“Оюуны дархлаа” ТББ-аас “Бэлгийн цөөнх ба хүний эрх” сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтын гол зорилго нь ардчилсан гэх энэ нийгэмд бэлгийн чиг хандлагаас болж олон хүн ажил амьдралаараа хохирдог. Тиймээс энэ талын эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийгэмд ойлголт өгөх тухай байсан юм. Энэ үеэр “Лесбиян, гей, бисексуал, трансжендэр” /ЛГБТ/ ТББ- ын эрх зүйн менежер А.Балдангомботой хүний эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж байгаа талаар ярилцлаа.
-Монгол Улсын хэмжээнд “ЛБГТ” хүмүүс хэр олон байдаг вэ?
-Манай улсын хувьд ЛБГТ хүний тоог гаргах боломжгүй. Энэ нь хувь хүний нууцтай холбоотой асуудал. Хүн өөрөө бэлгийнхээ чиг баримжааг нууцлах эрхтэй. ДЭМБ-аас гаргасан жишиг тоогоор бол ЛГБТ хүмүүс Монголын хүн амын 10 хувийг эзэлдэг. Түүхийн, анагаахын гээд генетик судлалын үүднээс бэлгийн болон хүйсийн баримжаа илэрхийллийн хувьд цөөнх болсон ЛГБТ хүмүүс түүхийн аль ч үед улс үндэстэнд төрдөг юм байна гэдгийг нотлосон байдаг.
-Бэлгийн чиг баримжаа хүйсийн баримжааны талаар тодруулаач?
-Бэлгийн чиг баримжаа гэдэг нь ижил эсвэл эсрэг хүйсийн хүмүүст, эсвэл аль аль хүйсийн хүмүүст сэтгэл зүрх, оюун ухаан болон бэлгийн хувьд татагдах хүний мөн чанарын төрөлхийн үзэгдэл юм. Харин хүйсийн чиг баримжаа гэдэг нь хүн өөрийгөө эмэгтэй, эсвэл эрэгтэй гэж мэдрэх мэдрэхүй ба тэр мэдрэхүйгээ илэрхийлж буй байдал юм.
-“Бэлгийн цөөнх” буюу ЛБГТ хүмүүс эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг. Эрх нь хэрхэн яаж зөрчигдөөд байна вэ?
-Өнөөдөр ЛБГТ хүмүүсийн эрхийн төлөв, тэдний улс төрийн оролцоо, ижил хүйстний бэлгийн чиг баримжаа бүхий хосуудын гэрлэлт, трансжендэр иргэдийн хүйсийн шилжилт, эрүүл мэндтэй холбоотой асуудлууд НҮБ-ын хүний эрхийн механизмд ч, бүс нутгийн төвшинд ч анхаарлын төвд байгаа.
ЛБГТ хүний төрөлхийн байдлыг хүлээн зөвшөөрдөггүйгээс нийгмийн бүхий л салбарт ялгаварлан гадуурхагдах бие махбодь, нэр төр, хувийн нууцад нь халдах, гутаан доромжлох, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх явдал их гардаг. Нийгмийн сэтгэл зүй бүхэлдээ бэлгийн чиг баримжаа хүйсийн баримжаа илэрхийллийн талаар мэдлэг, мэдээлэл бага.
Тиймээс ЛБГТ хүмүүсийн талаар сөрөг хандлага их гардаг. Аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх, сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах, нийгэм, соёлын амьдралд оролцох боломж хомс байдаг. Бэлгийн чиг хандлага өөр байсныхаа төлөө хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалтад өртдөг.
Энэ асуудал нь боловсрол, эрүүл мэндийн салбарт их гардаг. Эмнэлэгт үзүүлэх гэхээр эмч нар нь үзэж өгөхгүй, элдвээр доромжилж, сэтгэлийн дарамт учруулна. Түүнчлэн гэр бүлдээ гадуурхагддаг. Жишээ дурьдахад “Намайг ингээд төрчихснийг тэд ойлгодоггүй. Би тэдэнтэй ярилцахыг хүсдэггүй, ганцаарддаг.
