sonin.mn

1. Эмэгтэйчүүд ихэвчлэн боловсрол, эрүүлийг хамгаалах, үйлдвэрлэл болон олон нийтийн уйлчилгээний салбаруудад ажилладаг. Дурьдсан дөрвөн салбарт дэлхийн бvx эмэгтэйчүүдийн дөрөвний гурав нь ажилладаг байна.


2. Англи хэлний "girl" гэдэг үг нь анхандаа "залуус" гэсэн утгатай байжээ. Өөрөөр хэлбэл, эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хамаагүй, залуу л xүн бол түүнийг "girl" гэж дууддаг байсан гэсэн vr юм. Харин XVI зууны эхээр л энэ нэр томъёог эм хүйстэн залуухан хүнийг оноож нэрлэхэд ашиглах болсон байна.


З. Эмэгтэй хүний ариун цэврийн өрөөнд дунджаар 437 зүйл байдаг. Харин ямар ч эрэгтэй тэр болгоныг таньж хардаггүй.


4. Хэрэв эрэгтэй хүн долоо хоногийн аяллаар явбал тэр таван ээлжийн л хувцас авч явна. Тэгээд зарим хувцсаа хоёр өдөр өмсөнө. Харин эмэгтэй хүн долоо хоногийн аяллаар явбал "Юмыг яаж мэдэх вэ?" гээд дор хаяж 21 хувцас авч явна.


5. Эмэгтэй хүн хэзээ ч юм бодохдоо эрэгтэй хүн шиг магнайгаа мааждаггүй. Учир нь тэд нэгдүгээрт будилж буйгаа харуулах дургүй, хоёрт үсээ муухай болгохыг хүсдэггүй.


6. Библи дээр хүртэл "Эмэгтэй хүний буруу гэж байдаггүй. Уучлалт гуйх нь эр хүний үүрэг" гэж бичигдсэн байдаг аж.


7. Эмэгтэй хүн эр хүнээс хоёр дахин олон удаа нүдээ цавчилдаг.


8. Саудын Арабд нөхөр нь эхнэртээ кофе өгөхгүй бол салахад хүрдэг.

 

Эх сурвалж: "Ганзам"