Аливаа улс үндэстний зохиолчид гэдэг тухайн ард түмний оюун санааны уураг тархи, соён гэгээрүүлэгчид байдаг гэж ярьдаг нь талаар бус. Энэ үүднээс авч үзвэл зохиолчид тухайн улсын бичгийн аугаа их соёлыг бүтээгчид юм.
Монголчууд “Нууц товчоо”-г зохиогчоос эхпээд В.Инжинааш, Д.Равжаа, Д.Нацагдорж, С.Эрдэнэ, Б.Явуухулан, Д.Урианхай, Б.Догмид, Б.Лхагвасүрэн, Ш.Доржготов, Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Б.Галсансүх... хүртэл олон зуун бичгийн сод мэргэдтэй билээ.
Үе үеийн зохиолч, их бичгийн мэргэд маань тухайн цагтаа бүтээлээ туурвиж, улс үндэснийхээ их утга зохиолын алтан санг баяжуулж, хүн ардаа соён гэгээрүүлсээр ирсэн нь атгаг сэтгэлийн үүднээс хэн бугай ч үгүйсгэх эрхгүй хэрэг юм аа.
Гэтэл сүүлийн үед манай зарим нэг ахархан бодолтой залуу зохиолчид, тэр бүү хэл нэгэн цаг үед цугтаа зохиол бүтээлээ бичиж туурвиж, уран бүтээлийн жаргал зовлонг хуваалцаж явсан ахмад зохиолч нөхөд нь ч “Даржаа, Тарваа, Гайтав, Явуухулан... зохиолч, яруу найрагч биш" гэж улайм цайм бархиралдаж, бузар шүлсээ үсчүүлж, ард түмний гайхширлыг төрүүлэх нь хэрээс хэтэрлээ.
Энэ юу болж байна вэ, та минь? Эд чинь XX зууны Монголын утга зохиолын томоохон төлөөлөгчид, тухайн үеийнхээ нэрт соён гэгээрүүлэгчид байсныг тэдний бичсэн бүтээл туурвил бэлээхэн нотолно. Энэ тухайд миний бие баримт, нотолгоо дурдах гэх хэрэггүй, учир нь “Монголын уран зохиолын түүх"-ийн хэдэн ботийг сөхөөд үзэхэд л монголын их утга зохиолд оруулсан тэдний гавьяа тодорхой бичигдсэн байгаа.
Яг үнэнийг хэлэхэд сүүлийн 20 гаруй жиЛд “Үүрийн туяа”, “Тунгалаг тамир”, “Цаг төрийн үймээн”, “Зам”, “Уулын үер”, “Говийн өндөр”, “Гишгэх газаргүй хөл” зэрэг роман, С.Эрдэнэ, Д.Мягмар, П.Лувсанцэрэн нарын уянгын тууж, өгүүлэгүүд, цагтаа социализм, түүнийг гардан байгуулагчдыг магтан дуулсан Ц.Гайтавынх шиг хэлбэрийн шинэчлэл хийсэн, дотоод эрчим хүч ихтэй, гал цогтой, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ?”, “Тэхийн зогсоол”, Д.Пүрэвдоржийн “Хөх даалимбан тэрлэг”, Б.Лхагвасүрэнгийн “Боржгоны бор тал” зэрэг дүр, дүрслэл аугаа, үг, хэллэг цэцэн цэлмэг, монгол яруу найргийн туурвилын өргөн боломжийг гайхуулсан шүлэг, найраглал гарсан юм уу?!..
Гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр бүхэнд чухамхүү шинжлэх ухаанчаар хийсэн судалгаа, үнэлэлт, дүгнэлт гарч, өнөө цагийн “Бренд”, бүх ард түмний хүртээл болсон зохиол байгаа эсэхэд манай соёл, боловсролтой уншигчид эргэлзсээр авай. Үүний баталгаа нь сүүлийн үеийн зохиолчдын гэх бүтээлээс дунд, их дээд сургуулийн сурах бичгүүйэд оруулснаас тодорхой харагдана. “Ийм шал дэмий юм оруулж байхаар...” гэж халаглах эцэг/эх, оюутан, сурагчид цөөнгүй.
