- Зургаадахь Ерөнхийлөгчийнхөө сонорт!- Эсвэл гэгээн мэлмийд!
Ямааны мах халуун дээрээ гэж. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлээгүй байхад халуун сэргэг дээр нь гурван нэр дэвшигч нөхдийн халуун сонорт нь хүргэе!
Юу өгүүлэх гээд ийм этгээд гарчиг, гадаад үг оруулаад ирэв. “Tolerance” гэж хүлцэл тэвчил, хүлээцтэй гэсэн утгатай үг. Би энд шууд утгаар нь бус тэр нь хэтэрчихсэн, бүр толерансын парадокс болчихсон гэдэг утгаар буулгалаа.
Эхлээд нэг эшлэл авъя: – ... Өнөөдөр Монголын төрийн үзэл суртлын гол зорилго нь зөвхөн мөнгө. Хүсэл нь хэзээ ч ханашгүй тансаг хэрэглээ болчихсон учраас бид ингэж доройтож, талцаж байна. Дээр нь дэлхийд бараг хамгийн ёс суртахуунгүй ард түмэнд тооцогдож байна. Өнөөдөр манайд шинээр эмхлэгдсэн УИХ ч, шинээр бүрэлдсэн Засгийн газар ч, түүний удирдлага тэргүүнүүд юу гэж боддог вэ гэхээр “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засгаа л босгоно” гэдэг. Гэтэл үгүй шүү дээ. Ерөөсөө л хүнийхээ ёс суртахууныг ариусгаж бид хөгжил дэвшлийн замд орно. Үнэнийг хэлэхэд, өнөөдөр монголчууд бид бие биенээ тойрч хулхидаж, бие биеэ залилж мэхэлсээр байгаад дуусах дөхөж байна хэмээн нэрт хуульч эрдэмтэн С.Нарангэрэл анхааруулжээ.
Яг иймдээ тулчихсан учраас л би ээлжит нийтлэлдээ санаа оноо сэдэл олоод авсан хэрэг. Монголд болохгүй, бүтэхгүй, бүтээхгүй юм гэж нэг ч байхгүй, бүх юм болно гэх афоризмыг гадаад дотоодын олон хүний амнаас сонсож явлаа. Гоё хэлц үү, буруу хэлц үү, эсвэл биднийгээ доромжилсон үг үү, ёстой бүү мэд?
Үнэхээр ч өглөө гарч яваад, өдөржин сэлгүүцээд, орой ороод ирэхэд ертөнцөөр аялаад ирсэн мэт баялаг сэтгэгдэл дурсамжтай үлдэх үе бий нь бий. Би Улаанбаатараараа ярьж байна шүү.
Монголчууд маш гүйлгэн ухаантай, маш элдэвтэй, дасан зохицох чадвар сайтай, бүх үзэгдэл юмсыг өөриймшүүлж авч чаддаг, бүх асуудлыг (мэдэх мэдэхгүй) өөрийнхөөрөө тайлбарладаг, оролцохгүй ажил, хэлэлцэхгүй асуудал гэж байхгүй, ёстой ам ажил нь зэрэг халчихсан, ийм л үндэстэн билээ. Тэнгэрээс заяатай сондгой үндэстэн гэж цуурдаг нь үнэн ч юм шиг. Ер нь ямар ч тодорхойлолт өгөхөд хэцүү, стандарт бус үндэстэн.
Гүйлгэн хар ухаанаараа хөшиж тогтсон ямар ч үзэл суртлын хана хэрмийг (ямар ч шашин, марксизм-ленинизм, коммунист үзэл суртал) нураагаад хаяж чадна. Заримдаа хэт фанат, хэт зөрүүд, тэгэхээс тэгэх гэж зүтгэдэг чанар нь хэтэрчихнэ. Хэлж таахад хэцүү, гэнэт яаж ч мэднэ. Заавал тэгнэ гээд тулгачихвал монгол хүнийг давж дийлэх өөр үндэстэн байхгүй. Тэгснээ прагматик ухаанаараа гарц олоод авчихна. Голдуу амин хувийн эрх ашигтаа гарц өлхөн олно.
Ийм л цөлх нүүдэлчин монголчуудад ХХ зуун эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил дэвшил, европжил, ардчилал, хүний эрхийг нь авчирсан. Тэр бүхнийг монгол цөлх гүйлгэн ухаанаараа монголжуулаад өнөөг хүргэсэн.
Үндэсний ёс заншил, үндэсний босоо худам монгол бичиг, үндэсний соёл урлаг, Чингис хаан, бурхны шашин нь сэргээд сүйд болох нь уу гэтэл “Халтар царайт” хэмээх хаа байсан латин америкийн сериалд улс үндэстнээрээ нурж унаж байсан түүх бодлыг минь орвонгоор нь эргүүлчихэж билээ. Ёстой гайхмаар. Хотын төвд (УИД-ийн баруун урд) гэрээсээ гараад Оросын соёл-ШУ-ны ордон ортол алхахад ганц ч хүнтэй тааралдаагүй, эл хуль, төв гудамжинд автобус, тролейбусууд эзэнгүй ярайтлаа зогсчихсон, хаалга нь дэлгээтэй, дэлгүүр хоршоо, үсчин, төв шуудан хаалгаа барьчихсан, юу үзэх нь энэ вэ, ямар дайрлага дайрчихав аа хэмээн би орь ганцаар балмагдаж явснаа сайн санаж байна. Гэгээн цагаан өдрөөр шүү дээ.
Ёстой хариулж хүчрэхгүй асуултын өмнө монголчуудыг “Халтар царайт” авчирсан даа. Харийн гэж хатуу үгээр хэлэх нь юу юм, гадаадын урлаг уран сайхан, ялангуяа олон ангит кинонд монголчууд унаж үхдэг юм байна, солонгос сериалууд, түрэг сериалууд, одоо оросын эрүүгийнхнийг үзүүлдэг орос сериалууд, байнга үзүүлдэг Холливүдын элдэв кино гээд Монголын зурагтаар гаргахгүй юм гэж алга. Ямар ч хаалт хяналт, цаанаа зохиогчийн эрх энэ тэр гэж алга. Ихэнхийг нь интернэтээс хулгайлаад хөрвүүлээд тавьчихдаг.
2009 онд Кувейтэд албан ажлаар очоод байхад монголын олон суваг тэндхийн сателлитэд баригддаг, Холливүдын шинэ кинонуудыг Танай монгол сувгаас хэл мэдэхгүй ч байнга үзэж байна гэх гадаадын Элчин сайдтай учирч байв. Би гайхах (бас бахархах) сэтгэл тэр хоромд төрөөд өнгөрсөн.
Кино ч дүүрч. Энэ талаар Монголын төр иргэддээ хяналт тавьдаггүй юм аа гэхэд лав цэгцэлж дийлэхээсээ өнгөрсөн.

Улс төрийн итгэл үнэмшил, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх (ярих!), эвлэлдэн нэгдэх эрх чөлөө гэж жинхэнээсээ толерант гэхэд хэтэрчихсэн үзэгдэл юмс байнаа. Амтай болгон шаагина. Хамар дор хагархай нь дэндчихсэн. Aлив юмыг унтраах, гутаах бэлэн зэлэн үгс нь ямагт зэхээстэй. Мэргэн үгсийн цуглуулгаас бүтсэн толгой олонтой. Дундговь аймгийн Дэрэн сумын нэг эмгэн тээр жил “Саддам Хусейн яасан бэ?” гээд УИХ-ын гишүүн Ж.Наранцацралтыг сумын төвийн хурал дээр ээрч байсныг дурсахад аатай. Ийм толерант хүн их олонтой. Бахдмаар ч юм шиг.
