БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын циркчдийн "А" зэрэглэлийн наадмаас Монголын үндэсний циркийн жүжигчид болох Д.Хүслэн, А.Аззаяа, Б.Энэрэл нар мөнгөн цом хүртжээ.
Тэдний үзүүлбэрийг Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт уран нугараач Б.Норовсамбуу дэглэсэн байна. Түүнтэй ярилцахаар гэрт нь очиход отгон шавь нар нь багшдаа тэвэр дүүрэн цэцгийн баглаатай ирж байсан юм.
Уран нугаралтаар өсөн настайгаасаа хичээллэсэн тэрбээр 18-тайдаа гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртсэн билээ.
-Монгол Улсын нэрийг дэлхийн нэр хүндтэй наадмын тайзан дээр дуудуулж, мөнгөн цом хүртсэн шавь нарыг бэлтгэсэн танд баяр хүргэе. Энэ удаагийн наадамд зориулан дэглэсэн үзүүлбэрээ шавь нартайгаа хэр удаан бэлтгэсэн бэ?
-Би Канадын “Нарны цирк”-т таван жил ажиллаж байгаад 2009 онд эх орондоо ирсэн. Тэр жилээ авьяастай хүүхдүүдийг бүртгэн авч, Монголын үндэсний циркийн дэргэд сургалтын студи байгуулсан.
Ирснээсээ хойш олон улсын тэмцээнд зориулан хоёр үзүүлбэр бэлтгэсний нэг нь энэ удаагийн наадамд толилуулсан “Цасны ирвэс” юм. Олон улсын наадамд оролцсон шавь нар маань 14 настай. Гурвуулаа над дээр таван жил хичээллэсэн авьяастай хүүхдүүд.
Өнгөрсөн онд Монголын мэргэжлийн уран нугараачдын наадам болсон. Тэр үеэр энэ үзүүлбэрийг анх удаа олон нийтэд толилуулсан. Тухайн үед энэхүү үзүүлбэрээрээ жүжигчид маань бас мөнгөн цом хүртэж байсан юм. Үзүүлбэртээ ирвэсийг сонгосон нь учиртай.
Зөвхөн Монгол Алтайд байдаг дархан цаазат амьтны араншинг бодож үзүүлбэрээ тавьсан. Зохиомжийн хувьд хадан дээр гурван гүен тоглон наадаж байгаагаар дүрсэлж үзүүлсэн.
Ер нь циркийн урлаг бол хамтын бүтээл байдаг. Энэ үзүүлбэрийг хийхэд хөгжмийн зохиолч, оёдолчин, зураач болон Л.Энхчимэг шавь маань надад их тусалсан. Тэдэндээ "Баярлалаа" гэж хэлье.
-Шавь нарын тань нэр үнэхээр бэлгэшээлтэй юм. Хүсч, энэрч, аз тохиосон учраас л мөнгөн цом хүртсэн гэлтэй?
-Б.Энэрэл, А.Аззаяа, Д.Хүслэн гээд шавь нарын маань нэрийг сонссон хүн бүр тэгж хэлдэг. Анхандаа ажиглаагүй ч сүүлд нь бодсон чинь их бэлгэшээлтэй санагдлаа. Бид тэмцээнд оролцохоосоо өмнө мэргэн хүнд очиж үзүүлсэн юм.
Тэгсэн “Мөнгөн цом авна" гэж хэлсэн. Шавь нар маань миний дэглэсэн үзүүлбэрийг санаанд хүртэл амилуулж чадсан. Тийм болохоор би сэтгэл хангалуун байна. Энэ бол олон жилийн нөр их хөдөлмөр шүү дээ. Уран нугаралт бол хүн бүрийн чаддаг зүйл биш.
-Ирвэсийн зан авирыг үзүүлбэртээ шингээсэн гэхээр өмнө нь толилуулсан бүтээлүүдээс илүү онцлогтой юм шиг?
-Сүүлийн үеийн циркийн хөгжлийн чиг хандлага ямар байгааг бодолцож энэ үзүүлбэрийг тавьсан. Одоо циркийн урлаг илүү тайзны жүжигчилсэн маягтай болж байма.
Тиймээс “Цасны ирвэс”-ийг арай өөрөөр тавихыг хичээсэн дээ. Ер нь би 2004-2009 оны хооронд “Нарны цирк"-т шавь нартайгаа тоглолт хийсэн. Тэр үед олон зүйл хийх ёстой, хийж чадахаа ойлгосон.
