хаган” гэж үг. Энэ нь хамгийн мундаг хаан, хаадын хаан гэсэн утгатай. Дараагийн мөр нь “Ал абл” буюу шударга хаан, үнэн хүчит хаан гэсэн утгатай. Гуравдугаар мөрөнд “Ал азм” буюу хамгийн гайхамшигт, агуу, эрхэм дээд гэсэн үг, хамгийн доор Чингис хаан гэж арабаар бичсэн байдаг аж.
Чингис хааны алтан зоосыг 800 жилийн өмнө анх дэлдсэнээс хойш түүнийг залгамжилсан их хаад болон Ил хаант улс, Алтан ордны улсын хаад тэргүүт Монголын эзэнт гүрний залгамж хойчийн хаад бүгд өөр өөрийн нэрээр зоос дэлдүүлж байжээ. Тэдгээр зооснууд дээрх бичээс, дүрслэлүүд л гэхэд бүхэл бүтэн судалгааны сан хөмрөг, судлагдахуун аж. Тухайлбал, Чингис хаанаас эхлээд Монголын эзэнт гүрний хаад зоосон дээрээ өөрсдийн овгийн тамгыг дүрслүүлдэг уламжлалтай байжээ. Эндээс улбаалаад их хаадын овгийн тамганы судалгаа руу гүн гүнзгий орсон хүн бол түүхийн түүхийн ухааны доктор, судлаач, цуглуулагч Б.Нямаа гуай юм. Төрийн шагналт эрдэмтэн, нэрт археологич Хөдөөгийн Пэрлээ гуай 1975 онд “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” хэмээх ном бичсэн нь энэ чиглэлийн судалгааны анхны бөгөөд даацтай бүтээл байсан. Тэгвэл Б.Нямаа судлаачийн “Монголын эзэнт гүрний зоос мөнгө, хаадын овгийн тамга” ном дээр бүтээлээс хойших цогц, чамбай бүтээл гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Ташрамд дурдахад Б.Нямаа доктор XVI-II зууны Францын нэрт эрдэмтэн, Ойрхи дорнод болон Дундад Ази судлаач, дипломатч, орчуулагч Пети Де Круагийн бичсэн “Монголчуудын анхны эзэн Чингис хааны түүх” хэмээх түүхийн ховор нандин сурвалжийг нээн илрүүлж, судалгааны эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулсан нэгэн юм. Тэрбээр уг бүтээлийг анх олж уншсанаас хойш эх монгол хэлнээ хөрвүүлэх хүсэл эрмэлзэл тээн олон орчуулагч, түүхчид санал тавьсан ч дундад эртний Араб, Перс дахины хэлний онцлог, нэр, томъёо сэлт их гардаг уг номыг зориглон хөрвүүлэх хүн олдолгүй багагүй хугацааг үджээ. Эдүгээ АНУ-д ажиллаж, амьдарч буй, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ уг номыг орчуулах саналыг хүлээн авснаар эл алдарт түүхэн зохиол анх удаа Монгол хэлнээ хэвлэгдэн гарсан билээ. Пети Де Круа тус номыг бичихдээ ХII-XVII зууны Араб, Перс, Турк хэл дээрх 50 гаруй, Европын 60 шахам жинхэнэ эх сурвалж материалыг үндэс болгон ашигласан нь эдүгээ цагт Чингис хаан болон Монголын түүхийн чухал үнэт сурвалж болж буй юм. Б.Нямаа доктор уг номыг олж авах хүртэл өрнийн Монгол судлаачид төдийгүй Монголчууд өөрсдөө ч ийм сурвалж буйг мэдээгүй явсан билээ.
Г.Сонинбаяр
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Чингис одоогийн монгол гээд байгаа улсад түй ч хамаа байхгүй.Одоогийн монголчууд бол манж хятад боолчуудаас гаралтай. Хүрэлсүх Оюун-Эрдэнэ гэсэн хүлхгэр хацартай морин толгойтой шулага хэлтэй манж хятад төрхтэй улсаар жишээ авахад.
БОРЖИГОН ОВОГТУУД ТӨР БАРИХАД ЦУХАЛДАЖ ҮХЭХ ГЭЭД БАЙГАА БОЛ ХЯТАД ОРОС УЛС ВИЗГҮЙ Ш ДЭЭ АЙН
Хүрэлсүх самэнд гэдэгт овогтой . Минг улсын үеийн сяо минг хэмээх манж зүрчдийн овог. Үхсэн нохойны чинь боржгон.
Za hasag mini zailj uz, tanai hasagtai buur ch hamaagui
Ингээд тэнэгтээд байдаг юм шүү эргүү ац чинь
чингэс хаан төвдхэл хоёр адилхан
Mongoloos zailaad uguuch, muulan muulan baiguulsan ulsad ni bgaad yahav
Энэ хорвоо дээр монгол хүн гэж байхгүй чингис гэж хаан ч байхгүй.