Ардын уран зохиолч, төрийн соёрхолт яруу найрагч Д.Цоодол нэгэнтээ “Ээ, базарваань, одоо аугаа их Явууг яруу найрагч биш гэж хэлэх зүрхтэн байна шүү дээ...” хэмээн үнэнхүү гунигтай үгүүлсэн нь үзэг цаас нийлүүлдэг хэнд боловч нэгийг бодогдуулж, хоёрыг сануулна биш үү?
Саяхан “Утга зохиол, урлаг” сонины нэгдугаарт манай нэг том зохиолч мөнөөх Даржаа, Тарваа нарын тухайд муугаар дурссан нь уран зохиол шимтэн уншигч олон түмэн, хэзээ ч нэгэндээ атаа хорсол санадаггүй зохиолч нөхдийнх нь дургүйцэл, “Тэр хүн өөрөө тийм том зохиолч юм уу?.." гэх эргэлзээг төрүүлж, мөн нэг ахмад зохиолч “Явуухулан орос яруу найрагчийн дуу хуулсан, Пүрэвдорж Чойномын шүлэг хулгайлсан” гэсэн үг ч уншигчдын дунд гайхширал төрүүлж, “Тэднийг амьдад нь хэлж, шүүмжилж, барьж өгч байхгүй яасан юм бэ?..” гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна шүү дээ.
Хэн нэг зохиолч, яруу найрагчийн тухай, мөн түүний уран бүтээлийн талаар ярьж, авч үзэхдээ чухамхүү утга зохиолын шинжпэл, шүүмж судлалын онол, өөрөөр хэлбэл шинжпэх ухааны арга аргачлалаар задлан, дүн шинжилгээ хийхгүйгээр зөвхөн атгаг бодлын үүднээс мөнөөх зохиолчийн тухай муугаар өгүүлэх, түүний бүтээл туурвилыг доош хийж тайлбарлах нь нэр төрийг нь гутаасан, чөлөөтэй бичиж туурвих талаар Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг нь хөсөрдүүлж буй гэмт хэрэг яах аргагүй мөн.
Ялангуа эдүгээ бурхны оронд одсон зохиолчдыгоо юм л бол үгийн үзүүрт муу хэлж, ясыг нь өндөлзүүлж, сүнсийг нь тарчлааж, зохиол бүтээл рүү нь нулимж, доромжилж буйг яавч тэвчих аргагүй. Тэднийхээ нэр хүндийг хамгаалахаар үр хүүхэд, журмын нөхөд нь ч холбогдох газар, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч яваа нь чих дэлсэнэ билээ. Аргагүй шүү дээ!..
Нөгөө нэг зүйл бол манай зохиолчид нөхдийнхөө тухай, ялангуяа дурсамж бичихдээ тэдний бүтээл туурвилынх нь талаар цухас дурдаад, голчлон идэж уусан, авгай хүүхнүүдтэй холбогдсон тухайд ихийг нуршин өгүүлэх нь мөнөөх зохиолч нөхрөө алдаршуулах биш, харин ч ард түмний, нэн ялангуяа шинэ үеийнхний дунд “Оо, тэр зохиолч чинь тийм амьтан явсан юм уу?..” гэж асуух хүртэл доошоо чихэж, нэр хүндийг нь булай явдалтай хутгаж буйг анхаарахгүй байж яавч болохгүй нь.
Дээр өгүүлсэнчлэн зохиолч нь ард түмнийхээ оюун санааны уураг тархи, соён гэгээрүүлэгч гэдэг утгаараа ёс суртахуун маш өндөртэй, үлгэр жишээ хүмүүс байх ёстой биш үү?
Монгол Улсаас Нобелийн шагнал олгох хороонд, манай Ардын уран зохиолч, нийтлэлч, судпаач, нэртэй эрдэмтэн Л.Түдэвийн бүтээлийг нэгэнтээ тодорхойлсон. Гэтэл аанай л нөгөө тамын тогооны үлгэрээр хэдэн хүн мөнөөх хороонд зохиолч Л.Түдэвийн талаар матаас бичиж болиулсан тухай яриа байдаг.
Тэр үнэн бол мөн ч муухай хэрэг яа. Монгол Улс, яагаад Нобелийн шагналтантай байж болохгүй гэж? Нобелийн нэг шагналтантай байхад л Монгол Улсын маань нэр хүнд “Дэлхийн дэвжээн дээр” мөн ч өндөрт мандана даа.
