сонин mn
Монгол Улсын нийт хүн амын 60 орчим хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг учраас төвлөрлийг сааруулахын тулд Нийслэл хотыг зургаан дэд төвтэй, долоон дагуул, харъяа хот, тосгодтойгоор хөгжүүлэх хөгжлийн үзэл баримтлалыг гарган, амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд баруун бүс рүү олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
 
Засгийн газраас барилгын материалын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд олон улсын жишигт нийцсэн "Барилгачин" худалдааны төвийг ашиглалтад оруулж, нээлт хийлээ. 
 
Энэхүү худалдааны төв нь нийтдээ 20 мянган м.кв бүхий дотор болон гадна талбайтай бөгөөд барилгын материаллын худалдаа үйлчилгээ, агуулах логимтикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Дотор талбайд засал чимэглэл, сантехник, цахилгаан, холбоо дохиолол, жижиглэн, хамгааллын хувцас хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, гадна худалдааны хэсэгт модон материал, бетон хийц эдлэл, төмөр материал зэрэг барилга барихад хэрэгцээтэй бүхий л нэр төрлийн барилгын материалыг худалдаалах юм. 
 
Одоогоор нийт талбайн 70 орчим хувь нь худалдаалагдсан бөгөөд үлдсэн 30%-д захиалга авч байна. Нээлтээ хийж байгаатай холбогдуулан түрээсийн төлбөр төлөхгүйгээр өөрийн "Үл хөдлөх хөрөнгө"-тэй болох гэж буй бизнес  эрхлэгч ААН, хувь хүмүүсээ дэмжин "Барилгачин" худалдааны төвөөс:
 
-50 хувь төлөлтөд 5 хувийн хөнгөлөлт
-100 хувь төлөлтөд 15 хувийн хөнгөлөлтийг үзүүлж байна
-Мөн 0 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай компанийн хувь лизинг олгож байгаа юм.