sonin.mn

Энэтхэг, Хонконг, Сингапур, Вьетнам зэрэг улсад зажилдаг тамхи өргөн хэрэглэдэг учраас элбэг тохиолддог байна. Энэ төрлийн хавдар архи, тамхийг хэтрүүлэн хэрэглэх, хоол, ундны зохисгүй хэрэглээ, тохиолдлын шархнаас үүсдэг ажээ. Харин хорт хавдарт шилжих хүртэл хугацаа нь 10-15 жил үргэлжилнэ гэж мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Ер нь, амны хөндийн өвчний оношийг эрт тогтоогоод эмчилж чадвал хорт хавдраар өвчлөхгүй байж болно. Амны хөндийн хорт хавдар үүсгэдэг цөөхөн хэдэн шалтгаан бий.

Тэрний нэг нь тамхи татах. Хорт хавдраар өвчлөөд ирж байгаа хүмүүс 20-30, түүнээс дээш жил тамхи татсан байдаг. Өдөрт татаж байгаа тамхины хэмжээ ч нөлөөлнө. Тамхины утаа амны хөндийн салстад өөрчлөлт оруулснаар хавдрын эх суурийг тавьдаг байна. Тамхийг архитай хавсарч хэрэглэвэл эрсдэл нь хэд дахин нэмэгддэг.

А амин дэм нь амны хөндийн салстын эд эсийг нөхөн сэргээж, төлжүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ нь дутагдсанаас хавдар үүсэх талтай. Бас амны хөндиин ариун цэвэр сахиагүи, тохироогүй хиймэл шүднээс ч болдог тал бий. Анхны шинж тэмдэг нь аман дотор улаан, цагаан, бараан өнгийн толбо үүснэ. Мөн нүүр, хүзүүнд хавдар маягийн хатуу товгор үүсээд хоёр долоо хоногийн дотор эдгэхгүй байх, аманд цус амтагдаж, байнга цус шүүрэх.

Доод уруулын хавдар арьс, эсвэл эрүүний яс руугаа тархдаг. Хэлний хавдар ам залигуур, амны хөндийн ёроол руу тархна. Тунгалгийн булчирхайгаар дамжин уушиг, элэг, тархинд үсэрхийлдэг байна.
 
Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"