Энэ сарын 2-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын газраас мэдээлснээр, 2023 оны цагаан сарын амралтын долоо хоногт Өвөр Монгол соёл, аялал жуулчлалын төрөл бүрийн ажиллагааг 1000 гаруй удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 4 сая 770 мянга гаруй дотоодын жуулчин хүлээн авсан байна.
Цагаан сарын амралтын хугацаанд ӨМӨЗО-ны хэмжээнд нийтдээ бараг 4 сая 772 мянга 400 гаруй Хятадын дотоодын жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.80 хувиар нэмэгдсэний зэрэгцээ 2019 оны мөн үеийн хэмжээний 88.79 хувьд хүрчээ. Аялал жуулчлалын орлого 2 тэрбум 537 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 9.51 хувиар өссөн нь 2019 оны мөн үеийн хэмжээний 84.72 хувьд хүрсэн үзүүлэлт юм.
Г.Бямба
Сэтгэгдэл(3)
тэнд хаа ч очсон тухлаг зочид буудалтай , боловсон 00 той , НҮХЭН ЖОРЛОН байхгуй
Адидхан хятадууд нэг нэгэндээ оч хыг аялал жуулчлал гэдэггүй юм.Айлчлал гэдэг юм.
Муу байна.Манай ерөнхий сайд 400 сая жуулчин авахаар тооцчихоод аймгуудын төсвийнхөө хагасыг Хэнтийд хуваарилаад бэлтгэлээ хангаад байхад. Манай удирдагчаас 100 дахин бага сэтгэж байна.