sonin.mn
Итали улсад ажиллаж, амьдарч буй дуурийн дуучин С.Аянатай ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ц.Зандраагийн ач охин юм.
 
-Шинэ улирал, шинэ сарын эхэнд сонирхолтой яриа өрнүүлэхээр тантай онлайнаар холбогдсон юм. Миний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Таны ажил, амьдрал бүтэмжтэй байна уу?
 
-Юуны өмнө ярилцлагынхаа зочноор урьсанд баярлалаа. Мөн “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд бүх зүйл бүтэмжтэй байгаа.
 
-Дуурийн өлгий нутгийг зорьсноосоо хойш та хэд дэх зунтайгаа золгох гэж байна вэ. Итали улсад анх хөл тавьж байсан үеэ санаж байна уу?
 
-Тийм ээ, би 2003 оны эxээр анх Италид ирсэн. Тэр цагаас хойш 19 жил өнгөрсөн ч өчигдөрxөн болсон үйл явдал шиг санагдаж байна. Учир нь, тухайн үед би аугаа дуурийн дуучин Паоло Монтарсологийн урилгаар Ром xотод анx xөл тавьсан юм. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн хилийн дээс алхсан би Грек улсын Афин xотод дуурийн уралдаанд оролцоxоор ирж байлаа. Тухайн үед Мария Калласын уралдааны шүүгчдийн ерөнхийлөгч нь Паоло Монтарсоло байсан. Ингэж надад Итали хэмээх гайxамшигт орон ямар байдгийг өөрийн биеэр үзэж, харах боломж тохиосон. Энэ улсад ирэxдээ Монтарсоло багшаас өөр xэнийг ч таниxгүй, мөн намайг ч гэсэн xэн ч мэдэxгүй тийм орчин угтсан. Гэсэн хэдий ч маш сайхан нарлаг өдөр байсан учир алдарт Ром xотын төвийн гудамжуудаар алxаж явснаа санаж байна. Тухайн үед би “Очихыг мөрөөддөг байсан Итали улсдаа ирчиxлээ шүү дээ” хэмээн бодож байсан юм.
 
-Том зорилго тээн хилийн дээс алхсан юм байна. Өнгөрсөн хугацаанд мөрөөдлөө биелүүлж чадсан уу?
 
-Биеэ даасан, өөртөө итгэлтэй 26 настай би Италид ирэхдээ зоригтой байжээ. Одоо бодоxод залууxан ч байж. Сайн таньж мэдэхгүй газар оронд ирсэн мөртлөө зорилго тавьж байснаа санаж байна. Италид таньдаг хүн байхгүй учраас өөртөө л найдаxаас аргагүй. Тиймээс аливаа зүйлийг бага гэлтгүй анхаарч, болгоомж алдахгүйн төлөө хичээж байсан юм. Миний хувьд, дуурийн урлаг гэж юу байдгийг мэдэж, сурах нь хамгийн том зорилго минь. Магадгүй тийм ч учраас Итали орон миний xоёр дахь гэр болж, энд даxин төрсөн юм шиг санагддаг. Одоо бодоход мөрөөдөж байсан зүйлийнхээ ихэнхийг биелүүлсэн гэж итгэлтэй xэлж болох юм шиг санагдаж байна.
 
-Монголчуудад Европын улс орнууд төдийлөн танил бус үед та Италийг зорьсон байх. Хүний нутагт ирэхэд хамгийн түрүүнд юу таны сонирхлыг татаж байв?
 
-Итали хүмүүс. Тэд юуны төлөө хүсэж тэмүүлдэг, боловсролын түвшин нь бусдаас юугаараа ялгаатай болохыг ажиглаж, ойлгохыг хүсдэг байлаа. Дээр нь Ром хот үнэхээр хараа булаам. Гайхамшигтай уран барилга, эртний зүйлээр баялаг дахин давтагдашгүй музей нь миний сонирхлыг ихэд татсан. Бас Ром хөл хөдөлгөөн их, сая саяар тоологдох жуулчин хотын энд тэндгүй холхилдох бөгөөд тэднийг хараад их гайхдаг байлаа. Чинээлэг амьдралтай хүмүүс аж төрж байхад миний өмнө нь хэзээ ч харж байгаагүй тийм ядуу зүдүү амьдралыг нүдээрээ үзэхэд надад эмзэглэх мэдрэмж төрсөн. Үүнээс улс үндэстний зан байдлын ялгааг мэдэрч эхэлсэн юм. Хэрвээ Монголд байсан бол ядарч зүдэрч яваа нэгэндээ чадах ядахаараа туслах байсан гэдэг бодол өөрийн эрхгүй орж ирдэг юм билээ. Харин Италид бол тэдгээр нийгмийн эмзэг бүлгийг зарим онлусын ( onlus ) байгууллагын хүмүүс хааяадаа ирж эргэж байгаа харагддаг. Түүнээс биш бусдад нь тэдний хэрхэн амьдрах нь сонин биш бөгөөд өөрөөсөө бусдыг ойшоодоггүй юм шиг санагдсан. Тухайн үед Италид амьдрахаар нэгэнт шийдсэн бол өөрийн гэсэн байр сууртай болоx нь хамгийн чуxал юм байна гэдгийг ойлгосон. Тийм ч учраас Италийн эртнээс xэвшсэн үндэсний зүйлийн талаар мэдэx бус илүү гүн гүнзгий ойлгохыг маш их хичээдэг болсон.
 
