ПАРИС. /AFP/. Францын Засгийн газар хүлэмжийн хийн ялгарлыг эрчимтэй бууруулах төлөвлөгөөгөө даваа гарагт танилцууллаа. Уг төлөвлөгөөний дагуу ялгарлыг 2030 он гэхэд 1990 оны түвшнээс 50 хувиар бууруулах ёстой байна.
Ерөнхий сайд Элизибет Борнын танилцуулсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд тээврийн салбараас эхлээд айл өрх хүртэлх эдийн засгийн салбаруудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан тоо баримтыг тусгажээ.
Энэхүү төлөвлөгөөний зорилго нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах Францын зорилтыг ЕХ-ны 2030 оны зорилттой уялдуулан хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байна.
Франц улс нь одоогоор хүлэмжийн хийн ялгарлаа 1990 оны түвшнээс 25 хувиар бууруулаад байгаа аж.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
тэртэй тэргүй газрын эрдсийг ?эс төмөр нүүрс нефт байгалийн хий усыг нь сорж мөлжижж цөөхөн хөрөнгөтөн тансаглаж дэлхийг сөнөөсөнш дээ газрын зузаан давхарга нимгэрч дэлхий дотор төвөөсөө халааж гаднаас ухсан нүх рүү даралттай агаар орж халааж шилэн барилгын шил нь халж хотыг халааж хояр туйлын мөс хайлж далайн давстай усны градус нэмэгдэж дэлхий дөрвөн улиралтай биш нэг юм уу хоёр улиралтай болж байна