-Таны дэглэсэн үзүүлбэрт голдуу ан амьтан болон Монголын уламжлалт бс заншлын эд өлгийн талаар тусгасан байх юм.
-1992 онд тэмцээнд оролцож ирснийхээ дараа би Монголын циркийн урлагт шинэчлэл хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Бас барууны орнуудаар тоглож явахдаа үзэгчдийн юу сонирхож байгааг судлан түүнээсээ Монголын циркийн урлагт модөрн чиглэлийг оруулж ирсэн дээ. “Цасны ирвэс" үзүүлбэрт ч гэсэн амьтны зан аашийг биеийн хэлээр үзүүлсэн.
-Сүүлийн үед гадныхан уран нугаралтаар хичээллэх болжээ. Таныг "Нарны цирк"-т ажиллаж байхад “Уран нугаралт заагаад өгөөч” гээд хүмүүс ирдэг байв уу?
-Тийм болохоор манай уран нугараачид гадаад ажиллах болжээ. Бас амьдарч байна. Түүнийгээ дагаад очсон орнууддаа уран нугаралтын хичээл зааж байна. Миний хувьд “Нарны цирк"-т байхдаа хүүхдүүдийнхээ тоглолтод илүү санаа тавьдаг байсан. Насанд хүрээгүй хүүхдүүдийг хариуцан ажиллана гэдэг амаргүй.
-Циркийн урлагт хүчин зүтгэж байсан уран бүтээлчид гадаад руу гарах болсон. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
-Нэг бодлын харамсалтай. Гэхдээ би жүжигчдэдээ буруу өгөхгүй. Өнөөдөр циркийн урлагийг хэн ч харахгүй байна. Ядаж Монголд ганцхан байгаа циркээ хувьчилчихлаа. Монголын циркийн урлаг сонгодог хэлбэрээр үүссэн ч хүч нь тарамдчихлаа.
Бид хувцас, хөгжим гээд бүхий л зүйлээ өөрсдөө бэлтгэж байна. Энэ нь уран бүтээлчдэд их дарамт болдог. Сая оролцсон наадамд ч гэсэн би өөрөө уран бүтээлийн зардлаа хариуцсан. Монголын циркийн урлагт хийх зүйл их бий. Бэрхшээлтэй зүйл ч байгаа байх.
-Та хүүхдийг хэдэн настайгаас нь авч уран нугаралтаар хичээллүүлдэг вэ?
-Уран нугаралт бол их эмзэг мэргэжил. Нугарахад хүний нугас ажилладаг учраас их эрсдэлтэй. Тийм учраас хүүхдийг хэдэн наснаас нь уран нугаралтаар хичээллүүлэх нь бас чухал. Өнөө үед хүүхдийг зургаан наснаас нь уран нугаралтаар хичээллүүлдэг болжээ.
Зарим нь хүүхдийг бүр гурван наснаас нь сургасан байх юм. Энэ бол цэвэр мөнгө хөөж байгаа асуудал. Би хүүхдийг тав, зургаан настайд нь авч уран нугаралтын дасгал зааж үзсэн. Ийм насны хүүхэд 20-30 минут дасгал хийдэг. Тэрэнд нь эцэг эх сар бүр төлбөр төлнө гэдэг хэцүү биз дээ.
Нөгөө талаар хүүхдийн сэтгэхүйд нь таарсан дасгал хийлгэх хэрэгтэй. Би авьяастай хүүхдүүдийг төлбөргүй сургадаг. Одоо ч манай сургалтад төлбөргүй сурч байгаа хүүхдүүд бий.
Хагас өнчин, эцэг эх нь группэд орсон төлбөр төлөх боломжгүй хүүхдүүдэд би төлбөргүй хичээл заадаг. Уран нугаралтаар бизнөс хийдэг хүн олон болж. Үүнд үнэхээр их харамсдаг.
-Сургалтыг тань ивээн тэтгэдэг байгууллага бий юү?
-Байхгүй, Тийм байгууллага байвал хэрэгтэй л байна. Манай студийн сургалтын төлбөр 50 мянган төгрөг. Ийм бага төлбөр авдаг болохоор багш нартаа үндсэн цалин өгч чаддаггүй.
Би ч яах вэ, тэтгэврийн мөнгөөрөө өөрийгөө болгодог. Харин залуу багш нарт маань л хэцүү юм даа.
Энэ үеэр олон улсын наадамд оролцоод ирсэн залуу жүжигчдийн сэтгэгдлийг сонслоо.
