Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч байгаа бүтээн байгуулалт. Сайдын үүрэгт ажлаа авснаас хойш 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 26 км орчим хатуу хучилттай авто зам нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл 204 км замаас 167 км нь хатуу хучилттай болсон. Аравдугаар сарын 20-ныг хүртэл шахуу ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгалыг ирэх сард багтаан нээхээр төлөвлөн ажиллаж байгаа учир гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд хоёр ээлжээр ажиллаж байгаа. Хөтөлийн цементийн үйлдвэр наймдугаар сарын 15-наас зогссонтой холбоотойгоор цементийн ханган нийлүүлэлтэд нэг үе хүндрэл үүссэн ч дотоодын цемент үйлдвэрлэгчдэд хандан хүсэлт тавьж хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, “Мак цемент” ХХК, “Монцемент билдинг материалс” ХХК, “Налгар түшиг” ХХК нь Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлын бүтээн байгуулалтыг тасалдуулахгүй байхад онцгой анхаарч хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэлээ.
Мөн Улаанбаатар төмөр зам ХНН дотоодын цементийн үйлдвэрүүдээс өдөр бүр хүссэн хэмжээгээр нь вагон тавьж өгч, таталтыг цаг алдалгүй хийж, нийт хэрэглэгчдэд хүргэх тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг дурдлаа. Өдөрт 1000 орчим тонн цемент авахад нэг урсгал, хоёр эгнээ замыг ашиглалтад оруулж, иргэд, жолооч тээвэрчид шороон замаар зорчихгүй байх нөхцөл бүрдэх боломжтойг онцолсон юм. Ташрамд дурдахад дотоодын цементийн үйлдвэрүүд өдөрт 6000 тн цемент үйлдвэрлэж буй бөгөөд Дарханы замын бүтээн байгуулалтад түүний зургааны нэгтэй тэнцэх хэмжээний цемент шаардагдаж байгаа юм.
Сэтгэгдэл0
Unegui ogchaamuu?
Энэ хамтын ажиллагааны сайхан мэдээ байна. зөв.
ташрамд дурдахад хөтөлийн цементын үйлдвэриййг эвдсэн
Ховдын дeпутат С.Бямбацогт маань маш ухаалаг уян хатан зохион байгуулж богинохон хугацаанд асуудлыг шийджээ.Баярллаа.Best of the Best.Хувийн хэвшил, төмөр зам бүгд нэгэн санаатай нэгдэж чадсанд бас баярллаа.Хувийн хэвшилээс ийм мундаг Эрмэлзлэл,Sharp Drive гарна гэдгийг мэдээд байсиймаа би. Terrific. Fasinating.
20 хоногт 20 км 200 хоногт 200 км аймаар уу үлгэр үү попрол уу
Чам шиг мулгууд юу ч бсанагдаж болно Өдөрт 1км зам гэсэн үг
НӨГӨӨ РЕКЛАМДААД БАИСАН ХӨТӨЛИИН ЦЕМЕНТ УАСАН ха ха хи хи
МАН чаддаг юм ш дээ Бас л найдвартай манлайлагч хүчин шүү Ийм хүмүүсийн гарт эх орны хувь заяаг бурхан атгуулсаар л ирсэн Хоноцын сэтгэлгээнээсээ салаагүй хоёрын хооронд нам хүчнүүд /сөрөг хүчин/ дайсан болохоос өөр гавьяагүй юм даа
er ni sahyy teleblelt heregtei chemant ni oldochtoi baigaa bnol ted hiij chadna?....bayarlalaa....edert heden ch km,baig yragsaa ahij baigaa saltgaan.....
ОДОО СЭРЛЭЭ ЮУ. МАН АА ГЭЖ МАНАН ЮМ АА.
Бизнесийг булааж авах цахилгаан. Төлөвлөгөөтэй