sonin.mn
Хятадын Сансар судлалын үндэсний товчоо, тус улсын Хайнань мужийн захиргаа, НҮБ-ын Сансрын асуудал хариуцсан хэлтэс хамтран зохион байгуулсан “НҮБ / Хятадын сансрын уудам дахь судалгаа хийгээд инновацийн олон улсын түншлэлийн  харилцаа” семинар энэ сарын 21-нд тус улсын Хайкөү хотод эхлэв.
 
“Сансрын уудамд судалгаа хийх түншлэлийн шинэлэг харилцааг байгуулъя” гол сэдвийн дор зохиогдож буй тус арга хэмжээ 4 хоног үргэлжилнэ. Энэ үеэр сансар судлалын салбарын харилцаа хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, сансрын уудмыгэнхийн зорилгод хамтран ашиглах, сансрын уудам дахь хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах зэрэг сэдвийн хүрээнд ярилцах юм байна.
 
Мөн энэ үеэр “Сансрын уудмын судалгаа хийгээд инновацийн олон улсын түншлэлийн шинэлэг харилцааны бүтээн байгуулалтыг урагш ахиулах тухай Хятадын сансар судлалын салбарын үйл ажиллагааны мэдэгдэл”-ийг гаргажээ.Уг мэдэгдэлд, дэлхийн засаглалын тухай хамтдаа зөвшилцөх, үйл ажиллагааны зохицуулалтыг нэмэгдүүлэх, төслийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, инноваци хөгжлийг дэмжих, шинжлэх ухааны үр бүтээлээ хуваалцах талаар Хятад улс дэлхийн олон орны сансар судлалын байгууллага болон олон улсын байгууллагатай эрх тэгш харилцан ашигтай, нээлттэй өргөн хэмжээнд энхийн зорилгод ашиглах, хүн төрөлхтөнд тустай сансрын уудмын судалгааны болон инновацийн олон улсын түншлэлийн шинэлэг харилцааг байгуулж, сансрын уудмын салбарт хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг дэмжихэд бэлэн байна гэжээ. Хятадын Сансар судлалын үндэсний товчооны хэвлэлийн төлөөлөгч Шюй Хунлян хэлэхдээ: "Энэ форумыг зохион байгуулах нь олон улсын харилцаа солилцоо, яриа хэлцлийг нэмэгдүүлж, сансар судлалын салбарт хамтран ажиллаж хамт хожих хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, Хятад улсаас олон улсын сансрын уудмын судалгаа болон инновацид оруулсан чухал хувь нэмрийг харуулж, Хятад улсын сансар судлалын олон улс дахь нөлөөг дээшлүүлэх болно. Түүнчлэн Хайнаний чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг ахиулах, илүү өргөн цар хүрээтэй, илүү олон салбарт өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгах төлөв байдлыг бий болгоход түлхэц болох юм” гэжээ.
 
 
Энэхүү форумд дэлхийн 80 гаруй улс орон, бүс нутгийн төлөөлөл онлайн, оффлайнаар оролцоно. 
 
Хурлын хөтөлбөрт сансрын уудмын тухай судалгаа хийгээд олон улсын шинэлэг тогтоол, бодлого, сансрын шинжлэх ухааны хэтийн төлөв ба сорилт, сар болон сансрын тандалт судалгаа зэрэг тусгай сэдвүүд багтсан байна.
 
НҮБ-ын Сансрын асуудал хариуцсан хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Никлос Хейдеман видео илтгэлдээ Хятад улсын сансар судлалын салбарын ололт амжилтыг  сайшаагаад, олон улсын сансрын уудамд судалгаа хийхдээ гар нийлэн хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа илүү хүртээмжтэй, олон талт болгохыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ. Тодруулбал тэрээр: “Хятад улс сансрын уудамд судалгаа хийх талаар илэрхий ололт амжилтад хүрэв. Саранд судалгаа хийсэн “Чэн Э-5” төхөөрөмж сарны гадаргуугаас дээж авчирсан, “Тянь Вэнь-5” судалгааны төхөөрөмж Ангарагийн гадаргууд амжилттай газардсан зэрэг нь хүн төрөлхтөний шинжлэх ухааны чухал салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Бид Хятад улсын эдгээр амжилтаар бахархаж байгаа бөгөөд цаашид хоёр талт, олон талт түншлэлийн харилцаагаар дамжин тандалт судалгааны ажлыг улам ахиулан шинэ түвшинд хүргэхээр төлөвлөж байна. Сансар судлал бол маш ээдрээтэй салбар, иймээс олон улсын хамтын ажиллагаа нь амжилт руу хөтлөх хамгийн сайн арга зам гэж би үзэж байна” гэжээ.
 
 
Н. Уртнасан