ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өглөөний 4.34 цагт БНТУ-ыг зорин нислээ. Монголд Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Турк Улсад үүрэг гүйцэтгэх эрэн хайх, аврах бүлгийн багийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өгсөн. Тэрбээр “Монгол Улс БНТУ-тай түүхэн найрсаг уламжлалт харилцаатай. Тухайлбал, Монгол Улсад 2010, 2016 онд тохиолдсон зудын гамшгийн үр дагаврыг арилгахад БНТУ-ын Засгийн газраас хүмүүнлэгийн бараа, материал тусламж үзүүлж, өвөлжилт хүндэрсэн зарим аймаг, сумын малчдад өвс, тэжээлийн тусламж хүргэж байсан. Та бүхэн хүлээн авагач улсын зохион байгуулагч талын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулахгүй, учирч болзошгүй эрсдэлийг тооцож, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллаарай. Олон улсын аврагчидтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд эргэн ирэхийг хүсэж байна” гэсэн юм.

Мөн Монгол Улсад суугаа Турк Улсын Элчин сайд Зафер Атеш “Нэг ч гэсэн Турк хүний амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө гамшгийн бүс рүү явж буй та бүхэнд баярлалаа. Хүнд бэрх цагт монголчууд та бүхний халуун сэтгэлийг Туркийн ард түмэн хэзээд талархан хүндэтгэж, ач санаж явах болно” хэмээв.

ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний жанжин штабын алба хаагчид үүрэг гүйцэтгэх юм. Тус багт ОБЕГ-ын Эрэлч нохойн албаны Марта, Балу дуудлагатай ноход багтаж байгааг ОБЕГ мэдээллээ.
Сэтгэгдэл0
Эрхэм дүү нар минь эх орныхоо даалгаврыг нэр төртэй биелүүлээд, зүдэрсэн олныг аюулаас хурдан хэлтрүүлээд ирэхийн ерөөл өргөе.
amjilt husii zorison hergee ner turtei bieluukeed eh orondoo ergeed irnee
AMJILT
Монголын залуу үе бахархмаар байна. Эх орныхоо даалгаврыг амжилттай биелүүлээд зовж зүдэрсэн Туркийн ард түмэнд монгол хүний ариун цагаан сэтгэлийг үзүүлээд өгөөрэй.
Туркэд аврагч явуулсан байтал, сирид аврагч явуулдаггүй, Монголчууд ёстой муухай улсууд юм. ЭРТНИЙ ДАМАСК ХОТ БОЛ ИЛ ХААНЫ БАРУУН ХЯЗГААР БАЙЖЭЭ. Сири улс 1945 оноос хойш Монголчуудыг байнга дэмжиж ирсэн түүхтэй. Гэтэл бид америкаас айгаад сирид туслах хэн нэгэн аврагчийг илгээхгүй байна гэдэг гутамшиг юм.
Яг цагаа тулахаар монголчууд асуудлын голыг хурдан олж хардаг, хайрцагнаас гадуур сэтгэж чаддаг, овсгоо самбаатай ард түмэн аргагүй шдээ өвөг дээдэс маань үргэлж байгалийн хатуу ширүүнийг ов заль, туршлага ухаанаараа давж амьдарсаар ирсэн түүхтэй юм чинь. Гадаадад өчнөөн хар ажил хийж байлаа, магтуулж л явлаа, бид залхуу болохоороо биеийн амрыг бодоод толгой сайн ажиллана гэж, зааснаас нь өөрөөр хийгээд дуусгачихна гадаадууд ингэж бас болох бсан бна та нарын толгойд яаж орвоо гээд толгой сэгсэрдэг блаа. Манайхан олон хүний амь авраад , зовхи дээшээ, хийморьтой сайхан албаа гүйцэтгээд ирнээ, асуудалгүй.
Туркэд аврагч явуулсан байтал, сирид аврагч явуулдаггүй, Монголчууд ёстой муухай улсууд юм. ЭРТНИЙ ДАМАСК ХОТ БОЛ ИЛ ХААНЫ БАРУУН ХЯЗГААР БАЙЖЭЭ. Сири улс 1945 оноос хойш Монголчуудыг байнга дэмжиж ирсэн түүхтэй. Гэтэл бид америкаас айгаад сирид туслах хэн нэгэн аврагчийг илгээхгүй байна гэдэг гутамшиг юм.
saixan zaluuchuud baunaa bid tsooxuuleech tomchuudaas ogt dutaxgyi
Амжилт хүсье. Та бүхэндээ
Ядрах цагт нөхрийн чанар танигдана. Манай төр засаг маш зөв арга хэмжээ авч байна. Манайд зөндөө тусалж байсан. Туркийн ард түмэн манайд элэгтэй ханддаг юм билээ. Эрхэм дүү нартаа амжилт хүсье
Туркэд аврагч явуулсан байтал, сирид аврагч явуулдаггүй, Монголчууд ёстой муухай улсууд юм. ЭРТНИЙ ДАМАСК ХОТ БОЛ ИЛ ХААНЫ БАРУУН ХЯЗГААР БАЙЖЭЭ. Сири улс 1945 оноос хойш Монголчуудыг байнга дэмжиж ирсэн түүхтэй. Гэтэл бид америкаас айгаад сирид туслах хэн нэгэн аврагчийг илгээхгүй байна гэдэг гутамшиг юм.
Туркэд аврагч явуулсан байтал, сирид аврагч явуулдаггүй, Монголчууд ёстой муухай улсууд юм. ЭРТНИЙ ДАМАСК ХОТ БОЛ ИЛ ХААНЫ БАРУУН ХЯЗГААР БАЙЖЭЭ. Сири улс 1945 оноос хойш Монголчуудыг байнга дэмжиж ирсэн түүхтэй. Гэтэл бид америкаас айгаад сирид туслах хэн нэгэн аврагчийг илгээхгүй байна гэдэг гутамшиг юм.
Ta byhendee bygded ni amjilt hysen erooe.. Bolgoomjtoi, seremjtei baigaarai