Хэнээс ч айхгүй, юунаас ч эмээхгүй хэлж ярина, шүүмжилнэ, голж гоодно, дайсагнана, шүүхдэнэ, тэмцлийн бүх хэлбэрийг олж чадна, ичнэ гэж даан ч байхгүй. Ёстой доозоо жинхэнээсээ хэтрүүлжээ. Хувь хүн, хамт олон, бүр намаараа “болохгүй юм гэж байхгүй”, “юу ч болно”, “юу ч нээлттэй” гэсэн зарчмаар үзэж таарч үсэрч наалдаж байна. Цөхөрдөггүй юм байх даа гэж би гайхдаг.
Би ямагт “гуравхан сая” гэдэг тодотгол хийдэг болчихсон. “Гуравхан сая” монголчуудад маань даан ч хэтэрч, ахдаж, одоо больё гэтэл, бүр пологттол нийгэм-улс төрийнх нь эрх чөлөө оволзож байна. Улс төржихгүй сэдэв улам бүр хумигдана. Хийх бүтээх, босгох, мөнгө босгох дээрээ ингэж оволзоосой гэж би мөн ч их бичлээ дээ. Үзэг минь мохдоггүй ээ!
Хаана ч очсон, аль ч дэлгүүр зах, олон нийтийн газар, хүн цугладаг бүх газар очоод үз дээ. Цаашдаа юу болдог бол хэмээн айсан бэргэсэн нэг ч монгол хүнийг олж үзэхгүй. Юу олж үзэх вэ, тэгээд? Эрх чөлөө нь хэтрээд цагаа барж ядсан, хөлхөж хөшилдсөн, дэмий чалчсан монголчууд ялаа батгана шиг шавна. Эсвэл үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг бужигнана. Хаашаа л харна, хэнд ч захирагддаггүй, захирагдахыг хүсдэггүй шаагилдсан олон залуус, хүүхнүүд, хөгшин залуу эр эм монголчууд. Зам чигжээстэй, хийж бүтээх босгох ажилд давхиж яваа машин гэж бараг байхгүй.
Энэ их цаг зав, энэ их холхилдоон, энэ их түгжрэл, энэ их яриа хөөрөө (шүүмжлэл!), энэ их аз жаргалыг нь яаж барагдуулна даа, төр-засаг минь, удахгүй 6 жилээр сонгогдох 6 дахь Ерөнхийлөгч минь?
Сэхээтэн, эрдэмтэн, их сургуулийн багш, сэтгүүлчид гээд надад ойр дөт нийгмийн давхарга бас байнаа. Толерант гэхэд хангалттай толерант. Болохгүй бүтэхгүй юм гэж тэдэнд нэг ч байхгүй. Бичихгүй ном, хамгаалахгүй сэдэв гэж байхгүй. Хамгаалсан болгон нь улсад, эх оронд хэрэгтэй гээд сүсэглэчихнэ. Сурталчилна, бүр болохгүй бол шавь нартаа шахна. Адаглаад өөрийгөө шүтээд, эхнэр хүүхдээрээ шүтүүлчихнэ.

Шүлэгч яруу найрагчид нь өөрийнх нь бичсэн бүх шүлгийг ард түмэн нь уншсан цээжилсэн байх ёстой гэх бардам нүүртэй. Сэтгүүлчдийн мэдэмхийрэл нь “Ган үзэгтэн”, “Гавьяат”-ын гялтгар шар тэмдэгний үнэтэй. Нэр нүүртэй, хүндтэй нөхөд маань “МУСТА”, хэвлэл мэдээллийн “Тэргүүний” цол авчихаад хөөрцөглөх вий гэхээс би сүүлдээ айдаг болчихсон. Ичиж үхдэггүйн л гай шүү дээ.
Болохгүй бүтэхгүй юм гэж байхгүй. Эрдэмтэн, доктор, академич болох зам гэрэлтэж харагдана. “Гавьяат” гэх гялтгар шар тэмдэгний үнэтэй тэдний амьдрал нүдний өмнө жирэлзэнэ. “Гавьяат”-аа аваад замаа харъя (үхэхэд гомдолгүй гэж арай хэлээгүй, гэхдээ дөхсөн!) гэсэн мөн ч олон эрдэмтэн, багш нарыг би мэднэ дээ. “Гавьяат”-ын төлөө юу ч хийхээс буцахаа байчихсан эрдэмтэн, багш нөхөд минь олон газрын олон удаагийн тодорхойлолт албан бичгээр ЕТГ-ыг дарж ханахгүй юмдаа. Тэд миний бичсэнийг уншаад харааг л дээ.
