sonin.mn

Улсын Дээд шүүхийн судалгааны төвөөс энэ оны эхний есөн сард тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн судалгааг гаргажээ. Судалгааны дүнгээр анхан шатны шүүхүүд он гарсаар 717 гэмт хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 30.4 хувиар өссөн үзүүлэлт аж. 2008-2010 оны байдлаар энэ төрлийн 1563 гэмт хэрэг бүртгэгдэж, 1557 хүн ял шийтгүүлсний 441 нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 26.3-31.6 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл  жолоодож яваад гэмт хэрэг үйлдсэн байна.

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"