Миний ойлгож буйгаар манай зохиолчдоос бүтээлийг нь англи, герман, франц, испани, орос, хятад, япон зэрэг хэлээр тууштай, бодлоготой орчуулж гаргавал Нобелийн шагналын од шүүрэх аавын хүү, ээжийн охин байна гэдэгт итгэдэг юм.
Монголын зохиолчдын хоёр байгууллага энэ чиглэлээр дорвитой ажил хийх ёстой. Харин энэ гавьяат үйлсэд яруу найрагч Г.Мэнд-Ооёо ганцаараа шахуу их санаачлагатай ажиллаж буйд талархах нь зүйтэй.
Өнөөгийн байдлаар зохиолоо өөрөө герман хэлээр бичсэн, томоохон туурвилууд нь бусад хэлээр хамгийн их орчуулагдсан, дэлхийд нэрд гарсан зохиолч Чинаагийн Галсан бэлээхэн байж л байна.
Гагцхүү Монголын төр засаг, зохиолчдын байгууллага, үзэг нэгт зохиолчдынх нь тууштай дэмжлэг л үгүйлэгдэж буйг учир мэдэх, ухаант хүмүүс ярьж, бичиж, шаардсаар л байна бус уу? Энд хэдэн ногооны шагналдаа гол нь биш, монголын ард түмэн монгол зохиолчийнхоо бүтээл туурвилыг дэлхийд үнэлүүлэхэд л хамаг утга учир нь байгаа юм.
Эцэст тэмдэглэхэд монголчууд бид Дэлхийд алдартай, НҮБ-ын ЮНЕСКО-д бүртгэлтэй уран зохиолын ховор нандин өвтэй, соёлын арвин их түүхтэй, тэр бүхнийг бүтээгч бичгийн их мэргэдтэй ард түмэн гэдгээ өөрснөө л үнэнээсээ мэдэж (худлаа л мэдээд байгаа юм шиг санагдана), бие биенээ хайрлан хүндпэхгүй, хамгийн гол нь үйл, бүтээлээ үнэлэхгүй бол гадны хэн ч биднийг дэмжихгүй гэдгийг бас үнэнээсээ ойлгох цаг нэгэнт болжээ!..
МҮЧЗХ-ны болон Н.Рубцовын нэрэмжит Бүх Оросын утга зохиолын шагналт Х.ХАНГАЙСАЙХАН
Пүрэв - 04 сарын 16,
2026
Сэтгэгдэл0
... Уран төгс , яруу үгсийн чимэг шигтгээг , ... Нар дагасан Монголын өглөөний шүүдэр алхахуй дор тодрох мөр мэт утга уянгын халил завсраар , зүрхний тольтыг дуурсгасан, үнэнхүү хайрыг хөглөгч Дорнын Их яруу найрагч Нүүдэлчин удамт Б Явуухулангийн сор бүтээл гэж үүнийг хэлэх болно. Унших тутам сэтгэл гижигдэх увидастай , бодлыг тэнхрүүлэгч агуу бүтээл ... Уншаад төрсөн сэтгэгдлээ үгээр илэрхийлэх боломжгүй гайхамшигт бүтээл . ... Zorig .
