сонин mn
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай Монгол Улс болон тухайн бүсийн орнуудад хандан мэдээлэл хийв. Тэрээр : "COVID-19"-ийн эсрэг вакцинжуулалт нь итгэл найдварыг бий болгож байгаа боловч бүхнийг шийдэх шидэт зүйл биш юм.
COVID-19"-ийн цар тахал дуусах болоогүй байна. Вирустэй тэмцэх нэмэлт арга хэмжээ бидэнд итгэл найдварыг авчирч байна. Бид халдварын шинэ, аюулгүй, үр дүнтэй вакцины хөгжүүлэлтийн талаар өөдрөгөөр харж байгаа ч хүмүүс вакцин болон дархлаажуулалтын талаар олон асуулт тавьж байна. Эдгээрт хялбар хариулт өгөх боломжгүй байна.
 
Бид ирэх саруудад вакцины эрэлт хэрэгцээ нь нийлүүлэлтээсээ хэт давна хэмээн таамаглаж байна. Тиймээс халдварт өртөх хамгийн өндөр эрсдэлтэй эрүүл мэндийн ажилтнууд, тэргүүн шугаманд ажиллаж байгаа албан хаагчид, хүндээр өвдөх эрсдэлтэй настнуудыг нэн түрүүнд вакцинд хамруулах шаардлагатай байна. Ингэж эрэмбэлэх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ачаалал үүсэхээс сэргийлж, хүмүүсийн амь насыг хамгаалах зорилготой. "Ковакс" механизмаар дамжуулан дээр дурдсан зорилтот бүлгийн хүн ам буюу Монгол Улсын нийт хүн амын 3 хувийг дархлаажуулах вакциныг ирэх саруудад аль болох хурдан оруулж ирж хангахаар зорин ажиллаж байна.  
 
Үүний дараа энэ оны сүүлээр нийт хүн амын 20 хувь болох архаг хууч өвчтэй хүмүүс зэрэг хүндээр өвчлөх эрсдэл бүхий зорилтот бүлгийг дархлаажуулах вакциныг ханган нийлүүлэхээр төлөвлөж байна. Дэлхийн ихэнх улс оронд хүн амаа дархлаажуулахад тодорхой цаг хугацаа шаардагдаж байна. Вакцины үйлдвэрлэл, хүргэлттэй холбоотой асуудал нь дархлаажуулалт хийх цаг хугацааг тодорхойгүй болгож байна. 
 
 
 
Вакцин дангаараа цар тахлыг таслан зогсоож чадахгүй. 
 
 
 
Улс орны Засгийн газар, ДЭМБ болон түншлэгч талууд хамтран Монгол Улс болон дэлхийн бусад улс орон эхний ээлжийн вакциныг аль болох хурдан хугацаанд оруулж ирэхээр шаргуу ажилласаар байна. Гэхдээ вакцин дангаараа цар тахлыг таслан зогсоож чадахгүй. Вакцинжуулалтыг бидний өнөөгийн байнга хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй хавсруулан авч хэрэгжүүлснээр цар тахлын хариу арга хэмжээг бэхжүүлэх нэмэлт чухал хэрэгсэл болох юм.
 
 
 
Одоогийн мэдэж байгаагаар "COVID-19"-ийн эсрэг вакцинууд нь өвдөхөөс сэргийлэх боловч халдвар авахаас сэргийлж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
 
 
 
. Энэ нь та вакцин хийлгэснээр өөрөө өвдөхөөс сэргийлэх боловч вирусийг бусдад тарааж болзошгүй гэсэн үг юм. Мөн ямар ч вакцин 100 хувь үр дүнтэй байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс вакцин хийлгэсэн ч одоогийн бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай байна.
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай хамтран "COVID-19"-ийн цар тахлын эсрэг нягт хамтран ажилласаар байх болно. Бид бүгд хамтдаа" гэжээ.