Санхүүгийн хувьд хараат, бие даан амьдрах боломжгүйгээс өдөр болгон гэртээ харихаас өөр аргагүй. Хүйтэн хөндий, үзэн ядсан хүмүүстэй амьдардаг. Амиа хорломоор үе ч тохиолддог. Жаахан асуудал гарахад л гаж донтон гээд уруу татсан хүнээ хэл гэдэг.
Гэвч би ингээд төрчихсөн, ухаан орохоосоо ийм байсан гэхээр ойлгодоггүй. Чамайг төрүүлсэндээ харамсаж байна гэсэн үгийг ээжээсээ сонсоход үнэхээр аймшигтай байсан. Би ч гэсэн бусдын адил зүрх сэтгэлтэй хүн ш дээ. Хүний тавиланг ямар хүн өөрчлөх биш. Нэгнийгээ үзэн ядахгүй амьдарч болдоггүй л юм байхдаа” гэж саяхан манай төв дээр нэг залуу ирж бидэнтэй уулзаад явсан.
Бид бүгд нэг л тэнгэрийн дор амьдардаг. Тиймээс хүн хүнээ ялгаварлан гадуурхаж, үзэн ядаж болохгүй. Хүн бүр эрхээ эдлэх гэж байгаа юм бол бусдийн эрхийг хүндэтгэх үүргээ умартаж болохгүй гэдгийг л хэлье.
-Эдгээр хүмүүс тэгэхээр эмнэлэгт хандаж, эмчилгээ үйлчилгээ авах ямар ч боломжгүй байдаг гэсэн?
-Хүн бүр бэлгийн чиг баримжаа эсвэл хүйсийн баримжаа илэрхийлэлд үндэслэн ялгаварлан гадуурхалтад өртөлгүйгээр бие махбодь болон оюун санааны эрүүл мэндийн үйлчилгээг хүртэх эрхтэй. Тэгэхээр хүн бүр бэлгийн болон нөхөн үржихүйн эмчилгээ хийлгэж болно.
Гэвч эрүүл мэндийн салбарынхан ЛБГТ хүмүүсийг үзэж, эмчилгээ хийх тал дээр хойрог ханддаг. Трансжендэр хүмүүс эрүүл мэндээ хамгаалуулах, хувийн нууцаа хадгалах ямар ч боломжгүй байна.
Наад зах нь хүйсийн шилжилтийн дааврын эмчилгээний тухай мэдлэгтэй эмч нар байхгүйгээс болж транс эрчүүдийн хувьд хорт хавдар тусах, транс эмэгтэйчүүдийн хувьд зүрх судас болон ясны өвчин тусах гэх зэрэг олон асуудлууд үүсдэг.
Дэлхийн жишигт нийцсэн дааврын эмийг олоод хэрэглэе гэхээр үнэ нь дийлдэхгүй. Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх ЛБГТ хүний хувьд хаалттай байдаг.
-Хүний эрхийн үндэсний комисстой хамтран “Бэлгийн цөөнхийн эрхийн хэрэгжилт” гэсэн судалгаа хийсэн. Энэ тухай тодруулаач?
-Өнгөрсөн онд ХҮЭК-той хамтран “Монгол Улсад хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төсвийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Бэлгийн цөөнхийн эрхийн хэрэгжилт” судалгааг хийсэн.
Уг судалгаагаар ЛБГТ хүмүүсийг нийгэмд яагаад ялгаварлан гадуурхаж байгаа шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс эдгээр хүмүүсийн талаар олон нийтийн мэдлэг, ойлголт хандлагыг тодорхойлсон юм. Судалгаанд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын 138 иргэн хамрагдсан.