Шүлэг: Б.Явуухулан : Би хаана төрөө вэ? Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд Цасан ширхэг царцаж мөс болох халилд Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би Орог саарал зэрэглээ хавар сvvмэлзэх хөндийд Орсон буурийн шvд өвөл хангинах хоолойд Yлэг гvрвэлийн мөрийг өдий хvртэл хадгалсан Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би Мөнгөн сарны сvvдэр толиорон хөвөх долгионд Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан Хvний нутгийн шороог ариун усаараа угаасан Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би Yvр шөнийн завсар шvvдэр буух навчинд Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд Yхэлгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би Зvйдэлгvй цагаан өрхний хоймсолж томсон оосорт Зvрхэн улаан галтай ган тулгын тотгонд Зуун тvмэн vед монгол хvний идээшсэн Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би Сормосон дундаан талимаарах алаг нvдний мэлмэрээнд Саалийн vнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би Тэлмэн жороо морины шанхны vзvvрийн чичиргээнд Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж vзээгvй Тэнэгэр говийн сvрэг онгон хулангийн нуруунд Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд Ариун агаарт шvхэрлэх мөндрийн цагаан ширхэгт Алтан талд татах солонгын долоон өнгөнд Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд Цэнгэх зовох хосолсон хvний хувь заяанд Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би Хөх Монгол алдаршсаны vе дамжсан домогт Хvчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд Хөрст алтан дэлхийн vрчлээт магнай болсон Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
… : Б.Явуухулан : Би хаана төрөө вэ? , … … Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би , … … Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд Цасан ширхэг царцаж мөс болох халилд Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би , … … Орог саарал зэрэглээ хавар сvvмэлзэх хөндийд Орсон буурийн шvд өвөл хангинах хоолойд Yлэг гvрвэлийн мөрийг өдий хvртэл хадгалсан Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би , … … Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би Мөнгөн сарны сvvдэр толиорон хөвөх долгионд Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан Хvний нутгийн шороог ариун усаараа угаасан Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би , … … Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би Yvр шөнийн завсар шvvдэр буух навчинд Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд Yхэлгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би , … … Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би Зvйдэлгvй цагаан өрхний хоймсолж томсон оосорт Зvрхэн улаан галтай ган тулгын тотгонд Зуун тvмэн vед монгол хvний идээшсэн Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би , … … Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би Сормосон дундаан талимаарах алаг нvдний мэлмэрээнд Саалийн vнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би , … … Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би Тэлмэн жороо морины шанхны vзvvрийн чичиргээнд Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж vзээгvй Тэнэгэр говийн сvрэг онгон хулангийн нуруунд Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би , … … Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд Ариун агаарт шvхэрлэх мөндрийн цагаан ширхэгт Алтан талд татах солонгын долоон өнгөнд Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би , … … Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд Цэнгэх зовох хосолсон хvний хувь заяанд Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би , … … Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би Хөх Монгол алдаршсаны vе дамжсан домогт Хvчирхэг дээдсийн нутагт мандсан Ардын хувьсгалын дөлөнд Хөрст алтан дэлхийн vрчлээт магнай болсон Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би , …
