sonin.mn

Та мөнгөө хаанаа хадгалдаг вэ? Таныг мөнгөтэй хэрхэн харьцдагаар чинь хэн болохыг чинь дүгнэж болдог байна. Та ч бас өөрийгөө сонжоод үзэхэд илүүдэхгүй болов уу.

Түрийвч

Та мөнгөнд дуртай. Мөнгө танд итгэж, таны өмнө хариуцлага хүлээгээсэй гэж та боддог. Энэ нь та тэднийг хамаагүй үрэн таран хийх, дургүй гэсэн үг. Мөнгө чинь таны бичиг баримт, үнэмлэх зэрэгтэй хамт байгаа нь санаандгүй хэрэг биш. Мөнгө танаас зугтдаггүй таны хэрэгтэй үед хүрээд л ирдэг.

Зээлийн карт

Та бол хөгжил дэвшил, шинэ эринийг шүтэн бишрэгч. Мөнгө бол таны хувьд эд баялаг, хүч чадал, эрх, мэдлийн билгэ тэмдэг. Энэ нь таны мөнхийн зорилго. Мөнгө хэзээд өөрийг нь үнэлж хүндэтгэл илэрхийлдэг хүнд дуртай байдаг тул та бас л шан харамжаа хүртэнэ.

Хямдхан түрийвч

Та бол хайхрамжгүй хүн. Маргааш яаж амьдрах талаар та огт боддоггүй, олдсон дээр нь үрэн таран хийдэг. Хамгийн гайхалтай нь тухайн цаг үед танд хэдий их мөнгө хэрэгтэй байна, төдий чинээ мөнгө байж л байдаг. Та баян болохгүй ч ядуурал хоосрол хэзээ ч зовоохгүй.

Халаасандаа

Та мөнгийг энд тэнд хувцас хунарынхаа халаас, ямар нэгэн хайрцаг, шургуулга, номын завсар гэх мэтчилэн хаа нэгтээ нууж хийдэг үү. Тийм бол энэ нь таны ямар нэгэн гэнэтийн болзошгүй гачигдлаас өөрийгөө аврах гэсэн хуурамч оролдлого. Та энэ муу зуршлаа үтэр түргэн ч хаяхгүй бол үргэлж хоосрол гачигдлын тухай бодоод байхаар мөнгө ч гэсэн таныг хаях л болно.

Доллар, евро таны мөнгөтэй хамт байдаг, бол

Та мaргаашийнхаa амьдралд итгэлгүй. Таны хувьд хатуу валют амьдралын баталгаа чинь болж өгдөг. Таны хувьд амьдрал яаж ч эргэсэн хатуу валют таныг аварна гэдэгт та итгэдэг. Та бол хувирамтгай тогтворгүй хүн. Мөнгө ч бас тийм байж болно.

Мөнгөө хааш нь ч хамаагүй чихдэг бол

Дэлгүүр хоршоо, нийтийн унаа, гуанз ер нь хаа ч гэсэн мөнгийг, хэрэглэхдээ хаашаа чихэж хийсэн, тэндээсээ гаргаж ирдэг зан чинь мөнгийг маш их гомдоодог юм байна. Та бол хайхрамжгүй, салан задгай, өнөөдөр болж байвал маргааш хамаагүй гэж боддог хүн. Мөнгөтэй ийм хүндэтгэлгүй харьцсанаараа та өөрийн ядуу амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. Энэ байдлаа болихгүй бол мөнгө хэзээ ч тан дээр хүрч ирэхгүй. Мөнхийн ядуу явах болно гэдгийг бүү мартаарай.

Д.Удам
Эх сурвалж: "Ган зам" сонин