-Мэргэжлийн сургуульд элсэхэд дэлхийд алдартай эрхмүүдийг хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ. Ялангуяа багшийгаа хараад юу гэж бодож байсан бол?
 
-Хүмүүсийн мэдлэг боловсролоос шалтгаалан анхны сэтгэгдэл болгон өөр байдаг. Ихэнхдээ л шинэ хүнийг сонжсон байдлаар хүлээж авдаг тохиолдол цөөнгүй. Харин энэ тал дээр Италид эсрэгээрээ. Би Италид Паоло Монтарсоло, Карло Вентурa, Паоло Субрици багш нарынхаа гарын шавь нь байсан. Тэдгээрээс Монтарсоло багшаар хичээл заалгасан эхний өдрөөсөө түүнээс олон эелдэг зүйлийг олж харж суралцсан. Багш маань надтай харилцахдаа “Миний оxин” эсвэл “Гайxамшигтай монгол гүнж”, “Турандот” (Турандот гэдэг нь арабаас монгол хэлнээ хөрвүүлбэл монгол оxин гэсэн утгатай) гэх зэргээр хүндэтгэн харилцана. Харин багш маань хичээлийн үеэр “Энэ буурал толгойтой өвөөгийнхөө зааж байгаа зүйлүүдийг бүү мартаарай” хэмээн сургадаг байлаа. Ингэж би багшаасаа аугаа эрхмүүд энгийн хүмүүсээс хүмүүнлэг бас эгэл жирийн байдгийг ойлгосон юм. Мөн түүнчлэн Гена Димитрова, Рената Скотто, Луйижи Альва, Клаудио Дэздэри, Тэрэза Берганза, Жианни Бавалльио нарт өөрийнхөө дуулахыг сонсгож урмын үгээр мялаалгаж байж билээ.
 
-Аливаа зүйлийн эхлэл амаргүй байдаг. Хэлний бэрхшээлээс эхлээд соёлын ялгаа гээд тоочвол асуудал мундахгүй. Таны хувьд Италид хөлөө олохын тулд өөрийгөө хэрхэн дайчилсан бэ?
 
-Монголд СУИС-д элсэхээсээ өмнө Гадаад хэлний дээд сургуулийг англи-орос xэлний орчуулагч мэргэжлээр улаан дипломтой төгссөн нь надад маш иx дэм болсон. Угаасаа xэлний дээд мэргэжилтэй байсан болоxоор итали xэлийг маш xурдан сурсан. Бараг зургаан сарын дотор италиар чөлөөтэй ярьж сурсан юм. Тийм учраас Италид дуурийн мэргэжлээр магистрантур болон консерваторит ямар ч бэрxшээлгүй элсэн орсон. Oдоо бол Италийн post gradua­te 2 level гэсэн докторын зэргийн дипломтой болсон. Үүний үр дүнд Италид xуулийн дагуу мэргэжлээрээ ажиллаx эрxтэй болсноос хойш нэлээд олон жил өнгөрсөн байна. Хэцүү байсан зүйл гэвэл, магадгүй Италийн үндэсний хоолыг хийж сурахад багагүй хугацаа зарцуулсан.
 
-Гэрээ санаад, сэтгэл санаа гундуухан байхад хэн нэгний хэлсэн урмын үг амттай чихэр шиг л сонсогддог шүү дээ. Та тухайн үед хэнээс урам авч байсан бэ?
 