“Гавъяат, Ардын гээд байх нь буруу ч юу байхав. Гагцхүү Гавъяат байх, Ардын байх ямар ч үндэс байхгүй олон нөхөд үүнийг чинь аваад энгэртээ зүүчихсэн болохоор учраа алдаж байгаа хэрэг” (sonin.mn)–ийм комент явж байх юм. Учрыг ухваас энэ нь мөн, энэ нь биш, энэ нөхөр хуурамч, тэр нөхөр жинхэнэ гэсэн далд мөчөөрхөл аль хэдийнээ эхэлчихсэн бололтой. Цаашдаа хавтгайрна. Мөчөөрхөл сад тавина. Одоо яахав, сураагүй дадаагүй биш, Дээд Шүүх рүү л явцгаана даа. Тэнд хэдэн зуугуулаа (мянгуулаа) очиж үнэн зөвөө тогтоолгодог хэрэг. Дээд Шүүх “гавьяат”-ын хуурамч, үнэнчийг тогтоох бөөн ажилтай боллоо доо. Ийм юм руу явна шүү, би бүр ёрлочихъё.
Арван мянгуулаа “Гавьяат” болчиход ичиж зовохгүй нэг хэсэгтээ явах шинжтэй. Таван мянгыг нь “Ардын” болгочиход бас л ичиж зовохгүй. Харин ч бүр даврана. Цикл тогтчихсон. “Гавьяат” болчихвол заавал “Ардын” болно гэнэ. “Ардын” болчихсон бол Чингисийн одон зүүдлээд унтахгүй, тэр нь бүтчихвэл Хөдөлмөрийн баатар нойргүй хонуулна. Тийм жим гарчихжээ. Лоббидоод байх нь тэр, зурагтаар гараад л, номын нээлтүүд (хэрэгтэй хэрэггүй маш олон бүтээл?), Ордон руу нүд бэлчээстэй. ЕТГ-т таньдаг хүн байна уу гээд л хоргоогоод байх нь тэр.
Ичиж үхдэггүйн гай. Нөгөө тэр цикл нь санаснаар бас бүтэхгүй ээ, учир нь тэгж хөөцөлдөж яваа маш олон (хэдэн зуу өлхөн) хүн байдаг тул нэг шатанд нь саатал гарна, сэтгэлээр унаад шалчийгаад амь нь хаана явна вэ гэмээр болчихсон нөхөр ч тааралдаж байх шиг. Ордноос сураг байна уу хэмээн нулимстай нүдээрээ асуугаад л.
Нэг хэсэгтээ ийм зам туулах нь байна, сэхээтнүүд минь. Яадаг ч юм билээ дээ, чухам арав хорин жилийн дараа юу юм гэхээс, шар тэмдэгний төлөө социалист уралдаан зогсоно гэж байхгүй шүү. Гэхдээ 6 жилээр сонгогдох 6 дахь Ерөнхийлөгч минь, гялтгар шар тэмдэг нэмж тараана гэсэн чин хүсэлтэй битгий тийшээ очоорой доо!
Зарим үед нууцлах, зарим үед толерантаа хэтрүүлж болдоггүй салбар гэж бас байнаа. Гадаад харилцаа, төрийн гадаад бодлого дээр туйлшрал байж тэр бүр боломгүй. Өмнөхөө үзэн ядах сэтгэлдээ хөтлөгдөөд Монгол төрийн гадаад бодлогыг үгүйсгэх харлуулах (Төвийг сахих, АСЕМ гэх мэт), гадаад харилцаанд олон түншийг мөргөлдүүлэх, худал амлах, худал ярих, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтад толерант байх гээд хамаг булхай луйврыг ухаж төнхөж бүх бурууг тохож хэвлэлээр шуугиулж хэлэлцүүлэх гэх мэт манайхны хийж хэлж байгаа нь ертөнцийн чихийг дэлдийлгэж дууслаа!
