Үр хүүхдүүддээ вакцин хийлгэхэд болгоомжтой ханддаг хүмүүст дуулгах нэг мэдээ байна. Саяхан эрдэмтэд томоохон судалгаа хийж, вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүүхдүүдийг харьцуулснаа мэдэгджээ.
Өмнө нь явуулсан хараат бус судалгаанд вакцин хийлгэсэн хүүхдүүд хийлгээгүйгээсээ 2-5 дахин их өвддөг болохыг тогтоосон байдаг.
Харин хамгийн сүүлийн судалгаанд вакцинжуулаагүй хүүхдүүдийг Германы эрүүл мэндийн үндэсний судалгаатай харьцуулж үзжээ. Үүнд 19 хүртэлх насны 17000 хүүхэд хамрагдсан байна. Доктор Андреас Бахмайрын санаачилсан уг судалгаа одоо ч гэсэн үргэлжилж байгаа аж.
Үүнээс гадна Бахмайрын судалгаан дээр тулгуурлан Америкийн нэгэн сайт вакцин хийлгэсэн хүүхдүүдээ ажиглахыг эцэг эхчүүдэд уриалсан байна. Одоогоор сайтын энэ судалгаанд АНУ-ын 11000 иргэн хамрагдсан байна. Түүнчлэн өөр нэгэн судалгааг цөөн гэр бүлийн дунд хийжээ.
Гэтэл аль ч судалгааны үр дүн ойролцоо гарч байв. Мэдээж эдгээр судалгааг хэвлэл мэдээллийн үндсэн хэрэгслүүдээр цацсангүй. Мөн Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төв, эсвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалгаанд хөрөнгө оруулалт хийгээгүй юм.
Яагаад гэвэл тэд вакцин хийлгээгүй хүүхдүүдийг хийлгэсэнтэй нь бодитоор харьцуулж, өөрсдийнхөө вакцинжуулалтын ач холбогдол гээд яриад байдгийг үгүйсгэхийг хүсээгүй аж.
Судалгааны үр дүнгийн хураангуй
Санал асуулгад оролцогсдын тоочсоноор хүүхдийн өвчлөлд багтраа, давтан ангина, архаг бронхит, харшил, экзем, чихний үрэвсэл, шижин, нойргүйдэл, хэт идэвхтэй байх, хэл яриа, хөдөлгөөний чадвар саатах зэрэг ордог байна.
Шинэ Зеландын “Immunization Awareness Society” нэртэй бүлэг 1992 онд 245 өрхийн 495 хүүхдийг судалжээ. Тэд хүүхдүүдийг вакцин хийлгэсэн (226), вакцин хийлгээгүй (269) гэж хоёр ангилсан байна. Ингээд хүүхдүүдийн өвчлөлийн түүхийг судалтал вакцин хийлгээгүй нь дээрх хүүхдийн гэх өвчнүүдээр өвчлөх нь харьцангуй бага байсан аж.
Түүнчлэн Шинэ Зеландын Крайстчерч хотод хийсэн өөр нэгэн судалгаагаар 1977 он болон түүнээс хойш төрсөн хүүхдүүдийн өвчлөлийн түүхэд дүн шинжилгээ хийжээ. Гэтэл вакцин хийлгээгүй хүүхдүүдээс нэг нь ч багтраа өвчин тусаагүй байна. Харин вакцин хийлгэсэн хүүхдүүдийн 25 хувь нь 10 хүртэл насандаа энэ өвчнийг тусч, эмчлүүлж байсан гэнэ.
Бахмайрын судалгааны явцад хүүхдүүддээ тарилга хийлгэхийг хүсээгүй эцэг, эхчүүд вакцинжуулалтын аюултай байдлыг тэмдэглэж, үр хүүхдийнхээ дархлааг өөрөөр нь хөгжүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.
Дархлал судлалын доктор, “Vaccine Illusion” номын зохиолч Татьяна Обуханыч вакцин хэрэгтэй гэдэг хэвшмэл ойлголтыг эсэргүүцэж үгээ хэлдэг. Тэрбээр “Вакцинууд ямар нэгэн өвчний эсрэг жинхэнэ дархлаа тогтоож чаддаггүй” гэж мэдэгджээ. Харин ч өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг байна.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл0
UGIIN L TIM ...GETEL ZOLMON SHULAM GARDASIL VAKZINAR AAR OLON MONGOL OHIDIIN ERUUL MENDEER HOHIROOSON GEMT HEREG HISEN,UURUU HARIN HETEVCHE ZUZAATGASAN
tsolmon shuliig shorond hii
Vaccine garaagui bhad baga nasnii huuhed yanz buriin haldvartai uvchnuur uvduh, huuhed endeh yavdal ih baisan. Ene niitleliig bichsen setguulch bolon unshigchid uursdiin uhaandaa negiig tungaan bodoosoi. Surguuli tsetsrlegt vaccined hamragdaagui huuhduud olon bolvol eldev uvchnii degdelt uuseh magadlal undur bolox adulation bish uu
hun amiig min tsooloh geed l vaktsin muu geed uhuulaad bh yum. vaktsin sain. yadaj l vaktsin hiilgesen gej bodohloor sain energy setgeld bna sh tee
Vaktsin bol alban tushaaltan avilagchidiin mungu oldog naimaa ard tumnii uheliin hor mun.
Tegeed ohid huuhnuud n umain huzuunii havdar sain duraaraa tusaad yavna l biz dee, huuhduud n ch salhin tsetseg, gahain havdar, bagtraa, sahuu, huhuul haniad, B gepatit-aa tusaad yavj bval sanaa n amrah mongolchuud shuu. Neg dutuu medlegtei setguulch n neg hagas dutuu batalsan yumiig olond tugeenguut yugaa ch medehgui ard olon n namiraad l yavchih boltoimaa
Tuilshirch uguh yumaa, vaccine delhiin olon zuun saya, terbum huniig uhliin ayultai uvchnuudees urdchilan sergiilj amid avch uldsen ed shuu. Ehleed vaccine gej yu boloh, darhlaa gej yu bolohiig medcheed olon doloon yum yaritsgaa
Yu gutsaad bainaa. Vactsin bolohgui muu gesenuu. Vactsin bol 19 r zuunii neelt shuu. Vactsingui bol ta nar bugd baihgui bolson baigaa uhernuudee. Yostoi uhernuud shuu