ҮБХИС-ийн “Сүбээдэй” танхимд “Энхийг дэмжигч Монгол Улс” сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэллээ. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Ирак, Афганистан Улсад явагдсан энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулсны 20 жилийн ойг угтан “Цэргийн баг-Энх тайван” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй тус хуралд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх дэслэгч генерал Ц.Тогоо, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба болон албаны бусад хүмүүс оролцож байна.

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн орны хувьд дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах үүргийг 1999 оноос хойш тууштай биелүүлж, энхийг сахиулах ажиллагаанд цэргийн хүчийг оролцуулах эрх зүйн орчныг бүрдүүлэн, 2002 онд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа цэргийн ажиглагч хоёр офицерыг илгээсэн. Түүнээс хойших 21 жилийн хугацаанд дэлхийн 3 тивд явагдсан энхийг сахиулах 12, эвслийн цэргийн 4, нийт 16 ажиллагаанд 21000 гаруй алба хаагчаа оролцуулаад байгаа билээ. Тэр дундаа олон улсын эвслийн цэрэгт дэмжлэг үзүүлэн 2003 оноос эхлэн “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд цэргийн багийн 10 ээлжийн 1195, Афганистан Улс дахь “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд “Артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг”, “Нисдэг тэрэгний техникийн засвар, үйлчилгээний сургалтын бүлэг”, Нисэх буудлын зурвасын болон баазын хамгаалалт, түргэн байрлах хүчний үүргийг 5975, давхардсан тоогоор 7170 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэжээ.

Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулсан, олон улсын тавцанд нэр хүндийг өндөрт өргөсөн арга хэмжээ төдийгүй үндэсний аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах, энхийг эрхэмлэсэн, нээлттэй бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг болж, олон улсын терроризмын эсрэг дэлхий нийтийн энх тайвны төлөө бусад улстай мөр зэрэгцэн алхсан түүхэн чухал үйл явдал болохыг Батлан хамгаалахын сайд хурлын эхэнд онцлов.

Мөн “Өнөө цагт дэлхий дахинд үүсэж буй цэрэг-улс төрийн нөхцөл байдал, зэвсэгт тэмцлийн шинж чанар, сөргөлдөгч талуудын эрх мэдэл, газар нутгийн төлөөх өрсөлдөөн зэргээс шалтгаалан НҮБ-аас явуулж буй энхийг сахиулах ажиллагааны бодлого, төрөл, далайц шинэчлэгдэж байна. Түүнчлэн Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэхэд НҮБ болон түүний гишүүн орнуудтай хамтран ажиллах олон талт асуудлуудад өөрийн байр суурийг улам бүр оновчтой тодорхойлох нь чухал боллоо. Тиймээс өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар Ирак, Афганистан Улсад явагдсан энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулснаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний хөгжилд оруулсан ач холбогдлыг тодорхойлох онол, арга зүйн хувьд дэмжлэг үзүүлэхүйц бүтээлч санал, зөвлөмж гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Сэтгэгдэл(7)
энх тайвныг эрхэмлэдэг хүн цэдэнбалын үед байлаа Одоо бал бүгд америк хэл төрийн мөнгөөр америк англид сурч америкийг магтан шагширч америк франц англи япон герман гэж ярьдаг украйн шиг орос хүн орос улсыг хараан зүхдэг монгол бага балчраас аваад ная ер хүрсэн хөгшид байна Монголчууд чингэсийн үеээс адуу малын хулгайч дээрэм тонуул хийдэг чингэс багадаа лүүгээ алж байсан хүнийг л мандуулдаг болсон монголчууд украйн шиг нацист националист шовинист капиталист барууны хөрөнгөтөн орон болох үндсэн хуультай хөрөнгөтөн олигарх ад дарангуйлагдсан малчин сэхээтэн хүмүүс туйлын ядуу орон байна сио дж- хорин тав ийн бэлэн гоймон идсэн утас шагайсан элэгний рак ихтэй хараа нүдгүй ард түмэн болж байна төв ази"" банкнаас эхлээд арван таван банк хоршоо дампууруулж идсэн энх тайван яриад байх юмгүй
Эх орны төлөө тушаалаар хөдөө явах гэхлээр элдэв шалтаг зааж үлдсэн энэ Армийн муусайн бэртэгчингүүд амьдралаа дээшлүүлэх гэж мөнгөний төлөө дурандаа гадаадад ажиллагаанд явсныгаа нэг их баатарлаг үйлс мэтээр хөөргөддөг. Яс юман дээр энэ ЭДА гэдэг дээгүүр бол цэргийн багийн хэрэгцээнд хангах нэрээр хэт өндөр үнэтэй чанаргүй бараа материал шахах, сонгон шалгаруулалтанд тэнцээгүй зарим нөхдөөс хахууль авч чихэх гэсэн генерал хурандаа нарт л ашгаа өгч байгаа юм. Эх орны торгон хилйиг манаж хамаг сайхан залуу насаа өнгөрөөж байгаа хилчдийн хөдөлмөрийн дэргэд энэ муусанй мөнгөний төлөө дурандаа явсан бэртэгчингүүдийн ажиллагаа бол юу ч биш.Цагаа болохоор энэ энхийг сахиулагчид эх орноо хамгаалахгүй. Юу үнэн бэ гэвэл Монгол улсыг эгэл жирийн ажилчин малчныиүр хүүхдүүд л хамгаална уу гэхээс энгийн их дээд сургуульд толгой нь хүрэхгүйн улмаас орж чадалгүй цэргийн сургуульд авлигач генерал хурандаа аавынхаа нэр нөлөөгөөр орж бэртэгчин новшнууд хамгаалахгүй.
Цэргээсээ 2-3 дахин олон гэдсээ чирсэн офицер нэртэй бэртэгчингүүд орчин үеийн зэвсэг мэдэхгүй блдах чадваргүй бөгөөд ядуу Мнглын төсвийг зүгээр сууж бгаад дэндүү хусаж бгаа нь эмэгнэл
AVILGYG DEMJIGCH GEVEL ZOXINO!!!
Neeree balarlaa shuu Mongol, ene udej xulgailsan!!!