Mонголчуудыг ийм л болохоор гадаад ертөнц дөлнө, цэрвэнэ, хөрөнгөө татна, хилээ хааж үзнэ, эдийн засгийн хамтын ажиллагаа явуулах гээд бүр цөхөрнө. Тэгэхдээ биднийгээ хаяхгүй ээ. Ийм их толерант ардчилалтай Монгол учраас!
Энэ сайхан эрх чөлөөт, толерант нийгэм маань ингэхэд хэр бат бөх вэ? Арилж өгдөггүй нэг ядууралтай. Ядуурлыг дийлдэг ялдаг тийм төр-засгийг лав маний үеийн өнгөн дээр үзэхээсээ өнгөрсөн. Ядуурал Монгол Улсыг алж дууссан ба Үндэсний аюулгүй байдлыг дороос нь мэрж эхлээд дотроос нь ид хөнөөж байна. Аюулын харанга дэлдлээ!
Гэтэл болоогүй ээ. Манай улсын насанд хүрсэн иргэдийн 4-хөн хувь нь цоо эрүүл хэмээн НЭМҮТ-ийн ерөнхий захирал доктор Д.Нарантуяа гэх бүсгүй “Ковид ба архаг суурь өвчин” сэдвээр ярихдаа дэлгээд тавьчихжээ. Нууцлах мэдээлэл байсан юм биш үү, дарга нар аа? Насанд хүрсэн монгол хүн амын маань 96 хувь нь өвчтэй болж таарлаа! Нөгөө толерант нийгэм маань явж явж ийм юман дээр буулгах байсан юм гэж үү?
Цаашдаа юу болдог бол...
Ямар ирээдүй хүлээж байна даа...
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл0
AVILGA bolovsrolgui shunahai avilgachid ene uls oronyg mohol ruu ni ilgeech bn daa!!!!!!!!!
Хүйтэн дайнд ялсан барууны үзэлсурталын аймшигт зэвсэг болсон хүний эрх гэдэг хий үзэгдэлд 1991 оноос хойш тархиа зад угаалгасан монголчууд хүмүүний мөн чанарыг уландаа гишгэж зэрлэг араатан болж хувирсан билээ. Эргэж хүний шинжийг олтол монгол орон тэсэж үлдэх болов уу.
Ajil hodolmor hiij hiij buteehgui Geer yuch oorchlogdohgui.heterhii har amia bodoj ooriigoo bodoj bgaa uchir amidral saijrahgui saihan amidrah bolomjgui. Oorsdoo uls ornoo ood ni tataj tasraltgui hodolmorloj bj saihan amidarna
Монгол хүн жирийн зүйлд тэнэгдүү хүүхдэрхүү ханддаг, харин муу зүйлд чөтгөрийг дагуулархааргүй сайн болсон байдаг. Хүүхэд байх үедээ л ингэж хүмүүжээд байх шиг байна, аав ээж орчин тойрноо хараад. Энэ бэртэгчин тархины тураалын гүн харанхуйгаас биднийг гаргаж чадах удирдагч хэрэгтэй байна. Даанч бидний дунд удирдагч буюу лидер алга.
Энэ хорвоогийн хамгийн тэнэг хүмүүс.
Хорвоогийн хамгийн.....
Гавъяат,Ардын гээд байх нь буруу ч юу байхав, Гагцхүү Гавъяат байх,Ардын байх ямар ч үндэс байхгүй олон нөхөд үнийг чинь аваад энгэртээ зүүчихсэн болохоор учраа алдаж байгаа хэрэг.
Гоё гоё, ёстой бут авлаа!
цол хэргэм утгаа алджээ.
