sonin.mn
Манай нийгэмд монгол төрх хоёр үндсэн агуулгыг илэрхийлсэн байдаг. Нэг талаас эх орон байгаль, газар нутаг, ус ургамалаа онгон бүтнээр нь байлгах, өөрөөр хэлбэл: Байгалийн унаган төрхөөр нь хадгалан хамгаалж эзэмших.
 
 
Байгалийн дүр төрх агуулга мөн чанар нь бодигал бөгөөд харин дүр төрхийг нь алдагдуулж өөрчилж болохгүй. Байгаль өнгө төрхөө өөрөө хадгалж хамгаалж байдаг. Шинээр байгалийн дүр төрхийг үүсгэх нь экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг.
 
 
Үүнээс болж элдэв сөрөг үр дагавар гарна. Байгалийн дүр төрх цагийн аяс улиралаа даган хувьсаж өөрчлөгдөх үзэгдэл давтагдана. Түүнээс биш төрхөө алдана гэж үгүй. Нөгөө талаас хүний дүр төрх орших эс оршихын тухай асуудал. Хүн хүнээрээ монгол төрхөөрөө байх ёстой.
 
 
Аливаа хүн гадаад байдлаараа цэвэр цэмцгэр, хэл яриа ухаан бодол нямбай хандах гэр орон, хувцас соёл ахуйгаа монгол дүр төрхөөр нь авч явах, монгол хэл түүх соёл ёс заншилаа жинхэнэ байдлаар нь эзэмших, удам угсаагаа цэвэр ариун байлгаж хадгалан хамгаалж амьдрах нь монгол тархины үнэт соёл мөн.
 
 
Манай ард түмний дунд жинхэнэ монгол төрхөө хадгалж, удам угсаагаа хүндэтгэж эх орноо дүр төрхөөр нь байлгахын төлөө санаа сэтгэлээ зориулдаг хүмүүс айл гэр ихэнх нь Зөвхөн монгол дээл хувцасаа өмсөөд моодорох бус.
 
 
Эрт дээр үеэс үеийн үед дамжуулан хадгалж хамгаалан өвлөн угсаа залгамжилж ирсэн түүх арилж үгүй болохгүй. Хүмүүсийн нүүдлийн соёл ахуйн иргэншилээ хадгалан хамгаалж элдэв үнэт эдлэл, ховор нандин эрдэнийн зүйлс, зан заншил тухайлбал: гэрийнхээ эд, хогшлыг малынхаа бүтээгдэхүүнээр гараараа хийдэг, уламжлалаа хэзээ ч давтагдашгүй өвөрмөц хийцтэй урлал нь эзэмшвэл зохих монголын соёлын түүх.
 
 
Монгол хүмүүсийн оршин тогтнох дүр төрхийн илэрэл мөн. Эх орныхоо билчээр нутаг, уул ,"ус ургамал газар шороогоо ариун дагшин онгон байдлаар нь хадгалж хамгаалахын тулд, цай сүүнийхээ дээжиийг газар тэнгэртээ сүслэн өргөж дуу хуурынхаа түрлэг яруу найргийнхаа халилд эгшиглүүлдэг нь монгол түмний эх дэлхий байгалиа мөнхлөн дүр төрхөөр нь байлгах өндөр тэмүүлэл хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл мөн.
 
 
Идэвхтэн бичигч Н.Ядмаа
 
Эх сурвалж: "Налайхын амьдрал" сонин