Эдгээр хүмүүсийн 78 нь төрийн албан хаагч байсан. ЛБГТ хүмүүсийг нийгэмд хэр хүлээн зөвшөөрдөг вэ гэсэн асуултад 45 хувь нь огт мэдэхгүй, 36.7 хувь нь хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй, 18.3 хувь нь адилхан хүн л юм чинь эрхээ эдлэн амьдрах ёстой гэсэн хариулт өгсөн.
Нийгмийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь дарамт шахалтаар илэрдэг. Гутаан доромжлох, өөрийн үзэл бодлоо тулгах, хэл амаар доромжлох, хүч хэрэглэх байдал их гарсаар байгаа.
ЛБГТ хүмүүс бэлгийн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээсээ болж үзэн ядагдах, гэмт халдлагад өртөх, гэмт хэргийн хохирогч болох явдал өндөр байгаа нь судалгаанаас харагдаж байна.
-ЛБГТ хүүхдүүд ялгаварлан гадуурхалтад хэр өртөж байна. Боловсролын салбар дээр эдгээр хүүхдүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байна?
-Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд “Хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, төрсөн газар, хөрөнгө чинээ эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдлаар хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш байлгах” гэсэн нэгэн үндсэн зарчмыг баримтална гэдэг.
Гэвч бодит байдал дээр ЛБГТ хүүхдүүд ялгаварлан гадуурхалтад өртөж байна. Гей, лесби болон хүйсийн байдалдаа эргэлзэж байгаа хүүхдүүдэд тусгай анхаарал хэрэгтэй байгааг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос онцолсоор байгаа.
Эдгээр хүүхдүүдэд мэдээлэл дутмаг байгаагаас өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байх, бусдаас ялгаатай гэдгээ мэдэж, өөрийгөө буруутгах, сэтгэл гутралд орж, сурах сонирхолгүй болох гэх мэт олон сөрөг үр дагавар гарч байна.
Энэ байдлаас урьдчилан сэргийлэх , мэдээлэл өгөх, нөхөн үржихүйн болон бэлгийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх зайлшгүй шаардлагатай байна. ЛБГТ хүүхдүүдийг сургуулийнхан нь “Хөөе охин, хүүхэн, гомо” энэ тэрээ гэж дуудах энгийн үзэгдэл, бүр барьж аваад алгадаж унагаагаад, элэгдчихгүй бол юуч биш.
“Энэ юун охин шиг юм” гэж багшийг хэлэхээр ангийнхан пир хийтэл инээлддэг. Хамт олных нь дунд эвгүй байдалд оруулж, таагүй орчин үүсгэж байна гэдгээ багш хүн өөрөө мэддэггүй л юм байх даа. Шоолуулдагаасаа болоод хичээл их тасалдаг, сургуулиасаа гарсан хүүхдүүд зөндөө байдаг.
Сурч боловсрох нь хүний эрхийн асуудал. Боловсролын салбар энэ асуудал дээр анхаарал хандуулах цаг болсон. Хүн бүр бэлгийн чиг баримжаа эсвэл хүйсийн баримжаа илэрхийллээсээ үүдэн, эвсэл эдгээрт хамааралтай учир шалтгаанаар ялгаварлан гадуурхалтад өртөхгүй сурч боловсох эрхтэй.
-ЛБГТ хүмүүс ажлын байрны дарамтад их өртдөг гэсэн. Аюулгүй орчинд ажил эрхлэх боломж хэр байдаг вэ?
-Нийгмийн хандлага өөрчлөгдөж байна. Нэг үеэ бодвол ЛБГТ хүмүүсийг хүмүүс ойлгодог болсон. Нэг талаас нь харахад хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, хувь хүний ухамсар их хэмжээгээр нөлөөлж байна.
ЛБГТ хүмүүс их айдастай амьдардаг. Миний бэлгийн болон хүйсийн баримжааг мэдчихвэл яах бол гэсэн асуултын тэмдэг тэдний зүрх сэтгэлд үргэлж оршсоор байдаг. Ажил хөдөлмөр эрхлэх нь ЛБГТ хүний хувьд огт хангагдахгүй байгаа. Яагаад гэвэл ЛБГТ гээд мэдчихвэл ажилд авдаггүй.