... Монгол эртний ухаанаас Буддын шашин өөрийн сургаалдаа ихэд авч ашигласан бөгөөд Шарын шашны сургаалиуд ихэвчлэн Монголын Ардын сургаалийн уг язгуур гарвалыг нь өөрчлөн хэрэглэсэн байдал маш их газар авсан болно. ... Ер нь бол Шарын шашны сургаалийг Төвд хэлнээс Монгол хэл рүү орчуулдаггүй нь анхнаасаа Монгол Ардын сургаалиас хулгайлсан , Монголчуудын оюун ухааны эхтэй холбогдох учир зүйн холбогдол илчлэгдэхээс эмээх шалтгаан байсан , нөгөөтэйгүүр Монголчууд эх хэлээрээ уншаад оюун тархи нь хөгжих, бодрол дундаа чөлөөтэй сэтгэн, буруу зөвийг тунгаах боломжийг боомилох үүднээс Шашинлаг мөн чанар нь Төвд хэл дээрээ хүчтэй байдаг хэмээн худал мунхруулан мухар сүсгийн хүчээр Шарын шашныг тогтоон барихад чиглэгдсэн харийнхны баримталж ирсэн муйхар хорон бодлогын үр дүнд үүссэн арга заль гэж ойлгоход болно. ... Монгол Ардын сургааль нь Монголчуудын мянга мянгаар тоологдох цаг хугацаанд оршин амьдарч ирсэн амь амьдралын хэм хэмжүүр , ертөнцийг зөвөөр таньж мэдэх оролдлогын үр дүнд ухаарал, мэдлэг олж авсан их эрдэмтэн Гүүш , эгэл жирийн Малчдын харилцаанд үүсгэгдэж боловсрогдсон Оюуны асар том сургааль гэдгийг одоо ихэнх Монгол хүмүүс бага сага хэмжээнд ч гэсэн гадарлаж, ойлгодог болсон хэмээн бодож байна. ... Сүүлийн 500 гаад жил Өрнөд болон Хятадууд бодлогоор , түүхэндээ нэг ч томоохон бүтээн байгуулалт хийж байгаагүй Монголчууд алж талахаас өөр зүйл мэдэхгүй хэмээх худал үгс ихэд газар авч олон түмэн ч , ... нээрээ ч тийм болов уу хэмээн өөрсдийгөө үгүйсгэх хандлага тэдний дотоод бодолд амь бөхтэй оршсоор байна. ... Амьдралын зөвт сургаалийг босгож түүнийгээ өөрсдийн ахуй орчин , оюун санааны харилцаандаа бүрэн дүүрнээр хэрэглэж , өргөн уудам тал нутагтаа цэвэр ариун зан суртахууныг сахин амьдарч , байгаль дэлхийгээ хайрлан , газрыг хамгийн бага хэмжээнд эвдрэлд оруулан түүний үр өгөөжийг хүртэж чаддаг Нүүдэлчин Монголчуудын язгуур ухааныг , ... жижиг хотдоо шавааралдан суудаг , устгаж дарангуйлж байж санаа нь амардаг , богино бодолтой Өрнөдийнхэн , Хятадууд ойлгож чадах нь юу л бол. ... Тийм дээ ч , Хот суурин иргэншлийн мөн чанар , нүүдэлчин хэв шинжит амьдрал хэзээ ч өөр хоорондоо таарахгүй буюу Хот газрын худалч шунахай , хорон бачимдуу сэтгэл , ... Хөдөө газрын шударга зан төлөв , тэнүүн сэтгэлтэй зайлшгүй тулж , ... үргэлж дайн дажны шалтаг болсоор ирсэн гэдгийг ,Хүмүүний түүх нотлон өгүүлдэг . ... Монгол эх орон , Монголчуудаараа бахархаж амьдрах чадвар нь өнгөрсөн цагийн түүхээ , оюун санааны ухагдхуунаа зөвөөр ойлгохоос эхэлнэ гэдгийг Монгол ахан дүүс та бүхэн ухаарч байгаа гэдэгт итгэлтэй байна . ... Айлаас эрэхээс авдраа уудал .... гэдэг шиг Монгол Ардын Зүйр цэцэн үгсийн зөвт санаа , гүн утгыг нь ойлгон ухаарсан хэн боловч Монгол Өвөг дээдсээрээ бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг . ... Өнөө цаг үеийн шаардлагаар Монголчууд хүссэн ч , эс хүссэн ч суурин иргэншил , нүүдэлчин амьдралын хэв маягт хуваагдан амьдрах болсныг бүгд мэдэцгээж байгаа хэдий ч , Хот ба хөдөөгийн зөв зохист харилцааг үүсгэн, нэг нь нөгөөгөө үгүйсгэх бус , харин бие биенээ дэмжин тэтгэх хэмжээнд амьдралын суурь ухааныг боловсруулан хөгжүүлж амь , амьдралдаа болон нийгмийн харилцаанд хэрэглэх нь Монголчуудын өнөөгийн шийдвэрлэх ёстой хамгийн том тулгамдсан асуудал хэмээн молхи би болгоож байна . ... Монголын эрс тэс уур амьсгалтай газар нутагт өвөл зунгүй хөдөө хөхөрч, гадаа гандаж таван хошуу малаа маллан , түүний үр өгөөжөөр дутагдаж гачигдах зовлонгүй амьдардаг цагаахан сэтгэлтэй , хатуужилтай Монгол Малчин ардаа би хэнээс ч илүү хайрлан хүндэтгэдэг , тэдэнд чадах ядахаараа тус дэм хүргэж явахыг өөрийн эрхэм зорилгоо болгодог . ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
өв ш дээ."Үзэл сурталжсан" зохиол нэртэй хэдэн зуун пүү бичвэрүүдийг түүхийн хог дээр хаях хэрэгтэй.Хэнч тоож үзэхгүй сонсохгүй болсон өөрсдийгөө "алтан үеийхэн" гээд нэрэлчихсэн хэдэн зохиолч бас жүжигчид байна.Монгол тв архивын материалаа "алтан сан хөмрөг" гээд нэрэлчихнээ бас. Хэ хэ.
Зөв ш дээ."Үзэл сурталжсан" зохиол нэртэй хэдэн зуун пүү бичвэрүүдийг түүхийн хог дээр хаях хэрэгтэй.Хэнч тоож үзэхгүй сонсохгүй болсон өөрсдийгөө "алтан үеийхэн" гээд нэрэлчихсэн хэдэн зохиолч бас жүжигчид байна.Монгол тв архивын материалаа "алтан сан хөмрөг" гээд нэрэлчихнээ бас. Хэ хэ.
