Хүнд зайлшгүй байх ёстой зан чанарын нэг бол яахын аргагүй тэвчээр юм. Аливаад ул суурьтай тэвчээртэй хандана гэдэг бол таны зан чанарын бас нэг чухал хэмжүүр болж өгдөг. Заримдаа амьдралд үнэхээр тэвчихийн аргагүй маш олон зүйлүүд тохиолдож шантрах үе цөөнгүй гардаг.
Ингэлээ гээд та бууж өгч болохгүй. Харин ч бүхнийг сөрөн зогсож, давж гарахын тулд хичээх хэрэгтэй юм. Жишээлбэл ажлын тухайд аваад үзье л дээ.
• Ажил их байна хэмээн бодох тусам таны зоригийг мохоож улмаар эрч хүч үгүй болдог. Тэгж бодохынхоо оронд хийх ёстой юмаа цаг хугацаанд нь хийгээд төлөвлөгөөтэй ажиллаж сурах дадлыг өөртөө бий болгох хэрэгтэй.
• Их ажлыг хийж амжилтанд хүрэх гэж бодохынхоо оронд бага ч гэсэн ажлыг гололгүй хийж амжилтанд хүрэх хэрэгтэй.
• Хүн хэцүү ажил хийдэг байж болно. Тэглээ гээд ядрахаа урьтаж бодож болохгүй.
• Ажлын ачааллаас шантарч хэрхэвч болохгүй.
• Хэрээс хэтэрсэн хэт их олон ажлыг нэг дор төлөвлөж бодох нь өөрийгөө улам стресст оруулж шантарч эхэлдэг.
• Би чадна хэмээн үргэлж өөртөө хэлж бай.
• Хэзээ ч мухардлын эцсийн цэгт хүрч болохгүй шүү.
Эцэст нь хэлэхэд та аливаа юманд тэвчээртэй хандаж чадвал амжилт таныг сүүдэр мэт дагаж явах болно.
Эх сурвалж: "Амьдрах ухаан"
Сэтгэгдэл(19)
НАЙС
Txx
Goy ug bn
эссэ бичихэд тусаллаашд баярлалаа
Бллөтч чичитчтлчдьтялөлбч
Маш их тусаллаа баярлалаа
Тамирчин хүн бол тэвчээр, зүтгэл, зориг, хүч чадал гаргасны хүчинд амжилтанд хүрдэг. Би энэ их ачааллыг даваад ийм үзүүлэлтэд хүрвэл спортын мастер болно гэх ч юм уу Ер нь спорт бол ямар ч өршөөлгүй өрсөлдөөн байдаг. Тэр шиг амьдрал за цаашлаад энэ зах зээлийн нийгэм өөрөө бас өрсөлдөөн шүү дээ Тэхлээр тэвчээр бол амьдарлын бүх л чиглэлд өндөр хэрэгцээ бүхий ойлголт болж байна л даа
Gal2
Goy bnou
10
Mash saihan boljee
Баярлалаа
Их гоё байлаа
Маш их баярлалаа дахин хичээгээрэй
Тийм шүү хичээгээрэй
гоё байна шүү ккк
Мэдэхгүй
Грё
Гоё эссэ бн