sonin.mn
УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү С.Эрдэнийн удирдаж буй Ардчилсан Намын хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн даргаар томилогджээ.
 
 
Тэрээр 2011 оноос МАХН-ыг сэргээн байгуулах үйл хэрэгт оролцож, улмаар Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байгаад 2012, 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан юм.
 
О.Баасанхүү УИХ-ын Өргөдлийн Байнгын Хорооны дарга, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дэд дарга, даргаар тус ажиллаж байсан билээ. УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө О.Баасанхүү МАХН-аас гарч, АН-ын гишүүнээр элссэн юм.
 
С.Сарнай