119.40.97.53 ... ... Монгол Улсын билэг танхай зохиолчдын Оюуны агуу бүтээлүд хэзээ ч өөрийн үнэлэмжээ алдахгүй бөгөөд Монголын Ард түмнийхээ зүрх сэтгэлд баттай яа үлдэж Монголын Ардын Төрийн хангалт , хамгаалалт дор түгэн дэлгэрэх болно. ... Харин чам шиг хужааг Хан Тэнгэрийн хилэнд устган мөхөөж , тамын гүнд хаях болно. ... Муу санаа биеэ отно ... Юу тарина , түүнийгээ хураана . ...
Нобелийн шагналын хороо монголчуудын матаасыг уншаад л Түдэвт өгөх гэж байсан шагналаа больчих уу? Ха ха ха, элэг хөшлөө
eneegiin Mongolchyyd ter dyndaa zohiolch nehediin maani dynd ch zohiolch nehedeen muu helj ikhe ytga zohiold hamaagyi yum sig yarilzdagaas yzbel ehleed zohiolch nehed maani ene buzar yzel sanaanaasaa salaj ard tymenii dynd zeber ariun boloh bye byeneen hairlah yhaand syralzah chag bolson baih aa!tyynees bis ard tymen muudaa heden zohiolchoon muulaad baigaa yum baihgyi!tanai heden ataarhyy zohiolch nar eersdeen gargaj hen negniig muu heldeg syy dee!ter ni ard tymenii dynd taraad ylger domog sig solioroliig yysgedeg?Byh yuman deer Mongolchyyd sine yeryy yabj baigaa bol dood satandaa syrgyyli ,ikhe syrgyylias ehleed ene bygd deer anhaaralttai handmaar bna?tegj baij Mongoliin ene byzar yzel tamiin togoonii ylgereesee salah baih daa!!!
Зөв ш дээ."Үзэл сурталжсан" зохиол нэртэй хэдэн зуун пүү бичвэрүүдийг түүхийн хог дээр хаях хэрэгтэй.Хэнч тоож үзэхгүй сонсохгүй болсон өөрсдийгөө "алтан үеийхэн" гээд нэрэлчихсэн хэдэн зохиолч бас жүжигчид байна.Монгол тв архивын материалаа "алтан сан хөмрөг" гээд нэрэлчихнээ бас. Хэ хэ.
119.40.97.53 ... ... Монгол Улсын билэг танхай зохиолчдын Оюуны агуу бүтээлүд хэзээ ч өөрийн үнэлэмжээ алдахгүй бөгөөд Монголын Ард түмнийхээ зүрх сэтгэлд баттай яа үлдэж Монголын Ардын Төрийн хангалт , хамгаалалт дор түгэн дэлгэрэх болно. ... Харин чам шиг хужааг Хан Тэнгэрийн хилэнд устган мөхөөж , тамын гүнд хаях болно. ... Муу санаа биеэ отно ... Юу тарина , түүнийгээ хураана . ...
Manaid uran zohiol gej bdag ym uu?!!!!
чи хаанаас ирсэн хэн бэ?
Зөв ш дээ."Үзэл сурталжсан" зохиол нэртэй хэдэн зуун пүү бичвэрүүдийг түүхийн хог дээр хаях хэрэгтэй.Хэнч тоож үзэхгүй сонсохгүй болсон өөрсдийгөө "алтан үеийхэн" гээд нэрэлчихсэн хэдэн зохиолч бас жүжигчид байна.Монгол тв архивын материалаа "алтан сан хөмрөг" гээд нэрэлчихнээ бас. Хэ хэ.
119.40.97.53 ... ... Монгол Улсын билэг танхай зохиолчдын Оюуны агуу бүтээлүд хэзээ ч өөрийн үнэлэмжээ алдахгүй бөгөөд Монголын Ард түмнийхээ зүрх сэтгэлд баттай яа үлдэж Монголын Ардын Төрийн хангалт , хамгаалалт дор түгэн дэлгэрэх болно. ... Харин чам шиг хужааг Хан Тэнгэрийн хилэнд устган мөхөөж , тамын гүнд хаях болно. ... Муу санаа биеэ отно ... Юу тарина , түүнийгээ хураана . ...
uran zohiol gej baina olood unshaad uzeech
Зөв ш дээ."Үзэл сурталжсан" зохиол нэртэй хэдэн зуун пүү бичвэрүүдийг түүхийн хог дээр хаях хэрэгтэй.Хэнч тоож үзэхгүй сонсохгүй болсон өөрсдийгөө "алтан үеийхэн" гээд нэрэлчихсэн хэдэн зохиолч бас жүжигчид байна.Монгол тв архивын материалаа "алтан сан хөмрөг" гээд нэрэлчихнээ бас. Хэ хэ.
