Засгийн газар өнгөрсөн сарын 19-ний 152 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг баталсан. Энэхүү тогтоолын дагуу СЕХ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааны үед цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг хэрэгжүүлэн ажиллах албан даалгаврыг хүргүүлжээ. Халдвар хамгааллын дэглэмээр далимдуулан иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн тохиолдол мэр сэр гарч байсан удаатай тул СЕХ тэр алдааг давтахгүй, хүн бүрт хүрч ажиллах, бэлтгэл ажлыг ханган ажиллаж буйг Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн хэллээ. Тэрбээр “Сонгогчдын хувьд хамгийн хариуцлагатай мөч бол сонгуулийн санал авах өдөр сонгуульд оролцож саналаа өгөх явдал юм. СЕХ Сонгогчийн боловсрол, сургалтын төвтэй. Сонгуулийн үед сонгогчид эрхээ хэрэгжүүлэх, түүнийг хангах, хамгаалахад чиглэсэн мэдээллээр хангах 1800-2800 лавлах утсыг ажиллуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд зориулан “Сонгогчийн ном”-ыг цахим болон цаасан хэлбэрээр гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын дүнг үндэслэн нэр дэвшигчдийн авсан нийт саналыг нэр дэвшигч тус бүрээр гаргана. Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг СЕХ гаргаж, нийтэд мэдээлнэ. Сонгогчдын боловсрол харьцангуй дээшилж, сонгуульд оролцож, саналаа өгч байгаа хүний тоо нэмэгдэж байгаа” гэв.
Сонгогчийн сонгуульд оролцох үндсэн эрх нь сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээр баталгааждаг. Сонгогчдын оролцоог идэвхжүүлэх, сонгууль бүх нийтийн байх зарчмыг хангахын тулд иргэд сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой зохицуулалт, үйл явцыг мэддэг байх хэрэгтэй. Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, тэдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг УБЕГ холбогдох хууль тогтоомж, журмын дагуу зохион байгуулдаг. Сонгогчид www.election.burtgel.gov.mn цахим хаягаар нэвтэрч, өөрийн бүртгэлийг шалгах боломжтой.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл0
Ээ дээ тийм , халдвар аюултай тархаж байна шүү - толгой зухуйхад л халдвар авч байна шүү , тэр нэр дэвшиж явсан хүнийг хар - бөгс өндийхөд нь л ... Ээдээ хүмүүс ээ , Занданшатар даргатай УИХ - аараа хуульчилж өгсөн ганц боломж - амрах өдөр өө \ 2021 . 06 . 09 \ ӨДӨР ӨӨ гэрээсээ гарав ... ?? !!! Аштай юу даа , ганц өдөрч гэсэн - ганц хүн ч гэсэн халдвар авахгүй байх боломжоо ашиглацгаая ... НАМ - ТӨР маань АМАР - ГЭРЭЭСЭЭ БҮҮ ГАР гэсэн өдөр шүү , удирдагчдынхаа заасан замаар урагшаа ... Хорио цээр тавигдсан сүүлийн хэд хоногт гадуур тэнэлт - олноороо цугларалт хот , хөдөөгүй замбараагаа алдсанаас болж халдвар хэр хэмжээнээс хэтэрлээ шүү - хүний амь өдөрт хэд хэдээрээ ... Амралтын бус өдрүүдэд ч гэсэн олноороо цугларч , дэгэж дэрвэхээ хумимаар байна , бид чинь тэр битгий хэл СУРГУУЛЬ соёлоо бүтэн жил гариу хаачихсан улс шүү дээ ...
МАН ард түмний хүнээ сонгох эрхийг дээрэмдэж өөрсдийн авлигачин хулгайч нараа сонго гэж тулгаж байгаа учир монголчууд энэ хулгай луйврын сонгуулиас татгалзах естой.
Юун санал өгөх вэ? Гэр гэртээ байж гэр бүл үр хүүхдээ ко оос хамгаалах өдөр ш дээ. Хатуу хөл хориоотой ганц өдөр шүү манайхаан. Сонгуульдах сайхан өдөр ирнэээээ. Эрүүл л байцгааааяяяя