Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн үйл ажиллагааг 2023 оны туршид 6 чиглэлийн дагуу зохион байгуулахаар төлөвлөсний дагуу сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, архи, тамхины зохисгүй хэрэглээг бууруулах “Сэтгэцийн эрүүл мэндийг хүн бүрд” аяны үйл ажиллагаа эхэллээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр таван хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж, цаашилбал хөдөлмөрийн чадвар алдсан 2 тохиолдол бүрийн нэг нь сэтгэцийн эмгэг байна. ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд 2017 онд 792 сая хүн буюу нийт хүн амын 10.7% (10 тутмын 1 нь) сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй ба үүнээс 284 сая нь (нийт хүн амын 3.8% нь) сэтгэл түгших, 264 сая нь (нийт хүн амын 3.4% нь) сэтгэл гутрах, 970 сая нь архи, мансууруулах бодисын шалтгаант эмгэгтэй байсан. Тэгвэл 2019 онд дэлхий дахинаа 8 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй амьдарч, сэтгэл гутрал нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх тэргүүлэх шалтгаан болсоор байгааг мэдээлсэн.
Манай Улсад зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн тархалт 2013 оны судалгаагаар Монгол улсын 18-64 насны хүмүүсийн дунд сэтгэл түгших эмгэг 18.4%, органик бус нойрны эмгэг 17.5%, архаг ядаргаа 16.2%, тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь шаналгаа 11.9%, архинд донтох эмгэг 6.4%, сэтгэл гутрах эмгэг 6.2%-ийн тархалттай байсан бөгөөд 1984-1992 оны тархалтын судалгааны үр дүнтэй харьцуулахад сэтгэл түгших эмгэг 8 дахин, сэтгэл гутрах эмгэг 7 дахин өсөж, архинд донтох эмгэг 25 дахин ихэссэн байна.
Ийнхүү Эрүүл мэндийн яамнаас хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, олон салбарын оролцоог хангах “Сэтгэцийн эрүүл мэндийг хүн бүрд” нөлөөллийн аяныг эхлүүллээ.
Сэтгэгдэл0
Монгол ёсноос гажсан бүх хуулийг цуцлах цаг болсон. Салж байгаа эхнэр ор хөнжилтэйгөө төрхөмдөө буцдаг. Эр хүн үр хүүхэд, гэр орондоо эзэн болж үлддэг Монгол ёсыг бүү март. Одоогийн энэ гэр бүлийн тухай хуулийг шатааж устгах хэрэгтэй. Муу хүүхнүүдэд хөрөнгө хувааж эс болно.
ман-ын удирлагын нийгмийн хөгжлйн амьд үр дүнгийн үзүүлэлт байнадаа
Нийгэмд хорт хавдар стресс сэтгэл гутралын өвчин түгээмэл байна.
Монгол төр, парламентын улс орноо хэрхэн удирдаж байгаагийн амьд жишээ бол иргэд сэтгэл гутралд орж байгаа, гадаадад гарч ажиллах сонирхолтой болсон явдал шүү Энийгээ хүлээн зөвшөөрөөд засгийн газар огцрох хэрэгтэй
TIIM SHUU
Мөн ч хэцүү юм даа
Би Бхавин эмнэлгийн доктор Люсиенпьегийн ачаар Монголоос ирсэн Эрдэнэбат байна Энэтхэг тэд миний бөөрийг 790,000 доллараар худалдаж авсан, тэдэнд илүү их бөөр хэрэгтэй Хэрэв та зарах гэж байгаа бол DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM хаягаар холбогдоно уу. чиний бөөр ч бас чинээлэг бай
Ardchilal gedeg chine shu ardchilsan uls bol xhadbal amidar es bol uh gesen durem usa d jild 115000 hun gudmand oron fergui uhej 65000 hunjild buuduulj uhej ba
Ardchilal bol hun amiinha 1%demjsen niigem 1%hulgaih uls turchid tansag busad ni noir hoolgui ajil gesen zarchim baabar elbeg gesen hulgaichid bol umchu l hamgaalna
Соцлизмын үеий халамжинд дасчихсан, бэлэ нчлэх сэтгэлгээтэй хүмүүс зах зээлийн нийгэ мд шилжихээр өөрөө өөрийгээ аятайхан аваа д явж чадахгүй стресстэж байна л даа ! Өөрсдөө л арчаатай байх хэрэгтэй,төр засагт буруу өгөх хэрэггүй !!!
Улсын өмч хулгайлж баяжсан луйварчдыг хараад сэтгэл гутралгүй яах вэ ? Социализмын үед хүн бүр ажилтай , бор гэртээ богд хар гэртээ хаан , 2 идэхгүй хоосон хонохгүй маргаашдаа итгэлтэй амьдарч байлаа. Тухайн үед алдарт зураач Репиний " Волгын эрэг дээрх Бурлакууд " гэдэг зургийг хараад хөрөнгөтний нийгэм ямар аймаар юм бэ ? гэж боддог байв. Гэтэл 90 оноос хойш хог үүрсэн бурлакууд гудамжаар дүүрч хогийн хулгайч нар нь төрийн дээр суучихаад бах таваа хангаж байхад сэтгэл гутралгүй яах вэ ?