119.40.97.53 ... ... Монгол Улсын билэг танхай зохиолчдын Оюуны агуу бүтээлүд хэзээ ч өөрийн үнэлэмжээ алдахгүй бөгөөд Монголын Ард түмнийхээ зүрх сэтгэлд баттай яа үлдэж Монголын Ардын Төрийн хангалт , хамгаалалт дор түгэн дэлгэрэх болно. ... Харин чам шиг хужааг Хан Тэнгэрийн хилэнд устган мөхөөж , тамын гүнд хаях болно. ... Муу санаа биеэ отно ... Юу тарина , түүнийгээ хураана . ...
gadaad hel soyoloos suralcah ni hend Ch bdag niitleg ulamjlal shuu dee. Mongolchuud tuvd hel surlaa geed muudaagui, harin Mongoloo hadgalahad darhlaa bolgoj ashiglasan bna. Oros hel sursan geed muudsan yum haana bna. Mongol hel krill usgeer hadgalagdaad yvna.
Зөв ш дээ."Үзэл сурталжсан" зохиол нэртэй хэдэн зуун пүү бичвэрүүдийг түүхийн хог дээр хаях хэрэгтэй.Хэнч тоож үзэхгүй сонсохгүй болсон өөрсдийгөө "алтан үеийхэн" гээд нэрэлчихсэн хэдэн зохиолч бас жүжигчид байна.Монгол тв архивын материалаа "алтан сан хөмрөг" гээд нэрэлчихнээ бас. Хэ хэ.
... Монгол Улсын билэг танхай зохиолчдын Оюуны агуу бүтээлүүд хэзээ ч өөрийн үнэлэмжээ алдахгүй бөгөөд Монголын Ард түмнийхээ зүрх сэтгэлд гүн баттай үлдэж Монголын Ардын Төрийн хангалт , хамгаалалт дор түгэн дэлгэрэх болно. ... Харин чам шиг хорон санаат хужаануудыг Хан Тэнгэрийн хилэнд устган мөхөөж , тамын гүнд хаях болно. ... Муу санаа биеэ отно ... Юу тарина , түүнийгээ хураана . ...
hunii bichsen umiig unshaad oilgoj baij setegdel bichmeer uym Ter mataasiin ulmaas tudevt olgoogui geegui mataas bichsen gej baina shuu dee ter bichsen hun odooch amid baina
Зөв ш дээ."Үзэл сурталжсан" зохиол нэртэй хэдэн зуун пүү бичвэрүүдийг түүхийн хог дээр хаях хэрэгтэй.Хэнч тоож үзэхгүй сонсохгүй болсон өөрсдийгөө "алтан үеийхэн" гээд нэрэлчихсэн хэдэн зохиолч бас жүжигчид байна.Монгол тв архивын материалаа "алтан сан хөмрөг" гээд нэрэлчихнээ бас. Хэ хэ.
Чи тэр тансаг сайхан утга санаа, үгтэй яруу найраг, уран зохиолын 0,00000000001-тэй тэ:нцэж чадах ч эвлүүлж чадахгүй байж ингэж битгий алтан үе рүү дайр. Та нар шиг хүмүүсийг ердөө л цагаан солиотнууд гэдэг юм
... Монгол Улсын билэг танхай зохиолчдын Оюуны агуу бүтээлүүд хэзээ ч өөрийн үнэлэмжээ алдахгүй бөгөөд Монголын Ард түмнийхээ зүрх сэтгэлд гүн баттай үлдэж Монголын Ардын Төрийн хангалт , хамгаалалт дор түгэн дэлгэрэх болно. ... Харин чам шиг хорон санаат хужаануудыг Хан Тэнгэрийн хилэнд устган мөхөөж , тамын гүнд хаях болно. ... Муу санаа биеэ отно ... Юу тарина , түүнийгээ хураана . ...
saihan nevtruuleg, gehdee ene saihan humuust orj ug surgaal,yaria huuruu bolj bui erhemuudiin dunduur Lhavgasuren guia hun muulaad baihiim, bur uud bolson negnee unen hudliig oloh gejbaigaa bol uur zunduu l yum bn shuu dee! tantai l adil nerte turtei l amydarsan ulsdag, yamail bn.