sonin.mn
...1980-1995 оны үед нэг хот айлд 2-3 оюутан очоод дадлага хийхдээ төлийн эрүүл ахуйн байдалд шинжилгээ хийж, малын өвчин гарсан үед шууд эмчилдэг байсныг ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш, малын их эмч Д.Оюунханд хуучилсан юм. Дадлагын хугацаанд малын өвчлөл, төл малын талаар тэмдэглэл хөтөлж, өвчний түүх бичдэг. Долоо хоногт нэг удаа багш нь оюутнуудаа эргэж өвчний түүхийг үзэж нэмэлт зөвлөгөө өгдөг байсан талаар ч өгүүлэв. Үүний дүнд малын өвчлөл ч харьцангуй бага, өвчин гарвал эмчилгээг тэр даруйд нь хийж чаддаг байжээ...
 
Монголын эрдэс баялаг, түүхий эдийн талаархи тив, дэлхийн то моохон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, зөвлөгөөн ар араасаа өрнөсөөр байна. Хөрөнгийн урсгал ч уул уурхай, аж үйлдвэрлэлд чиглэлээ. Үүнийг дагаад ажиллах хүч хийгээд хүн амын шилжилт хөдөлгөөн ч энэ зүгт хошуурах болж. Мэдээж энэ нь буруу зүйл биш. Гэхдээ бид ганцхан уул уурхай гээд сүүлийн үед уламжлалт эдийн засгийн үндэс суурь болсон мал аж ахуйгаа орхигдуулж, цалгардуулаад байх шиг. “Уулын буга хараад унасан морио хаяна” гэгчээр эцэстээ буга ч үгүй, морь ч үгүй болж хоосрох вий. 
 
Манай улсын мал сүргийн тоо жил ирэх тусам сая саяар нэмэгдсээр өдгөө 47 саяд хүрсэн. Мал сүрэг ингэж өсч буй нь сайхан мэдээ ч малын халдвартай, халдваргүй өвчин сүүлийн жилүүдэд их гарах болсон. Малчид ч малын өвчин эмгэгийн талаар мэдлэг сулаас мал халдварт өвчнөөр өвчлөх нь элбэгшсэн. Ялангуяа, хавар цагт эргүү, сүрьеэ, бруцеллёз өвчин ихээр гардаг. Энэ бүхний шалтгааныг малчид орон нутагт мал эмнэлэг байхгүйтэй холбон тайлбарлаж байна. Тэр тусмаа хавар мал төллөх үеэр мал эмнэлгийн мэргэжилтэн тодруулж хэлбэл малын эмч үгүйлэгддэг хэмээн малчин бүр өгүүлэх. Үнэхээр ч мал хувьчлагдсанаас хойш орон нутагт мал эмнэлэг эрс цөөрсөн. Хаа нэг байх эмнэлэг нь мэргэжлийн ганцхан эмчтэй.
 
Тэр нь хаанаа ч хүрэлцэхгүй. Эм тариа ч хүрэлцээгүй. Уг нь малыг эрүүлжүүлэх зөвхөн малд зориулсан, малчдад өгөөжтэй арга хэмжээ биш. Шуудхан хэлэхэд зөвхөн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын өвчин эмгэгтэй тэмцэх, эмчлэхээр хязгаарлагдахгүй. Хүн ам, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, гадаад худалдааны чөлөөт байдлыг баталгаажуулах талаар ч үүрэг хариуцлага хүлээх учиртай хүмүүс. “Хүний эмч хүнийг эмчилдэг. Харин малын эмч хүн төрөлхтний эмч” гэсэн ухаантны үг байдаг.
 
Гэтэл энэ бүхнийг малчдын нуруун дээр тохож, зөнд нь орхигдуулснаар үндэсний үйлдвэрүүдийн түүхий эд, бүтээгдэхүүний чанар, улс орны гадаад нэр хүндэд ч сөргөөр нөлөөлж, мал аж ахуйн салбараас олох орлого, боломжийг хязгаарлах болсон. Нэг үгээр хэлбэл, эдийн засгийн утгаараа ихээхэн алдагдал хүлээсэн. Малын өвчлөл малчдын амьдрал, улс орны эдийн засаг, гадаад нэр хүндэд ямар хэм жээний хохирол учруулдгийг 2010 онд зүүн аймгуудад гарсан гоц халдварт шүлхий өвчний сургамж бидэнд олон зүйлийг ойлгуулсныг өнөө ч санаж буй биз ээ.
 
Иймээс бид ниргэсэн хойно нь хашгирах биш ниргүүлэхгүй байх бүх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Малын эмч бэлтгэдэг ганц гэж хэлж болохоор сургууль нь ХААИСийн Мал эмнэлгийн сургууль. Төгс өөд мэргэжлээрээ ажилладаг нь бага биш ч хаанаа ч хүрэлцдэггүй аж. Нөгөө талаар оюутнууд ч орон нутагт ажиллах сонирхолгүй бололтой. Техник тоног төхөрөөмж ажиллах орчин нь хүндхэн, дадлага туршлага заагаад өгөх хүн ховор гээд бэрхшээл цөөнгүй болохоор тэр. Энэ ч утгаараа хуучин цагт оюутан залуусыг суралцах хугацаанд нь тогтмол дадлагажуулдаг. Тэр тусмаа мал төллөх үеэр малчдад дэм, өөрс дөд нь хичээл болох дадлагыг явуулдаг байж. 
 
1980-1995 оны үед нэг хот айлд 2-3 оюутан очоод дадлага хийхдээ төлийн эрүүл ахуйн байдалд шинжилгээ хийж, малын өвчин гарсан үед шууд эмчилдэг байсныг ХААИСийн Мал эмнэлгийн сургуулийн багш, малын их эмч Д.Оюунханд хуучилсан юм. Дадлагын хугацаанд малын өвчлөл, төл малын талаар тэмдэглэл хөтөлж, өвчний түүх бичдэг. Долоо хоногт нэг удаа багш нь оюутнуудаа эргэж өвчний түүхийг үзэж нэмэлт зөвлөгөө өгдөг байсан талаар ч өгүүлэв. Үүний дүнд малын өвчлөл ч харьцангуй бага, өвчин гарвал эмчилгээг тэр даруйд нь хийж чаддаг байжээ.
 
Ингэж ажилласнаар оюутнууд ч орон нутагт ажиллах урам зориг авдаг байжээ. Харамсалтай нь энэ бүхэн, мал хувьчлагдсанаас хойш мартагдсан гэхэд болно. Тэр байтугай өнөөдөр суралцаж буй оюутнууд дадлагын талаар тэр бүр мэдэхгүй гэхэд хилсдэхгүй. Зөвхөн гуравдугаар дамжааны оюутнууд л хавар 28 хоногийн төлийн дадлага хий дэг. Ингэхдээ төлийн дуу цангинасан малчин өрхийнд бус Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах сургуулийнхаа мал эмчилгээний бааз дээр ажилладаг.
 
Жилд 150-200 гаруй оюутан дадлага хийх сургаар ойр хавийн малчид өвчтэй малаа эмчлүүлэхээр зорин ирдэг гэнэ. Сүүлийн жилүүдэд жилээс жилд оюутны тоо нэмэгдэж, бааз нь ачааллаа даахгүйд хүрсэн талаар сургуулийн багш, малын их эмч Т.Эрдэнэтогтох өгүүлсэн. Иймээс оюутнуудыг орон нутагт дадлага хийлгэх талаар ярилцах болжээ. Тухайлбал, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт дадлага хийлгэхээр хол богдох хүмүүстэй уулзсан байна. Дадлагад гарч буй оюутнуудыг багш дагаж явах ёстой ч багшийн хүрэлцээ хангалттай биш гэнэ. Уг нь оюутнууд мал дээр дадлага хийвэл малын өвчин буурахад бага ч болов хувь нэмэртэйг уулзсан багш бүхэн өгүүлж байлаа.
 
Өмнө нь мал ямар өвчнөөр илүүтэй өвчилж байгаа болон малын ямар өвчин ихээр гарч бай гаа талаархи бүх мэдээлэл сургуульд ирдэг байсан аж. Харин өнөөдөр дадлага хийхгүй болохоор орон нутгийнхан, малчидтай холбоо харилцаа тасарсан байна. Иймээс ма лаа эрүүлжүүлэх их ажилд оюутнуу дын оролцоог нэмэгдүүлэх чиг лэлд зөвхөн тухайн сургууль гэлт гүй холбогдох байгууллагууд анхаа ралдаа авах цаг болсон юм шиг. “Мал, хэл, хил гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян” гэсэн монгол най рагчийн омгорхол, бахархал, сануулга болсон энэ мөрүүд ч дээрх бүхнийг товчоор илэрхийлэх мэт.
 
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: "Unen.mn"