БАГА ЯСТАН БАС ЭРЛИЙЗ ХУРИЛИЙЗ БАЙХ ХЭЦҮҮ Л ДЭЭ ГЭХДЭЭ БАГАХАН ЦУХАЛДАЖ ТАВИЛАНТАЙГАА ЭВЛЭРЧ ЯВБАЛ ЧАМД ӨЛЗИЙТЭЙ БУСУУ АЙН
Ta muulan muulan baiguulsan ulsad ni amidrad yahav. , mongolchuud bid ih haanaa uursduu medie
Hol ochij hytsaa umhii myy jyngaa min
Тэгвэл энэ хорвоо байхгүй л гэсэн үг.
ха ха яг зөв хэллээ, тэгвэл энэ хорвоо байхгүй л гэсэн үг
Гадны гар хөл болсон хог шаарнууд дураараа хуцалдхаа больмой.
Аа тийм энэ доор дураараа хуцсан хог шаар бол Нэг хүн бна аминдаа өөр өөр хүн болж харагдах гэж чааваас өөр ID болгож харагдуулах гэж хэчээжИх Хаанаа доромжлох эдгээр нохдыг олж бас болно....
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Манж хятадын шээснүүд Монголоос зайлмой.МАН Чингисийн удмын 20 мянган хүнийг бүгдийг нь хоморголон цаазалж хядсан.Одоо ямар үхсэн нохойныхоо Чингис мингис гэж хуцалдаад байна? Үр удмыг нь үлдээлгүй алж хядчихаад одоо нэг их Чингис ярьсан хулгайч нараар МАН дүүрч.
ХАХА
Ih haanii neriig hundlelgui buu duud, chamaig huh tenger nirgene, ih haanii sunsiig buu hilegnuuli, chamaig tenger shiitgene
Аллага хядлагын үед алтан урагийн багана доргисон болохоос сөнөөгүй ээ. Тайж угсаа мөнхөд оршисоор л байгаа шүү.
Сайн ном сайнч орчуулгатай их зев юм хийсэн хуншуу
eneegiin Mongoliin baij baigaag harahaaraa beeljis hytgah sig boloh yum!!!!ene zaluuchuud ni yamar teneg bolchihson yum be?....chaddag yum bol namaig haraagaarai!!!eersded chini haraal chini ochino?....tyrsaad yzehgyi yu?tengyyd ee!!haraal idsen nobsiin zaluuchuud?eersdiigee yu geed bodchihson yum be?.....
манай их хааныг гадна дотны гаж новшнууд муулах, үгүйсгэх, эсүүл түүх улаан цайм хулгай хийхийг маш их оролддог боловч, яалтчгүй ингээд аугаа их хаан байсан нь дэлхийн өнцөг булан бүрээс, ул баримт нь гарч ирдэг болохоор, гадны муусайн новшнуудын бүүр уур уцаар нь буцалж байдаг юм шиг байгаан, аугаа хүн бол аугаа л байдаг юм, харин бид одоо их хаандаа маш хүндэтгэлтэй хандаж, их хааныхаа том философиар амьдрах хэрэгтэй, 330 н жил бид гадны үзэл суртлаар амьдралаа одоо хангалттай, одоо болно, бидэнд сайхн их түүх бнаа, сайхан том газар нутаг бнаа, өчнөөн мал бнаа, сайхан чөлөөт сэтгэхүй бна, өнөөдрөөс эхлээд монголчууддаа бид урагшаа явнаа, бид чаднаа, өөдрөг бна шүү
бидны түүх гайхамшигтай дэлхийд эзэн Чингис хаан шиг хаан байхгүй хаадын хаан бидны шүтээн монголын тулгуур дайсан иргэн одоо ч айж байгаа
Хуц
Ih haanii suns ni hurtel chamaig ailganaa
Чингис хаан монгол хүн байгаагүй хасаг үндэстэн байсан юм. Одоогийн монголчуудад түй ч хамаагүй. Тиймээс Казахстанаас энэ ойг тэмдэглэж болох эсэх талаар зөвшөөрөл авах хэрэгтэй.
Hasagaa ta nariig suraganch bhgui bhad, oros iin bugsiig doloogood amia hoohoilj bhad chin bidnii uls gertee nuutsaar tsagaan saraa hiij ih haanaa shutdeg bailaa shdee, olon ulsad onigoond orohoo boli, Kazakhstan uls gej medeh ch ugui um bna, muusain tenuulchid
Энэ хүнтэй яааж холбоо барих вэ
Зоос байгаа шүү