МОСКВА. /interfax/. Эстони, Латви, Литва болон Польш улс даваа гаргаас эхлэн аяллын визтэй, тэр дундаа гуравдагч орны Шенгений визтэй ОХУ-ын иргэдийг нэвтрүүлэхгүй байхаар боллоо.
“Латви, Литва, Польш улсуудын хамт бид олон нийтийн дэг журам, аюулгүй байдлыг хамгаалахын тулд Оросын иргэдийн аялж жуулчлах боломжийг хамтдаа хязгаарлахаар шийдлээ. Эстони улсаар дамжин Европын Холбоонд /ЕХ/ ирэх Оросын жуулчид аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй гэдгийг одоо батлах боломжгүй байна" гэж дөрвөн улсын Ерөнхий сайд нар мэдэгдсэн байна.
Ерөнхий сайд нарын онцлон тэмдэглэснээр, ЕХ руу аялах нь “хүний эрхэд хамаарахгүй тусгай эрх юм”. "Бүс нутгийн тохиролцоонд хүрсэн. Одоо бид Оросын иргэдэд зориулсан аялал жуулчлалын хоригийг ЕХ-ны хэмжээнд хэрэгжүүлж эхлэхийн тулд үргэлжлүүлэн ажиллана" гэж сайд нар мэдэгджээ. Дээрх хязгаарлалт нь ОХУ-ын бүх иргэнд хамаатай. Оросууд зөвхөн Шенгений бүсэд амьдардаг гэр бүлийн гишүүд эсвэл насанд хүрээгүй хүүхдүүдээ хамт өсгөж буй хүнтэйгээ уулзахаар хилээр нэвтэрч болно. Харин дипломат ажилтнууд, богино хугацааны виз авсан, ажиллахаар бүртгүүлсэн, богино хугацааны суралцах визтэй, түүнчлэн олон улсын бараа, зорчигч тээврийн салбарт ажилладаг Оросын иргэдэд хамаарахгүй байна. Түүнчлэн хүмүүнлэгийн шалтгаантай хүмүүсийг, тэр дундаа тэрс үзэлтнүүдийг нэвтрүүлнэ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
АНУ-ын хорлон сүйтгэх нууц мэдээлэл задарч Европ даяар шуугиан тарьж байна. Шведийн нэгэн том хэвлэл Nya Dagbladet уржигдар Америкийн РАНД корпорацын дотоод тэмдэглэлийн протокол задарлаа хэмээн хэвлэгджээ. РАНД гэдэг нь АНУ-ын цэргийн судалгааны том корпорац бөгөөд стратегийн судалгаа хийдгээс гадна цэрэг, техникийн ахисан түвшний судалгаанууд санхүүжүүлдэг. Ингээд уг баримт бичигтэй танилцъя. Уг санах бичиг тэмдэглэл 2022 оны 1 сард бичсэн байна. Гурван нүүр хуудас уг мемонд АНУ хэрхэн Оросыг хатган Украин руу дайруулах замаар Европыг доройтуулах тухай төлөвлөгөөг тоймложээ.
