sonin.mn

Эгдүүтэй амьтдыг хараад хүн бүрт өөрийн эрхгүй хайрлах мэдрэмж төрдөг. Харин эгдүүцэл төрүүлэм муухай царайтай амьтдыг хайрлан тэжээх хүмүүс цөөнгүй байх юм. Муухай болохоор тэднийг хүмүүс бараг мэддэггүй. Бид энэ удаад та бүхэндээ хамгийн царай муутай амьтдыг танилцуулж байна. Муу, муухай ч тэд амьтай, голтой амьтан л юм даа.



Аеэ Аеэ Мэрэгч

Аеэ Аеэ Мэрэгч нь урт шүдтэй, дунд хуруу нь маш урт амьтан бөгөөд Мадагаскарт байдаг.



Эрэгчин далайн заан

Энэхүү амьтан нь маш том бөгөөд дотроо хойт зүгийн, өмнө зүгийн гэсэн хоёр төрөл байдгаас хамгийн муухай царайтай амьтанд хойд зүгийн тэр дундаа эрэгчин далайн заан нь оржээ. Тэд амьдралынхаа 80 гаруй хувийг далайд өнгөрөөдөг бөгөөд бусад далайн хөхтөн амьтныг бодвол хамгийн удаан буюу 100-аас илүү минут байж чадна. Эрэгчин далайн заан нь эмэгчнээсээ илүү том бөгөөд дунджаар 5 метр урт, 2700 кг жинтэй байдаг. Одоогийн байдлаар бүртгэгдээд буй хамгийн том нь 6.9 метр урт, 5000 кг жинтэй ажээ.



Тасманий чөтгөр

Австралийн өмнөд хэсгээр тусдаа байрлах арал муж Тасман нь байгалийн унаган төрхөө хадгалсан үзэсгэлэнт сайхан байгаль орчинтой ба ховор амьтан, ургамлаар элбэг бөгөөд зөвхөн энд байх махан тэжээлтэй уутат амьтныг Тасманы чөтгөр хэмээн нэрлэдэг ажээ. Энэхүү амьтны эр нь дунджаар 65.2 см өндөр, 25.8 см урт сүүлтэй, 8 кг жинтэй бол эм нь дунджаар 57 см өндөр, сүүлнийх нь урт 24.4 см, 6 кг жинтэй байдаг байна.



Одон хамарт сохор номин

Энэхүү амьтан нь чийглэг нам дор газар байдаг бөгөөд хошуун дээрээ 11 ширхэг хүртэхүйн дайвар эрхтэнтэй. Нас бие гүйцсэн одон хамарт сохор номин нь 15-20 см урт, дунджаар 55 грамм жинтэй 44 ширхэг шүдтэй байдаг.



Алмикүи

Кубын Соленодон ч гэж нэрлэдэг энэ амьтны талаар ихэнх хүмүүс сонсоогүй байж магадгүй. Учир нь Кубад л байдаг хортой шүлстэй энэхүү хөхтөнг судлаачид 1861 оноос хойш ердөө 36 ширхгийг нь л барьсан байна.



Урт хамарт сармагчин

Бусад төрлийн сармагчинг бодвол харагдах байдлаараа эрс өөр энэхүү сармагчинг урт хамарт сармагчин хэмээн нэрлэдэг. Хамрынх нь урт нь дунджаар 17,78 см ажээ. Эр нь дунджаар 24 кг жинтэй, 74 см өндөртэй, 75 см сүүлтэй байдаг бол эм нь 60 см өндөр, 12 кг жинтэй байдаг байна.



Африкийн бодон гахай


Африкт орших гахайн аймгийн нэгэн төлөөлөл нь Африкийн бодон гахай юм. Урт нь 0.9 -1.5 метр. хүндийн жин нь 50-150 кг байдаг байна. Түүний соёо хамгийн уртдаа 23 см хүртэл ургах боломжтой, ёзоор нь 4.5 см, өргөн нь 2.5 см хос соёотой гэнэ. Африкийн бодонгийн наслалт нь 15 жил, хээлээ тээх хугацаа нь 5-6 сар байх бөгөөд жилд хоёр удаа төллөх боломжтой. Нэг удаадаа ойролцоогоор 2-4 тоорой гаргадаг байна.



Бөмбөлгөн загас


Австрали, Тасманийн арлын усны гүнд нутагладаг уг загас нь тэр бүр хүмүүст харагддаггүй бөгөөд сүүлийн үед устаж үгүй болох аюулд өртөөд байгаа билээ. Этгээд төрхтэй энэ загас нь бусад төрлийн загастай адилгүй, сэлүүр ч үгүй бөгөөд далайн түвшнээс доош хэд дахин их даралттай гүн усанд амьдардаг байна. Биеийн жин багатай нь түүнийг булчингаараа биш далайн усны энерциэр явж идэш тэжээлээ олоход нь тусалдаг.



Нүцгэн сохор номин

Зүүн Африкийн хуурай халуун бүсийн хэсэгт нутагладаг мэрэгчдийн аймгийн нэг төлөөлөл нь нүцгэн сохор номин юм. Урт нь 8-10 см, жин нь ердөө 30-35 грамм байдаг байна. Тэд 75-80-уулаа нэг сүрэг болон амьдардаг ажээ.



Чонон аалз

Энэхүү аалз нь олон төрөл байдаг. Биеийнх нь хэмжээ нь 1-30 мм, гурван мөр болсон найман нүдтэй, уг нүднүүд нь доод талдаа жижиг дөрөв нь, дунд талынх нь том, дээд талынх нь дунд зэргийн хэмжээтэй гэсэн байрлалтай учраас харах хүрээ нь маш сайн.


 
Сфинкс муур

Сфинкс буюу Канадын үсгүй хэмээн нэрлэгддэг энзхүү муур нь үсгүй муурын үүлдрийн ховордсон төлөөлөл нь юм.



Махчин чөтгөр загас

Задгай тэнгисийн энэхүү махчин загас нь сонин хэлбэртэй толгойтойгоос гадна бусад махчин загаснаас илүү урт хошуутан.

Хагас ээрүүл хэлбэрийн биетэй энэ махчин загас хамгийн уртдаа З.З м, жин нь 159 кг хүрдэг байна.



Эх сурвалж: "Амьдрах ухаан"