Тэгэхээр энэ байдлаа нуух шаардлага тулгардаг. Ээж аавдаа хэлэх, ажлынхаа хамт олонд өөрийн асуудлаа ярьвал яачих бол гэж үргэлж боддог. Ажлынхаа хамт олонд бэлгийн чиг баримжаагаа хэлчихвэл тэдний доог тохуу болох, бүр цаашилбал ажлаасаа халагдах дээрээ тулдаг.
Жишээлбэл, найз охинтой юм уу, найз охин чинь эрэгтэй байхаа, эр хүн шиг байгаач, яаж яваад байгаа хүүхэн шиг арчаагүй царайлсан юм гэх мэтээр үг хэлээр их доромжилдог. Ийм орчин нөхцөл угтдаг болохоор хүнд хэлэхээс эмээдэг.
Хэрвээ ЛБГТ хүн гэдэг нь мэдэгдэх л юм бол ялгаварлан гадуурхалд өртдөг. ЛБГТ гэдгийг нь мэдсэн тохиолдолд ажил олгогчид тухайн хүнийг ажилд авдаггүй. Их сургууль төгсөөд мэргэжил эзэмшсэн байхад ажилд авахгүй байж, сургуульд сураагүй хүнийг авах жишээтэй. Аюулгүй орчинд ажил эрхлэх боломж бол үнэхээр байхгүй.
-Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд ЛБГТ хүмүүсийн талаар ямар зүйл заалт оруулсан бэ?
-Гэмт хэргийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр нь, эрүүл мэндийн байдал, төрх байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно гэсэн заалт оруулж ирсэн. ЛБГТ хүмүүсийг яагаад ялгаварлан гадуурхаж болохгүй вэ гэдгийг л тодорхой зааж өгсөн.
Хэрвээ ялгаварлан гадуурхсан бол гэмт хэрэгт тооцож хариуцлага хүлээлгэнэ. Монгол Улсад үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн тухай ойлголтыг бий болгох, эрхзүйн хүрээнд зохицуулан шийтгэх түвшинд хүрэх ёстой.
ЛБГТ хүмүүс хүчирхийлэл болоод халдлагад их өртдөг. Эдгээр хүмүүс цагдаа, хуулийн байгууллагад хандах хүсэлгүй байдаг. Учир нь цагдаагийн ажилтнууд өөрсдөө ЛГБТ хүмүүсийн эрхэд санаатай болон санамсаргүй байдлаар халддаг тул цагдаа үүргээ биелүүлж, ЛГБТ хүмүүсийг хамгаална гэсэн итгэл тэдэнд лав байдаггүй.
Яагаад гэвэл ЛГБТ хүмүүсийн эсрэг гарсан үзэн ядалтаас үүдсэн гэмт хэргүүд бүртгэгдэлгүй өнгөрдөг. Хандсан ч цагдаагийн зарим ажилтнууд мэдлэг, мэдээлэлгүйн улмаас бэлгийн эсвэл хүйсийн чиг баримжаанаасаа үүдэн гэмт хэргийн хохирогч болсон байхад, бэлгийн эсвэл хүйсийн чиг баримжаагаар нь ялгаварлан гадуурхаж, доог тохуу хийх тохиолдол их гардаг байсан.
Аливаа улсын иргэн болж төрсөн бүх хүнд олгогддог эрхийг зарим иргэдийн хувьд хязгаарлах ёсгүй. Хэрэв зарим иргэдийн эрхээ эдлэх нөхцлийг нь үл ханган, эрхийг нь санаатайгаар болон сaнамсаргүйгээр үгүйсгэн хязгаарлавал хүн бүр эрх тэгш хэмээх хүний эрхийн анхдагч зарчмыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг болно. Ингэж хууль бусаар зарим иргэдийн эрхийг хязгаарлавал төр өөрөө хууль бус үйлдлийн эзэн болно.
