sonin.mn
КАТМАНДУ. /Xinhua/. Балбын армиар ахлуулсан багууд Эверест болон өөр гурван ууланд цэвэрлэгээ хийж, уулчдын үлдээсэн 35 мянга гаруй кг хог хаягдлыг түүжээ.
 
 
“Дөрвөн уулнаас нийтдээ 35 708 кг хог хаягдал түүсэн” гэж Балбын армийн хэвлэлийн төлөөлөгч Кришна Прасад Бандари “Xinhua” агентлагт мэдээлсэн байна.
 
 
Тодруулбал, гурван баг Эверест, Лхоце уулнаас 13 621 кг, Аннапурна, Барунце уулнаас тус тус 3567 кг, 18 529 кг хог хаягдал түүж цэвэрлэжээ. Уг цэвэрлэгээг гуравдугаар сарын 28-нд эхлүүлж, Дэлхийн байгаль орчны өдөр дуусгасан байна.
 
Цэвэрлэгээ хийх үеэр багийн гишүүдийг газарчилж байсан хоёр газарчин амиа алдаж, Балбын армийн дөрвөн алба хаагч гэмтэж бэртсэн гэж арми мэдээлжээ.
 
Балбын арми Эверест болон бусад өндөр уулнуудад 2019 оноос хойш хог цэвэрлэх ажлыг ахлан явуулж байна. 
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг