9 сарын 11-нд Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн Удирдах зөвлөлийн чуулган Вена хотод нээгдсэн юм. НҮБ болон Вена дахь олон улсын байгууллагад суугаа Хятадын суурин төлөөлөгч Ли Сүн, Япон улс Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг далайд цутгаж байгааг хатуу шүүмжилж, олон улсын хатуу хяналтыг хүлээн зөвшөөрөхийг Япон улсаас шаарджээ.
Ингэхдээ: "Цөмийн хаягдал усыг далайд цутгах нь хил дамнасан, урт хугацааны сөрөг үр дагавартай цөмийн аюулгүй байдлын томоохон асуудал бөгөөд зөвхөн Японы хувийн хэрэг биш. 12 жилийн өмнөх Фүкүшимагийн осол ноцтой гамшиг дагуулсан. Япон улс цөмийн бохирдсон усыг аюулгүй, найдвартай аргаар хариуцлагатай шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт байгаа тэнгисийн эко орчин болон хүмүүст хохирол учруулахгүй байх ёстой. Цөмийн бохирдсон усыг далайд нийлүүлэх нь цорын ганц сонголт биш, хамгийн аюулгүй бөгөөд хариуцлагатай хувилбар ч биш.
Олон улсын атомын эрчим хүчний агентлаг хаягдал усаа далайд цутгахаас өөр хувилбарын талаар иж бүрэн үнэлгээ хийхийг Японоос шаардаагүй, далайд залж нийлүүлэх шийдвэрийг тус агентлаг дэлхий дахинд дангаар оногдуулсан.
Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг далайд цутгахад дүгнэлт гаргуулах Японы хүсэлтэд тус агентлагийн өгсөн аюулгүй байдлын үнэлгээ нь техникийн туслалцаа, зөвлөх үнэлгээний шинжтэй бөгөөд олон улсын эрх зүйн хувьд хүчингүй юм. Агентлагийн үнэлгээний тайлангийн агуулга, дүгнэлтийн талаар Техникийн ажлын хэсэг бүрэн зөвшилцөөгүй" гэсэн байна.
Г.Бямба
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл0
Дэлхий дээр ганц далай байдаг олон улс далайтай байдаг. Тиймээс далай ганц япон улсын өмч биш, далай бол олон улсын өмч. Японд далайг бохирдуулах эрх байхгүй.
Дэлхийн улс орнууд байгаль экологио бохирдуулж сүйтгэхээс өөр юу ч хийхгүй юм даа.