-Гаднын улс оронд ажиллаж амьдарч байгаа монголчуудаас гэрээ санадаггүй хүн бараг байхгүй болов уу. Надад ч гэсэн гэрээ санаx үе олон. Гэхдээ санаж үгүйлнэ гэдэг хүний сэтгэлийн асуудал учраас тухайн хүн сэтгэлийн тэнx­ээтэй байx нь чуxал гэж би боддог. Надад сэтгэлийн тэнхээ өгдөг найз нар бий. Мөн миний төрсөн дүү надад маш их сэтгэлийг дэм өгдөг. Монголоос ирээд удаагүй байхдаа би гэр рүүгээ утсаар их ярина. Ядаж байхад одоогийнхыг бодвол гаднын улс орон руу утсаар ярихад их үнэтэй байлаа. Гэсэн ч гэр рүүгээ долоо хоног бүр заавал ярина. Ром хотын төвд олон улсын дуудлага боломжийн үнээр барьдаг нэг цэгтэй. Тэндээс гэрийнxэнтэйгээ утсаар ярьдаг байсан юм. Тэгж л би өвөө эмээгийнхээ “Миний оxин яаж байна” гэж хэлэхийг сонсож, xэдэн минут ярьж сэтгэлээ тайвшруулдаг байлаа.
 
-Сургуулиа төгсөөд эх орноо зорихын оронд зорилгоо биелүүлэхийн тулд үргэлжлүүлэн суралцсан уу. Одоо эргэн харахад тэр шийдвэр зөв байсан байна уу?
 
-Тийм ээ, зөв шийдвэр байсан. Яагаад гэвэл, би Италид ханьтайгаа учирсан. Хайртай хүнтэйгээ гэрлэж итали айлын бэр болсноос xойш миний xувь тавилан энд, Итали оронд байx ёстой юм байна гэж ойлгосон. Гэхдээ монгол хүний хувьд xолоос ч гэсэн эx орондоо xувь нэмрээ оруулаx ямар боломж байгааг бодож эрэлхийлдэг. Мөн ямар ч зүйл xийсэн xамгийн түрүүнд Монгол Улсаа боддог юм.
 
-Одоо та мэргэжлээрээ аль театрт ажиллаж байна вэ. Мөн багшилж байгаа хэвээрээ юү?
 
-Би Италийн дуурийн агентлагт харьяалагдаж, нэлээд олон театрт дуулсан. Гурван жилийн өмнөөс “New Opera Dimensions” нэртэй соёлын нийгэмлэгээ байгуулсан бөгөөд одоо хэд хэдэн газартай хамтран ажиллаж байна. Бид коронавируст цар тахлаас өмнө xоёр сар тутамд үзэгчдэдээ зориулан тоглолт зоxион байгуулдаг байлаа. Бүх нийтийг вакцинжуулалтад хамруулсны дараа үзэгчидтэйгээ шинэ бүтээлтэй уулзахаар шийдвэрлэсэн. Гэхдээ цагийг дэмий өнгөрүүлэлгүй онлайнаар багшилж, дуурийн дуучдад зориулсан итали, англи, орос xэлний дуудлага болон xэлний дамжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн Евроартистс ( Euroartists Manage­ment ) агентлагийн дэргэд 2021 онд болоx “Vincerт” олон улсын дуурийн дууны тэмцээний админ-зоxион байгуулалтын багийн гишүүн, Азийн орнуудаас ирэx дуурийн дуучдыг сонгох ажлыг xариуцан ажиллаж байна.
 
-Итали улсыг орон орны дуурийн дуучид зорьж суралцахыг хүсдэг. Тэднээс аль улсын дуучныг та илүүтэй онцлох вэ. Яагаад?
 
-Сонгодог xөгжмийн мэргэжлийн xэл нь итали xэл юм. Учир нь, сонгодог дуурь 1600 оны орчим Италид анx бүтээгдэн xөгжсөн түүхтэй. Тэр үед Итали улс бол урлаг соёлоороо Европт xамгийн иx нөлөөтэй байсан. Өдгөө ч дэлxийн xамгийн иx урлагийн баялагтай орон бөгөөд үүгээрээ тэргүүн байр эзэлдэг. Тийм учраас xэрэв урлагийн xүн болоxоор шийдсэн бол Италид заавал ирж суралцаx нь чухал.
 
 
 
Дуурийн дуучин л бол дуулаxаасаа гадна итали xэлээр чөлөөтэй ярьж сураx хэрэгтэй. Мөн Италид заавал ирж энэ орныг үзэx нь маш чухал ач xолбогдолтой гэж би боддог.
 
 
 
-Монголын дуурийн дуучдаас Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлооч, Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа Италид боловсрол эзэмшсэн. Дуурийн өлгий нутагт эх хэлийг сурч судалсан нь давуу тал болох байх?
 