Угаасаа аль дээр үед Манж төр Монголчуудын зэрэг дэв,отго жинсэнд нугасгүйг мэддэг байсан гэдэг юм билээ.Тэр битгий хэл түшмэддээ ямар байж болохгүйг Монголчуудаар жишээ авч заадаг байсан гэдэг. Үнэн ч бай худлаа ч бай дэгжье гэж байгаа бол үүнийг Монгол өөрчлөх ёстой. Дээрээсээ эхэлбэл арай амархан.
Хуурах, хулхидах, авилгадах, хулгайлх юман дээрээ монголчууд үнэхээр сайн. Яг бодож сэтгэх, хийж бүтээх юман дээр үнэхээр тархи толгой, авьяас чадвар нь мөхөсдөнө.
Sedev uldeehgui ni ee manai ene mundag niitlelch.Gaihaltai uhaantai ch, ejtoi ch , onovchtoi ch bichjee. Goe. Lut. Bas shileever.With Love n admiration. Waiting for your next BOMBSHELL dude.
Ih Huraliin echnee Naiz maani yarilaa. Bal dargiin ehner A.I.Filatova-iin namaig dailsan Tugaliin Mahan Salaatiin tuhai.Hahaha.Ene bol minii biatshan boikot, eserguutsel bsn umaa. 1-r kursiin ouytanii Zunii Amraltaar bolson yavdal. Odoogiin heleer Ard Tumen, mongol huuhed Tugaliin Mah ideegui baihad T.Terguunii, tegeed oros avgai.....Bi ch odoo hurtel end tend "chas" hiilgeed l , but avaad l, bolohgui umiig unguruuj chadahgui, shuumjleed l yavna. Zaaval todorhoi sanal dagalduulna. Deer ued diplomat belddeg arga ni mash sain hatuu baisaniig asuuj bh shig b.1)ehleed surguulid yavuulahdaa l erunhii medleg,gadaad helnii songon shalg,2) tugsuhuus 1 jiliin umnu mun l songon sh-aar baruund 6-saraas 1 jil Practice hiilgene.Zunii amraltaar yaaman deeree ajillaj Sangiin Aj ahuid taria budaa hurna 3)Tugssun hoino ni 3 sar huduunii amidraltai tanilcuulj mal deer 3 sar gargana, ingeed l budag ni hanhalsan gedeg shig shinehen Diplomatuud ajild tomilogdno.Gadaad hel muu bol estoi yavahgui. Urgeljleed Leeds-t helnii kurs, orost tusgai kurst surna, gadaad tomilogdno,NUB tuunii turuljsun bai-d,bas oron hariucaj,geree erhed,ou bai -d ajillav.90-eed ond sn duraar MONEL g.m. huviin/h. Za ingeed bolie.
Ymarch bolovsrolgui pop Danzan EK boltssiim shig aaglaj.avirlaj buh TB uudiig.Buh.Namuudiig hudaldaad avchaad bn.Hen ch zogsooj chadahgui.tsaashlaaf nasaaraa udirdah uom l bodoj bga.SU.Undarmaa.Oyunhorol .Badamjunai.Eeriin.Zandanshatariin 14 tb iig yrih hun ch bhgui.MGL bol MAN uls bolsoon.Ulsad ajillaj uzeegui.hulgai hiisen humuus enger duuren Odon zuudeg boljee.
Өнөөгийн Монголын маань гайгүй сэхээрсэн гэсэн хэсгийг нь харахад хагас дутуу боловсруулсан бүтээгдэхүүнүүд байдаг. Энэ л хамаг гай тарьж байна. За, ардчилалын далбаан дор хүний эрхээ 1000% хэтрүүлэн хүн алж, хүрээ талахаас буцахгүй болсон баячууд, аяга архины төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй болсон "Нутгийн индианууд" гэгдэх болсон харанхуй хар массын тухайд хэлэх ч үг байхгүй... Халхын заяа их гэдэг. Одоо эх орон, хүн зоноо гэсэн зүрх сэтгэлтэй нэг зоригтой удирдагч гарч ирж, төрийн 3 өндөрлөг гар, сэтгэл нийлэн ажиллаж байж Монголоо нэг аварч магадгүй. Эс тэгвэл хүний эрх, хэлмэгдэл нэрээр Халх Монголын төрөөс өшөө авагчид бүхнийг ДУУСГАЖ байнаа!..
