АМСТЕРДАМ. /BBC/. Нидерландын Хааг хотод байрладаг Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг, түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийг хамгаалах тусгай эрхт төлөөлөгч Мария Львова-Белова нарыг баривчлах зөвшөөрлийг баасан гарагт олгожээ.
Тэднийг Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрээс ард иргэд, хүүхдүүдийг ОХУ-ын нутаг дэвсгэр лүү хууль бусаар албадан нүүлгэсэн хэрэгт сэжиглэж байгаа гэж Олон улсын эрүүгийн шүүх мэдэгдсэн байна.
"Өнөөдөр 2023 оны гуравдугаар сарын 17-нд Олон улсын эрүүгийн шүүхийн Урьдчилсан ажиллагааны хоёрдугаар танхим Украины нөхцөл байдалтай холбоотойгоор ноён Владимир Владимирович Путин, хатагтай Мария Алексеевна Львова-Белова нарын хоёр хүнийг баривчлах зөвшөөрөл өглөө" гэж шүүхийн мэдэгдэлд дурджээ.
Украины хүүхдүүдийг Оросын нутаг дэвсгэр лүү нүүлгэн шилжүүлснийг дайны гэмт хэрэг гэж үзэж болно гэж НҮБ-ын Мөрдөн байцаах комисс пүрэв гарагт мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийн талаар мэдэгдэхдээ, “түүхэн хариуцлага хүлээх түүхэн шийдвэр” гэсэн байна.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова, ОХУ Олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд гол баримт бичиг болох Ромын дүрмийг соёрхон батлаагүй учир уг шийдвэрийг хууль эрх зүйн талаасаа тус улсад ямар ч ач холбогдолгүй хоосон зүйл гэж мэдэгджээ.
Хааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийг Орос хүлээн зөвшөөрдөггүй, түүний шүүн таслах эрхэд хамаарахгүй гэж В.Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мөн мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(18)
Hutsaach
Инээд ихэд хүрэв.40 оод оронд түрэмгийлэл өнгөт хувьсгал, засгийн эрхээр оролдсон АНУ, английн үе үеийн ерөнхийлөгч нар ГААГИЙН ШҮҮХЭД ХАМААРДАГГҮЙ МӨН Ч СОНИН ЮМ БОЛЖ БАЙНА ДАА.НҮБ , ГААГ гэдэг чинь зүгээр нэг тоглоомын байгууллага болжээ дээ.Сая газар хөдлөлтөөр СИРИ улсад тусламж бараг олсонгүй.Учир нь АНУ , БАРУУНЫХАН ХОРИГ тавьчихсан, нефтийн нь АНУ , хяналтандаа байлгачихсан.Тэнд хичнээн үрс үрэгдсэн бол. Донбасс, Луганский дээрхи хүүхдүүд байсан бол АНУ, барууны орны өгсөн зэвсгээр дээрхи хүүхдүүдийг УКРНАЦИСТ бөмбөгдчих байсан.8 жилийн турш бөмбөгдсөн шүү дээ. .Харин ч аюулгүй газраа очжээ.
Хоёр Вьетнамын дайны гашуун түүх.АМЕРИКчууд партизаны дайныг дарах нэрийдлээр нэг тосгоны 500 орчим энгийн иргэнийг /голцуу хүүхэд , эмэгтэйчүүд , хөгшид/ хөөж буудаж хүчиндэж байсныг Амер кийн нэгэн нисгэгч үнэхээр аймшигтай юм болж байгааг хараад зугтааж буй иргэд америк цэргийн хооронд нисэж ирээд америкчуудаазаваан ажиллагаагаа зогсоо , үгүй бол агаараас та нарт цохилт өгнө шүү гэж байж зогсоосон гэдэг. Тэр цэргүүдэд ямар ч хариуцлага тооцоогүй.Бас нэг жишээ.ГУАНТАМО дохь хорих лагерьт ямар харгислал явагдаж байсныг вм уншдаг хүмүүс бүгд мэдэж байгаа. Тэгээд ил боллоо гээд тэр ГААГийн шүүх чинь хаана байна.Японы 2 хот дээр АТОМЫН БӨМБӨГ хаялаа.хичнээн хүүхэд үрэгдсэн бол доо.Тэр ГААГ чинь хаана байна
Ер нь нутаг нэгтнүүд нь бариад өгнө сүүлчийн балмад чекистыг
Миний өөрөөсөө, эх эцгээсээ илүү хайралдаг Оросыг маань Дэлхий даяараа үзэн ядаад, жигшин зэвүүцээд байхын,ямар хэцүүн бэ ?! БИ ОДОО ЯАНАА, ийн ийн ийн !!! хэ хэ хэ.....
Одоо тэр НҮ
Одоо тэр НҮБ Гаагийн шүүх энэ тэр чинь ямар ч утгагүй болцон юм бишүү. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж байна. Оросууд инээд нь хүрээд салаавч өгөөд сууж байна.
Тийшдээ. Тэр НҮБ ЕХ, олон улсын шүүх, хүний эрхийн байгууллага, олон улсын валютын сан бүгд америкийн талд үйлчилдэг газрууд шдээ.
tegelgui yahav
Дэлхийн цагдаа гэж өөрийгөө өргөмжилдөг америк улс хариуцлага хүлээдэггүй.
Xyrdan BARIBCHIL ! ! !
haragdaach
ОРОС ЯЛАХ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН УКРАЙН БОЛ ЗОЛИОС ШАТРЫН ХҮҮ
Одоо тэгээд хэн очиж барих юм бол
онцгои тагнуулч Хурц очиж баривчлана
олон улсын шүүх гэж америийн шүүх биз дээ орсуудад санкц тавиулсан улсад хамаарагүй хамааралтай гэвэл орсын эх орончид эхлээд салаавч өгнө дайн хийж ирсэн америкийг шүүх байлгүй ОРСОД ОЧООД БАРИВЧЛАХ ГЭЭД ОРОЛДООД ҮЗЭХГҮЙ ЮУ Дэлхий юугаар төгсөхийг үзхийг хүсээд байгаа юм уу дэлхийн санхүүгийн систем америк ёвропчууд сөнөөснийг орсод тохох гэж оролдоод бүтэхгүй биз дээ
Wanted: Bitler!
оросууд Путиныг өөрсдөө устгах байхаа.