sonin.mn

Өдрөөс өдөрт цаг агаар дулаарч, цас нэмж ороогүй ч үе үе цасаар шуурч байгаа нь зам даваа дахин хаагдахад хүргэж байгааг аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ. Cap шинийн өмнөх өдрүүдэд өвөлжилт хүндэрсэн Хашаат, Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх сумдад тус хэлтсээс зам даваа гаргасан байна. Гэвч өмнө нь цас ихтэй байсан Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр зэрэг урд сумдад өвөлжилтийн байдал хүнд хэвээр байна.

 

Ялангуяа энэ байдал төл малын бойжилтонд нөлөөлж болзошгүй байгааг малчид хэлж байна. Өвөлжилт хүнд байгаа сумдын малчдад улсын нөөцөөс өвс, тэжээл болон байгууллага, аж ахуйн нэгжийн хандивын тусламжийг хүргүүлсэн байна. Одоогийн байдлаар аймгийн нөөцөөс 500-аад шуудай багсармал тэжээл. 1000 боодол өвсийг малчдад хямдралтай олгож байгаа юм байна. Одоогоор нийт 7000 гаруй мал хорогджээ


Эх сурвалж: “Архангайн амьдрал”