Gadaad heliig dund zereg um uu, dundaas deesh meddeg hun A bitgii hel F zeregleliin diplomat togloltod orj chadahgui.Jishee : Manaih 2 hurshteigee bur top strategy hariltsaatai gedeg biz dee.Getel 1-tei ni 90%-n e/z -n hamaarltai, nuguuh ni bidniig delhiid bhgui tariff-n hatuu horigt tvgjij bgaa. Getel Elchinguudee shagnaj,zereg dev uguud l.We go bananas
Uuniigee Parliament-aaraa,Zasagaaraa avch heleltsdeggui. Shal uur ach holbogdolgui um yarij tarna.Esvel bur Tengeriin muruus muurne. Umbuu umbuu.
Халх Монгол гэж бичсэнд тань баярлав. Монгол нэрийг нь хаяж халх,буриад гэж цээжээ нүдэж байгаа хэн ч оросын социализмдаа гацсан архичин голдуу өвөөнүүд гэсэн үг. Социализмын төгсгөлд зарим нь бүүр төв халх гэж сагсуурдаг болсон байдаг л гэдэг. Үнэхээр дутуу боловсорсон юу ч түүхийнийдүүсээ ч аюултай байдаг. Яагаад гэвэл тэд баг өмсчихдөг учраас. Сэтгэхүйн,ёс суртахууны,итгэл үнэмшлийн,боловсрол мэдлэгийн, шинжлэх ухааны баг өмссөн лам,улс төрч,жүжигчин,тамирчин,наймаачин, мөнгө хүүлэгч гэсэн луйварчид шимэгчид бүгд хамгийн аюултай.
Маш үнэн бичсэн шүү.харин үүнийг ойлгодог монгол хүн байна уу.монголчууд бид 30 гаран жил ардчилал,хүний эрх,эрх чөлөө гэж хашгарч чээжээ дэлдлээ.эцэст нь хүн чанараа гээж сармагчин дүрд орж,шунал гээч юманд автаад,зүгээр сууж байгаад мөнгө олж сайхан амьдарах гээд юу ч хийхээс буцахаа больж,сэтгэцийн олдмол хомсдолтой болчихсон байна.өөрсдийхөө гаргаж байгаа араншингаа нэг хардагч болоосой.
Putin-tei sain baidag gedeg Jenko maani mongol orosiin hariltsaag,tariff-iig tsutsluulah baih gej 4 jil huleesen ch huruugaa ch hugulgulgui Haychihsan.Harin Hook Orost ailchlahdaa zogsongi baidald orson Gaziin Hooloig huchtei huutsulduj bur Putin haana bn, ter gazar ni ochij, Sochi-d ni hurch ochij Putin-tei biechlen uulzaj ajlaa buteesen baidag. Asar zorigtoi huutsulduj, salahgui yavsan baigaam.
Үнэн. Өнгөрсөн 30 жил монголчуудын ухаан богиносч тархи нь жижгэрсэн.
zogsongi baidald orson. хүк л худлаа чаргууцалдаад байгаа юмуу. тэгж л таараа.
Монголчуудын гайхуулдаг гүйлгээ ухаан, хар ухаан гэдэг үгнүүдийг англиар лав smart,clever гэж орчуулж болдоггүй. Сөрөг тодорхойлолтууд бол бий.Гүйлгээ ухаан гэдгийг сэтгэлгээ,ёс суртахууны ноён нуруугүй гэсэн санаатай (short minded),хар ухаан гэдгийг мэдлэг боловсролгүй гэсэн санааг илэрхийлсэн үгнүүдээр (innate mind) илэрхийлж болдог.Аль алиныг нь Дэлхий авч хэлэлцдэггүй.
