sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт эхэлсэн талаар Оросын удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ. 
Түүний мэдээлснээр, хоёр удирдагч нүүр тулсан яриа өрнүүлэх бөгөөд энэ нь албан бус оройн зоогийн үеэр үргэлжилнэ. "Өнөөдөр В.Путин, Ши Жиньпин нарын хооронд албан бус, гэхдээ шууд бөгөөд маш чухал уулзалт болно. Хоёр улсын тэргүүн нар хамгийн тулгамдсан асуудлуудыг хөндөх болно" гэж Кремлийн төлөөлөгч нэмж хэлэв.
 
 
 
Ши Жиньпиний айлчлалын гол өдөр нь гуравдугаар сарын 21-ний мягмар гарагт болно гэдгийг Д.Песков дурджээ. БНХАУ-ын даргын айлчлалын хөтөлбөр маргааш Москвагийн цагаар 15:00 цагт эхлэх төлөвтэй байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг