sonin.mn
Олон улсын сансар судлалын холбооны 2022 оны дээд шагналыг Хятадын "Тяньвэнь-1" сансрын хөлгийн багт олгожээ. Тодруулбал саяхан Францын нийслэл Парис хотноо болсон Олон улсын сансар судлалын 73-р их хурлаар, Хятад улсын хэрэгжүүлж байгаа ангаргийн судалгааг онцлон үнэлж, энэхүү шагналыг хүртээсэн байна. 
 
Хятадын "Тяньвэнь-1" хөлөг нь ангараг гарагийг тойрон эргэх, газардах, эргүүл хийх анхны судалгааг хийсэн бөгөөд энэ нь  нэг удаагийн даалгавраар гурван зорилтыг биелүүлсэнээрээ онцлог гэнэ.
 
Г.Бямба