posthumanism bol nomadism geji khelsen delkhen aldar tei Philosopher Gilles Deleuze iin philosophy ireeduin delkhe bas mongol iin iredui
Гоё гоё, ёстой бут авлаа! 0 0 Хариулах
Гайхаад байх хэрэггүй. Нөгөө гайхуулаад байгаа ардчилалын чинь өгсөн юм нь энэ шүү дээ. Ардчиллын буянаар л чи ингэж солиорч байгаа биз дээ гээд л гайхуулна шүү дээ. Солиорох, эргүү тэнэг болох чинь монголчуудад олддоггүй байсан тэр сайхан юм нь гэсэн шүү дээ. Тиймээс гайхаж халаглах биш ардчилал мандтугай гэж орилож хашгирах хэрэгтэй юм бишүү
ТОЛЕРАНСЕ - ТЭВЧИН ӨНГӨРӨӨХ ГЭДЭГ МӨХӨЖ ЭХЭЛСЭН БАРУУНЫ ЭНЭ ҮЗЭЛ СУРТАЛ БОЛ ЁС СУРТАХУУНЫ + ЭРҮҮЛ УХААНЫ ОНЦ ХАЛВАРТ ӨВЧИН БӨГӨӨД ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙН + ЁС СУРТАХУУНЫ +ЭРҮҮЛ УХААНЫ ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХАМ ШИНЖ /ДОХ/ ШҮҮ ДЭЭ!!!
Информация сэрэмжлүүлэг мэдээ гэсэн утгатай. Ер нь мэдээ гэдэг чин сэрэмжлүүлэг гэсэн утгатай. Хүн мэдээлэлгүй бол адгуус гэсэн үг
Үнэн бичиж Ардчилал нэрээр бүхнээ 90 ээд онд хойморынхоо авдранд дах эрдэнэсээ ил гаргаад тавьчихсан тэрийг нь залвтай гадаадууд баримжаалангуут шуналдаа хөтлөгдөн Мөнгөний сонгууль хийлгээд сургачихсан хойгуур нь Бас мөнгөөр тархийг нь угаалгаад өөрсдийг нь аль болох ядууруулаад хөзөр шиг тоглоод л ... Тэгээд алив дээ тэр Канад Австрали Англи барууныхан чинь манай оюутнуудыг олноор нь сургаж байгаа нь Муу хэлдэг Соц үед харин ч ёстой бөөн бөөнөөрөө Орос болон бусад руу нь сурч боловсроод түүний хүчинд Ардчилал цус гарахгүй яллаа Харин бид Хамаг нууцаа дэлхийд зарлаад Сэтгүүлчид нь дарамтлаж хамаг юмыг нь хэлүүлээд л
ГАВЬЯТын ялгар тэмдэгэнд унаж үхдэг өөр улс үндэстэн энэ дэлхийд байхгүй! Үнэхээр стандарт бус сондгой үндэстэн билээ, БИД !
Ар галк гэцүү гэцүү!
Монголчуудын 1000, 1000-н оны амьдралаас 200 жилийн изм л чухал байдаг юм байхдаа. 200 жилийн изм-ийн дагахгүй бол бид муу байх юм даг уу. тийм ч биз, үгүй ч биз....
30 жил буруу хүмүүсээр Төрөө эзэгнүүлсны гай.
гайхах юм алгаа. Хүний нийгэм ийм л байдаг. Чойном жаргал зовлон гэж шүлгээр базаад хэлчихсэн л байдаг. Гагцхүү бидний эрхэмлэх зүйл бол монгол ёс заншилдаа тулгааралсан боловсоролын систем л хэрэгтэй. Өөр юу ч монголын ирээдүй биш
ертөнцийн гавьяат шаамаар бнаа
Уучлаарай, Бид аливаа зүйлийг сайн ойлгодог бол Ардчилал бол сайхан нийгэм даанч бид эрт дээр үеэс эхлэн эрдэмтэн мэргэд судлаачд байхгүй , Манжийн төрийн доор байсан болохоор мэргэдийн оюунлаг сургаал мэдэхгүй байсаар ийм болсон гэж боддог Энэ хүн маш гоё зүйл бичдэг болов ойлгосон хүн хэр олон байдаг юм бэ