sonin.mn
ХЭНМЭДХЭВИЙН ДАШЗЭВЭГ
 
Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Хэнмэдхэв овогтой Дашзэвэг нь 2023 оны 3 дугаар сарын 10-нд хүнд өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр 1964 оны 10 дугаар сарын 10-нд Өвөрхангай аймгийн  Хайрхандулаан суманд төрж,  1972-1982 онд Төв аймгийн Жаргалант сумын 10 жилийн дунд сургууль, 1982-1986 онд МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр тус тус төгсөж, 2003 онд Эдийн засгийн ухааны доктор, дэд профессор цол хамгаалсан. 
 
1987-1996 онд Үнэн сонины тусгай сурвалжлагч, Ардын их хурлын Тэргүүлэгчдийн газрын ажилтан, Ардын эрх сонины Эдийн засгийн тоймч, хэлтсийн эрхлэгчээр, Ардын Их Хурлын депутат, тэргүүлэгч гишүүнээр, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, 2003-2023 онд  МУИС, Их засаг дээд сургуулийн танхимын эрхлэгч, багшаар тус тус ажиллаж байв. 
 
Түүний улс эх орон, ардчилсан хувьсгалд оруулсан хувь  нэмрийг нь төр, засгаас өндрөөр үнэлж, "Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль", "Ардчиллын эрх чөлөөний хошой одон", "Алтан гадас" одонгоор тус тус шагнагдаж байлаа. Таны гэгээн дүр, хөдөлмөрч зан чанар, үр хүүхэд бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. Та минь эх дэлхийнхээ гэгээн хөрсөнд тайван нойрс доо.
 
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ 
 
ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД 
МОНГОЛЫН ҮНЭН СОНИН 
НАЙЗ НӨХӨД, ХАМТРАН АЖИЛЛАГСАД