С.Ичинхорлоо
Эх сурвалж:

Даваа - 05 сарын 04,
2026
Сэтгэгдэл0
ЛБГТ хүүхдүүд гэнэ үү. юу гэсэн үг вэ. Хүүхдүүд гэхээр насанд хүрээгүй гэсэн үг. Насанд хүрээгүй Хүүхдүүд бэлгийн харьцаанд орсон гэсэн үг үү? Тэгсэнээ дараань өөрсдийгөө ЛБГТ юм байна гэж мэдсэн хэрэг үү?
odoo chin hen heden nasandaa belgiin haritsaand oroh n hamagu
Чи чинь насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн хавьталд орох нь гэмт хэрэг гэдгийг мэддэггүй хэрэг үү?
tegeed 10 jiliin 7 dugaar aNGIAS NEG CH ONGON OHIN ZANDAN BOY GARJ IREEGUIG CHI YU GEHUY
ЛГБТ хүмүүс Монголын хүн амын 10 хувийг эзэлдэг гэнэ үү? Энэ одоо юун байгууллага юм бэ хэн санхүүжүүлдэгийн
Bi omno ene humuusiin talaar oilgoltdgui bdg blaa. Ene yriltslagiig unshaad ЛБГТ humuusiin tuhai jaahan ch gesen oilgoloo. Neg tengeriin dor amidrach bgaa hoino bie bienee uzen ydahg amidrh hergt... Ene humuus ch bas bidnii adil hun. Hen negnig hairlaj hairluulah erht humuuss
өмхий баасанд дуртай балиар гомо новшнууд худлаа ойлгосон хүн болж жүжиглээд хүүхэд уруу татсан сурталчилгаа хийгээд ална шүү чамайг та нарыг
Төрөлхийн цаанаасаа төрдөг хүмүүс байдаг юм. Тэгээд ч ДЭМБ-иас гаргасан судалгаа энэ. ЛБГТ төв гээд эдгээр хүмүүсийн эрхийг хамгаалсан байгууллага. Өөрийнхөө хүсэлд автаж яалаа гэж ингэх юм бэ? Өнөөдөр 21-р зуун дэлхий дахин хүлээн зөвшөөрсөн байхад яагаад Монголчууд хүлээн зөвшөөрөхгүй байх ёстой гэж
Ийм хүүхдүүд одоо хаа сайгүй байгаа. Төрөлхийн төрдөг. Урам татна гэсэн юм байдаггүй
Бусдаар өрөвдүүлэх гэсэнгүй, бусдаар доромжлуулах гэсэнгүй, нэр төрд минь халдсан, үзэн ядсан шинжтэй төрөл бүрийн үг хэллэгтэй сэтгэгдлүүдэд хяналт тавихыг админаас хүсье. Дээр нь бэлгийн чиг баримжааны тухай асуудлыг ор хөнжлийн асуудалтай холбож ойлгодог бүдүүлэг хүмүүсээс залхаж байна шүү нээрээ
MONGOLCHUUD IIM ARCHAAGUI BODOLT HUN ZXURHEE DAGAJ MAIDRDG BIE BIENEEGEE INGEHEE BOLI
BALDANGOMBO GDG ZALUU ZOW YRISAN BN CHI ZORIGT BN SHUU AMJILT
Цөөхөн хүн амтай бидэнд бол СҮЙРЭЛ! ДЭМБ гэхээр л амнаас нь алтан үг урсаж байдаг хэрэг үү? Үндэсний уламжлал, жам гэж нэг зүйл бий шүү. Эр эмээс үр тогтож удам үргэлжилдэг юм.Жамыг гажуудуулсан чамд сүйрэл ирэхээс аврал ирэхгүй. Ингэж тэнэгтэхээн больж үз.
Би үүнийг сайн ойлгохгүй байна.".... бэлгийн чиг баримжааны тухай асуудлыг ор хөнжлийн асуудалтай холбож ойлгодог ...." гэдгээ тайлбарлаач.Эднүүс чинь муухай хүмүүс биз дээ.