1. Германыг сулруулж, АНУ-ыг хүчирхэгжүүлэх. Одоогийн эдийн засгийн хямралыг АНУ гадны тусламжгүйгээр давж гарч чадахгүй. 2020 оноос хойш нийгмийн халамжинд маш их мөнгө зарснаас улсын өр нэмэгдэж, эдийн засагт бэлэн мөнгө хэт их гарав. Америкийн эдийн засаг ашиг орлого олох цорын ганц гадаад эх сурвалж байгаа нь НАТО, ЕХ-нд баригдсан Европ юм. Гэвч Европт Герман улс том толгойлж, бие дааж байгаа ба АНУ Европын үйл хэргээс холдох тусам бие дааж буй нь аюул учруулж байна. Энэ хандлага цааш үргэлжилбэл Герман-Франц хоёр эвсэл болж болзошгүй бөгөөд араас нь Итали зэрэг бусад улс нэмэгдэж болзошгүй. Ингэснээр "хөгшин Европын" эвсэл үүснэ. Энэ сценари бодитой болох юм бол Хөгшин Европ АНУ-ын том өрсөлдөгч болон хувирч АНУ-ын "талын" Дорнод Европын замд хөндөлдөх болно.2. Герман, Европын эдийн засгийг эмзэг байдалд оруулах. Германд эдийн засгийн хямрал үүсгэх юм бол Европын капитал АНУ руу урсах болно. Европын эдийн засаг тэр чигтээ Германаас хамааралтай байгаа ба Герман л ЕХ-ны хамаг ачааг үүрч байна. Харин Германы эдийн засаг хоёр бага дээр тогтдог: А. Оросоос ирж буй хязгааргүй их хямд түүхий эд, Б. Францаас авч буй хямд цахилгаан. Энэ хоёрын эхний хүчин зүйл нь Германы хувьд илүү их ач холбогдолтой. Хэрэв Оросоос нийлүүлж буй зүйлсийг зогсоох юм бол Германы эдийн засаг нурах ба, улмаар Европын эдийн засаг сүйрэх болно. Франц улс мөн Оросоос уран авдаг ба Оросоос хамааралтай. Энийг зогсоовол Франц улс Австрали, Канадаас авахаас өөр аргагүй болно. Эдгээр нь одоо AUCUS блок (Австрали-Канад-АНУ эвсэл) болон хувирсан. Тэгснээр Францыг бид шахалтанд оруулах боломж улам нэмэгдэнэ. 3. Хямрал зохион байгуулах. Идэвхтэй ажилласны дүнд бид "Норд-Стрим 2" төслийн хэрэгжилтийг гацааж чадсан. Германыг Украинаар дамжуулан Оростой цэрэг дайны байдалд оруулж чадах юм бол Германыг Оросын эрчим хүчний нийлүүлэлтээс нь бүрмөсөн таслах боломжтой. Украин дахь манай ажиллагаа Оросыг цэргийн ажиллагаа руу зайлшгүй хатган оруулах болно. Ингэвэл урьдчилан бэлтгэсэн санкцуудаа хэрэглэн германыг Оросын түүхий эдээс нь салгана. Үүнд Ногоон намыг болон тэдний мэргэжлийн бус удирдагч нар болох Анналена Бурбок, Роберт Хабек нарыг ашиглана.4. Хүлээж буй үр дүн. Оросын нийлүүлэлтийг зогсоосноор Германы эдийн засаг унах ба - петрохими, металлурги, инженерчлэл - зэрэг гол салбарууд нь нурна. Герман улс 200-300 тэрбум долларын алдагдал хүлээнэ. Энэ нь Европын аж үйлдвэрийг зайлшгүй сүйрүүлнэ. (Германд л гэхэд 400 мянган ажлын байр устана) Боловсролтой Европчууд АНУ руу цагаачилна. Дунд хугацаандаа энэ нь АНУ-д 7-9 их наяд долларын орлого оруулна. Уг нийтлэл Европт шуугиан болгоомжлол төрүүлж эхэллээ.
Зөв шүү дээ Манайх бас нэвтрүүлэхгүй бх хэрэгтэы Тэд удахгүй Z үсгээд наагаад ороол ирэх вий дээ!!
xenii xuchind polishuud uum bolson ve 1941 ond Orosuud avraagyi bol german tserguudiin devsger baisanaa martjee
Түүхээ сайн уншаа малаа. Польшийг герман, орос 2 хуваагаад эзэлчихсэн байсан. Герман нь орос руу довтолж нухуулсан. Польшийн хувьд Герман, Орос 2 уулаа л булаан эзлэгчид
Ванга хамгийн туруун угуй болох тив европ гэж зегнесен гэдэг. Харамсалтай!
украйн биологийн зэвёэгийг ядуу орсууд дээр туршиж байсныг женевт хзлээн зөвшөөрөөд байна ганцхан батлах шаардлагагүй акиом теором бий нэгд "АМЕРИК хэлсэн үзэглэсэн хийсэн бол хянагдахгүй хоёрт шүүмжлэл эсэргүүцэл сөрөг зүйл нэг дүгээр зүйлд орно
Oros irgediin ireedui gereltei ba Europe sunuj bui usan ongots