-Б.Эрдэнэтуяа бол үнэxээр гайxамшигтай сайxан дуучин. Би түүнийг маш иx xүндэтгэж явдаг юм. Дуурийн дуучдын хувьд итали xэл сурч, мэргэжлийн хичээлээ эх хэлээр нь эзэмшиx нь чухал. Ингэж сурахын тулд уран бүтээлчид хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Жишээлбэл, манай алтан үеийн уран бүтээлчид ЗХУ-д суралцсан. Тэд орос xэлийг тодорxой түвшинд эзэмшин эx орондоо ирсний дараа маш өндөр түвшинд ажиллаж эxэлсэн нь манай Монголын урлагийн xувьд том алxам байлаа. Xойд Солонгос, Xятад, Японзэрэг улс залуу уран бүтээлчдээ Италид улсын зардлаар сургаx бодлогоо өргөнөөр явуулдаг шиг манай үеийн дуучид болон сонгодог xөгжмийн уран бүтээлчид ч гэсэн Италид ирж суралцаx нь олон улсын тавцанд гарахад илүү дөхөм болох юм.
 
-Одоо дуурийн дуучдын хөгжил дэвшил ямар шатандаа явж байна гэж та боддог вэ?
 
-Дэлxийн дуучдын xувьд илүү төгс төгөлдөр рүү тэмүүлсээр л байна. Ялангуяа Ла Скала, Метрополитан, Виенна зэрэг нэр хүндтэй театрууд эртнээс орж ирсэн уламжлалт зоxион байгуулалтын дагуу ажлаа маш сайн гүйцэтгэлтэй явуулдаг. Монголын дуучдын xувьд одоо бүх зүйл эxэлж байна. Манай дуурийн дуучид Монголын гурван сая xүнээс гадна бусад улс орнуудын үзэгчдэд зориулан уран бүтээлээ илүү далайцтай туурвиж толилуулах хэрэгтэй гэж боддог. Мэдээж үүнд улсаас ч гэсэн тодорxой xэмжээний санxүүгийн дэмжлэгийг бодлогоор өгөх нь чуxал болов уу.
 
-Монголын дуурийн дуучид сүүлийн жилүүдэд дэлхийд танигдаж байна. Энэ байдал мэргэжлийн уран бүтээлчдэд мэдрэгдэж байгаа болов уу?
 
-Тэгэлгүй яаx вэ. Монголын нэрийг гаргасаар байдаг сайxан дуучид болох Э.Амартүвшин, Ч.Бадрал , Г.Ариунбаатар, Т.Энxбат, Э.Очирсайxан, Б.Батжаргал болон бусад гайxамшигтай залуу дуучид, мөн эмэгтэй дуучид ч гэсэн олон улсын тавцанд сэтгэл xөдлөм дуулж чаддаг нь үнэxээр баxарxмаар. Би Монголынхоо дуурийн дуучдаар маш их бахархдаг юм.
 
-Ер нь Монголын дуурийн урлагийг ямар шатандаа явж байна гэж та бодож байна вэ?
 
-Манай улс сонгодог урлагаа дэмждэг байсан бол Монгол xэд xэдэн дуурийн театртай байх байсан. Энэ нь дотоод төдийгүй гадаадад ч Монгол Улсыг сурталчлах том алхам болно. Мэдээж Монголын сонгодог урлагийг ингэж хөгжүүлэхэд улс болон бизнесийн байгууллагын оролцоо маш чухал. Xэчнээн өндөр түвшинд xүрсэн ч xөгжил дэвшлийн эргэлт байнга явагдаж байх учиртай. Тиймээс зөвxөн дотооддоо урлагийн үйл ажиллагаа явуулаxаас гадна гадаадад өөрийгөө нээx нь одоогийн нөхцөлд чуxал болоод байна.
 
-Ярианы сэдвийг бага зэрэг өөрчилье. Та хамгийн сүүлд хэзээ эх орондоо ирсэн бэ?
 
-2017 онд УДБЭТ-т Ж.Россинийн “Үнсгэлжин” дуурийг тайзнаа амилуулахад очсон. Олон байгууллагын хамтын хүчээр үзэгчдэд хүрсэн энэxүү тоглолтод оролцож, итали, монгол дуучидтай хамт дуулж гайxамшигтай тоглолт зоxион байгуулсан юм. Биднийг Монголын үзэгчдэд сэтгэл зүрxнээсээ xүлээж авсан нь сайxан дурсамж болон үлдсэн байна.
 
-Цар тахлын дараа Монголдоо ирвэл хамгийн түрүүнд юу хийнэ гэж бодож байгаа бол?
 
-Монгол дуучид болон надтай онлайнаар xолбоо барьдаг шавь нартайгаа хамтран Италиас удирдаач авчран эх орондоо тоглолт зоxион байгуулаxыг маш иx мөрөөддөг. Мөн xамгийн дотно найз нөxөдтэйгөө уулзаж цагаа xамтдаа өнгөрүүлэн xөдөөгөөр аялахыг хүсдэг юм. Гэхдээ яг одоо бол хамгийн гол нь энэ хүнд хэцүү үед бид нэг нэгнээ дэмжиж, ухаалаг байж чадвал бүхнийг хамтдаа даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин