ТОКИО. /NHK/. 2011 оны хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас осол гарч байсан "Фүкүшима-1" атомын цахилгаан станцын /АЦС/ цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах хоолойг далайн усаар дүүргэж эхэллээ гэж "Tokyo Electric Power" (TEPCO) компани мэдээлжээ.
Цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг уг хоолойд байгаа далайн устай хольж, улмаар далайн эргээс 1 км зайд байгаа хоолойн амаар далайд асгах юм. Холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг үлдсэн ажлыг зургадугаар сарын сүүлч гэхэд дуусгахаар төлөвлөж байна.
Японы Засгийн газар цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгахыг 2020 оны дөрөвдүгээр сард зөвшөөрсөн билээ. Уг станцын оператор компани болох “TEPCO” усыг цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн гэж мэдэгдэж байгаа боловч тритий агуулагдсан хэвээр байгаа аж.
Далайд асгахаас өмнөх АЦС-ын усан дахь тритийн агууламж нь Олон улсын цацрагаас хамгаалах комисс болон Японы Засгийн газраас тогтоосон аюулгүй байдлын стандартын дөчний нэг хувь, ДЭМБ-ын тогтоосон ундны усны зөвшөөрөгдөх хэмжээний долоогийн нэг хувьтай тэнцэнэ гэж тус компани мэдэгджээ.
Одоогийн байдлаар станцын нөөцлүүр ган саванд 1.25 сая гаруй тонн цэвэрлэсэн ус хуримтлагдаад байгаа бөгөөд энэ усын 30 жилийн хугацаанд үе шаттайгаар далайд асгахаар төлөвлөж байна. Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (“IAEA”) энэ үйл явцыг байнга хянах бөгөөд өнгөрсөн хугацаанд “IAEA”-ийн мэргэжилтнүүд станцыг хэд хэдэн удаа шалгажээ.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(3)
Наад далай чинь олон улстай хиллэдэг учраас дур мэдэн цацрагт идэвхт усыг далайд асгахыг олон улсын зүгээс хориглох шийдвэр гаргамаар байна.
Япончууд өөрсдөө хордохгүй бол бусад нь хамаагүй бололтой. Далайн түрлэг , далай дахь усны урсгал хааш чиглэж байгааг хянах ёстой юм биш үү
Өөрсдийгөө их гэж өргөмжилсөн 7 дээрэмчний балаг энэ мэт юм.Энэ 7 дээрэмчин бусад улс үндэстний эрх ашгийг уландаа гишгэж зоргоороо авирладаг балмадууд учраас даян дэлхийн хараалыг идэж байна. Охор ухаантнууд В.В.Путиныг дэлхий дахинд тэгш шударга ёс тогтооё гэж явааг нь ойлгохгүй шүүмжилдэг юм. Энэ 7 дээрэмчин урьдын адил колонийн дарлалаар дэлхийг дарлах хүсэлдээ хөтлөгдөөд ОХУ г дарж авна гэж үзэж байна.Үүндээ тэнэг нь хэтэрсэн хохолуудыг ашиглаж байна.Хүн төрөлхтний эрх ашгийг хамгаалагч ОХУ түүний удирдагч Путин ялах болтугай. Зандалчин 7 дээрэмчин сөнөх болтугай.