Д.Хүслэн: “Хунгийн дууль” нэртэй үзүүлбэрийг сэргээн тавих гэж байгаа
-Намайг Дашдаваагийн Хүслэн гэдэг. 31 дүгээр дунд сургуулийн 10а ангид сурдаг. Айлын том охин. Долоон настайгаасаа уран нугаралтаар хичээллэсэн. Анх удаа олон улсын шүүгчдийн өмнө гарч үзлээ. Их сандарсан.
Ялангуяа тайзан дээр гарахын өмнө их сандарсан. Гэхдээ багшийнхаа зөвлөгөөг дагаж өөрийгөө тайвшруулсан. Бид өдөрт 3-4 цагийн бэлтгэл хийдэг. Одоо “Хунгийн дууль” нэртэй үзүүлбэрийг сэргээн тавих гэж байна. Бидний өмнөх эгч нар энэ үзүүлбэрийг тавьж байсан гэсэн.
Б.Энэрэл: Анхны олон улсын тэмцээн байсан болохоор мэдэхгүй зүйл их байсан
-БНХАУ-д болсон олон улсын наадамд амжилттай оролцоод ирлээ. Анхны олон улсын тэмцээн байсан болохоор мэдэхгүй зүйл их байсан. Гэхдээ мөнгөн цом хүртсэн болохоор баяртай байна. Би долоон настайгаасаа уран нугаралтаар хичээллэсэн. Айлын том охин.
Өмнө нь Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт уран нугараач Б.Норовсамбуу багшийн нэрэмжит тэмцээнд оролцож II байрт шалгарч байсан. Одоо Д.Сүхбаатарын нэрэмжит II дунд сургуулийн 10а ангид сурдаг.
Саяын тэмцээнд үзүүлсэн "Цасны ирвэс" үзүүлбэрийг хоёр жил бэлтгэсэн. Багш маань биднийг тайзан дээр гарахын өмнөхөн "Шүүгчид байна, тайзан дээр байна гэж битгий бодоорой. Гэр бүлийнхэндээ тоглолт үзүүлж байна" гэж бодоорой гэсэн. Бид гурав ч багшийн хэлснээр өөрсдийгөө бэлтгэсэн.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Агуу Норовсамбуу гуайдаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе
... Улс орныхоо тусгаар тогтнолыг хадгалж үлдэх нь хөх тамгат Монголчуудын нэн тэргүүний зорилт байх болно. ... Их Монголын ариун дагшин газар нутгаас Хан Тэнгэрийн хилэнгийн галаар , харийн доншуурчид , ардчилсан хужаа луйварчид урвагчдаас бүрэн цэвэрлэсний дараа , ... Улс гэрийн дотоодын асуудлыг цэгцэлж , хүн ардаа амар тайван амьдруулж , эдийн засгийг сэргээж , байгаль орчин, урсах гол, амьдрах газар шороогоо хайрлан хамгаалж , Монгол эх орныхоо төлөө нэгэн үзүүрт шударгуу сэтгэлээр зүтгэх болно. . ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
олон жил хөрш байсан гайхалтай хүн шүү аав нь бензээ арчаад л биднийг машинд хүргүүлэхгүй гээд л гэрт нь орж тоглоод л сайхан дурсамжууд байна байна санжаа самраа цөмөлгүй шууд идээд л битгий ээжид хэлээрэй гээд хэхэ найзуудаа санаж байна шүү үүнийг уншаад хэн гэдгийг мэдэж байгаа байлгүй мэнд хүргэе
... У Хүрэлсүх жинхэнэ Хөх тамгат Монгол эр хүн . ... Хэн ч төгс биш , ... Залуу насны аагаар омгорхож асуудалд хандах , хорон муу хүмүүстэй харилцахдаа хэт итгэмтгий зан байдалд автах , амьдралын туршлага дутах талууд бол бий . Гэхдээ тэрээр Монгол эх орноо хайрлаж , улс орон , ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэх хүсэл тэмүүлэлтэй зөвт бодолтой залуу хэмээн , ... Би хувьдаа дүгнэдэг . ... Амьдралын хатуу хүтүүд нухлагдаж , буруу сэтгэлт хүмүүсийн бусармаг заль мэхний золиос болж зовж зүдэрч , аюул сөрөн алхаж байж эр хүний хат суудаг . Тиймээс У Хүрэлсүх өнөөгийн ороо бусгаа цаг үед сайн талын зан байдлаа алдалгүй барьж , шударгаар асуудалд хандах хандлагаа өөрчлөлгүй , эрх мэдэлд жолоо алдалгүй , шунаг сэтгэлд авталгүй , энгийн даруу ухаалаг хүмүүстэй нөхөрлөж явж чадвал … У Хүрэлсүх , Монголын Төрийн жолоог түшилцэх хүмүүсийн нэг байх хувь тавилангаа хадгалж үлдэж чадна . ... Эзэн хичээвэл заяа хичээнэ . ...
... Бидний улс эв саналаа нэгтгэн нийлэн хөдөлвөөс мэдэхгүй , чадахгүй хэмээх зүйл эгнэгт үгүй болж цэнгэлийн манлайд хүрэх нь дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ . ... Д Сүхбаатар , ...Хөх тамгат Монгол ахан , дүүс нараа , ... Уншаад ойлгосон бол заавал ч үгүй амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. ... Эзэн хичээвэл , заяа хичээнэ . ... Дайсан ил үгүй тулааны гал дунд Монгол улсын Тусгаар тогтнолыг цээжээрээ хамгаалан тэмцэж байгаа С Баяр , Сү Батболд , Ц Нямдорж нарын талаар муу үг бүү дуугар . !!! … Хэдийгээр чиний нүдэнд харагдахгүй , чихэнд сонсогдохгүй байгаа ч гэсэн Төрийн Дээд удирдлагын төвшинд Хөх тамгат Монголчууд болох С Баяр , Сү Батболд , Ц Нямдорж тэргүүтэй хэсэг дэвшилтэт эх орончид , ардчилсан хужаанууд луйварчид урвагчдын эсрэг тэмцэлдэн , цус асгаруулсан тэмцэлдээн өдөр болгон болж байгаа гэдгийг мэдтүгэй . ... Иймээс С Баяр , Сү Батболд , Ц Нямдорж тэргүүтэй Монголын төлөөх зүрх сэтгэлтэй эх орончдод Хөх тамгат Монгол ахан дүүс та бүхний дэмжлэг, туслалцаа хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болж байгаа гэдгийг ойлготугай . !!! ... Цувж явсан барнаас , цуглаж суусан шаазгай дээр гэсэн ухаантай үг байдагдаа. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Ирээдүйд юу болох вэ. !!! ... Хувьдаа би Монголчуудын залхуу гэдэгт эргэлздэг . Японд ажиллаж амьдарч байхад Монголчууд сэтгэлээсээ ажлаа сайн хийдэг , харин Хятадууд болон бусад нь дүр үзүүлж ажиллах дуртай хүмүүс юм байна гэдгийг олж харсан бөгөөд олон Монголчууд үүнийг ярьж байхыг сонсож байсан . Гэхдээ ажилсаг , залхуу нь хувь араншингаас хамаарч хүн бүрд харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Монголын гадаад бодлого Орос , Япон тал руу түлхүү эрчимжиж эхэлвэл мэдээж Хятадууд боломж гарах бүрд бидний хөгжлийг зогсоох хаах одоогийн бодлогоо улам бүр эрчимжүүлэх болно. Монголын нүүрс , зэс , ширэм Япон руу цувах үед Хятадууд жинхэнэ үнэн нүүр царай болох хорлон сүйтгэх бодлогоо хэрэгжүүлэх болно. Мэдээж үүнд чиний шүтдэг хужаа хүүхэн Уянгаа , түүний нөхөр Баатархуяг , доктор Молор Эрдэнэ , М Энхсайхан , Гарамгайбаар гээд хужаа нар ихэд нууц нөхцөл байдалд гар бие оролцох болно. Тэгээд ч хоёр завин дээр хоёр хөлөө салган тавиад хөвж болохгүйгээс хойш нэгийг нь сонгох хэрэг зайлшгүй гарах болно. ... Монголчууд Монгол - Оросын харилцаанд өндөр ач холбогдол өгч Монгол - Японы харилцааг ихэд хөгжүүлэх болно. Үйлдвэрлэлийн тухайд бол Монголчууд үйлдвэрлэлжилтийг эхлүүлэх хувьсгалын тохироо бүрдсэн гэдгийг ойлгож баялаг бүтээгчид үүнд сэтгэлзүйн болон эд материалын , технологийн шийдлийг бүрдүүлэн бэлтгэлтэй байх ёстой. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн техник технологитой үйлдвэрийг хөрөнгө хүч хайрлахгүйгээр барьж байгуулах ёстой бөгөөд Өнгөт болон хар төмөрлөг , Машинт үйлдвэрлэл , нисэх бүтцийн үйлдвэрлэлийг зайлшгүй хөгжүүлэх ёстой . Өнөөдөр хол мэт сонсогдож байвч 30 - 50 жилийн дараа гэхэд Монгол хүн өөрийн ухаанаар, гараар Сансарын орчин үеийн шинэ хөлөг бүтээх түвшинд хүрсэн байх ёстой гэсэн зорилтыг дэвшүүлэх хэрэгтэй. 21 р зуун Сансарын зуун, гариг хоорондын аялалын зуун , Сансарын эринчлэлийн эхлэл үе байх болно. Мэдээлэлийн цахим ертөнцийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг Монголд хамгийн өндөр түвшинд хөгжүүлэх бодлогыг хүчтэй барих ёстой. Малын гаралтай түүхий эдээ чанарын өндөр түвшинд боловсруулж хагас бэлэн бүтээгдхүүн , эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэж ЕвроАзийн шинэ том зээлд гаргах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй . Монгол улс цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод зайлшгүй ашиглах ёстой бөгөөд хамгийн орчин үеийн өндөр хүчин чадал бүхий Атомын Цахилгаан Станцыг ойрын хугацаанд барьж ашигтлалтанд оруулах ёстой. Монгол улс Далайд гарах гарцыг нээхийн тулд Находкийн боомтыг урт удаан хугацаанд хөнгөлөлттэй үнээр ашиглах хэлэлцээрийг Оросын талтай байгуулах ёстой бөгөөд боомттой холбох төмөр замыг ойрын хугацаанд ОХУ тай хамтарч барьж ашиглалтанд оруулах ёстой . Монгол улс ЕвроАзийн Холбоотой болон Японтой түлхүү хэлбэрээр аж үйлдвэрлэлийн интеграчлалыг эрчимтэй хөгжүүлэх ёстой . Монгол улс хүнсний бүтээгдхүүнээр өөрөө өөрийгөө 100 % хангах ёстой . Монголчуудын дунд шатны ажиллах хүчний бэлтгэл Өмнөд Солонгос болон бусад өндөр хөгжилтэй улс орнуудад хийгдсэн бол , дээд болон нарийн мэргэжлийн боловсон хүчин Дэлхийн томооохон Эрдэм шинжилгээний хүрээлэн , Их сургүүүлиуд дээр хийгдсэн тул үүн дээр үндэслэн Үндэсний Боловсрол гэгээрэлийн салбарыг чанарын цоо шинэ шатанд гарган хөгжүүлэх хэрэгтэй. ... Энэ бүхнийг ерөнхийд нь нэгтгэн дүгнэхэд бидний Монголчууд сүүлийн 20 иод жилд гар хумхин суугаагүй бөгөөд социализмийн гэх тодотголтой 70 жилийн үндэс суурин дээр үсрэнгүй өндөр хөгжилтэй Их Монгол улсыг байгуулах зорилтот ажлаа алхам ч сааруулаагүй гэдгийн баталгаа болж өгч байгааг Монгол ахан дүүс та бүхэн ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Энэ бүх ажлыг Монголын Төр өөрөө удирдан манлайлах ёстой бөгөөд төслийн ажилд Төрийн оролцох ёстой хувь хэмжээг зохист хэмжээнд байлгах , хувийн хэвшилд ажиллах зах зээлийг нь нээх , хөдөлмөрийн нөөцийг бүрдүүлэх , хямд үнэтэй санхүүгийн эх үүсвэрээр хангах , стандарт технологийн гуримийг чанд сахин мөрдүүлэх тэдний аюулгүй ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах ёстой. ... Эцэст нь алтыг хайлуулах нь улам бүр цэвэр алт гаргаж авахын төлөө байдаг шиг , … Өнөө үеийн ороо бусгаа цагийн хэлхээнд бидэнд зөвшөөрөгдсөн зовлонт хүнд байдал , харийнхны булаан эзлэлт , ардчилсан хужаа луйварчид урвагчдын бусармаг хорт үйл бүхэн нь хөх тамгат Монголчууд биднийг аливааг ухааруулж ойлгуулах , хурцлахад чиглэгдсэн Мөнх Тэнгэр Эцгийн минь хайраар үйлдэгдсэн суран бүсний шавхуурдалт байсан гэдгийг заавал ч үгүй зүрхэндээ таньж мэдтүгэй . !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. ...