sonin.mn
9-р сарын 16-нд Узбекистаны Самарканы олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22-р хурал болсон билээ. 
 
Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеев хурлыг даргалж, ШХАБ-ын гишүүн орон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн ерөнхийлөгч Садр Нургороевич Запаров, Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Пакистаны ерөнхий сайд Шабаз Шариф, ажиглагч орон Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси, Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, даргын орны зочин Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар болон олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын төлөөлөгчид хуралд оролцов.
 
 
Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпины хуралд тавьсан илтгэлдээ: "Энэ он ШХАБ-ын дүрэмд гарын үсэг зурсны 20 жилийн ой , гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 15 жилийн ой тохиож байна. Эдгээр жилүүдэд уг байгууллагын гишүүн орнууд уг хоёр баримт бичгийн дагуу шинэ хэлбэрийн олон улсын байгууллагын хөгжлийн замыг хайж, чухал туршлага хуримтлуулсан байна. Үүнд:
 
-Улс төрийн итгэлцлээ тууштай баримтлах. Гишүүн орнууд үеийн үед найрсаг байж, энх тайвныг үзэл баримтлалыг баримтлан бие биеийнхээ амин чухал ашиг сонирхол, сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, талуудын энх тайван тогтвортой байдал, хөгжил цэцэглэлээ биелүүлэхийг дэмжсээр ирсэн юм.
 
Харилцан ашигтай хамтын ажиллагааг тууштай баримтлах. 
Бие биеийн ашиг сонирхлыг харгалзан, хамтаар зөвшилцөн хамтаар байгуулж, хамтаар хуваалцах зарчмыг баримтлан хөгжлийн стратегиа уялдуулж, харилцан ашигтай хамтаар хожиж, хамтаар цэцэглэн хөгжих замаар замнаж байна.
 
Эрх тэгш харилцахыг тууштай баримтлах. Том жижиг гүрэн гэсэнгүй эрх тэгш байж, зөвшилцөн саналаа нэгтгэх зарчмыг баримталж, аливаа зүйлд байнга зөвшилцөн, жижиг том, сул дорой гэж ялгахгүй байх.
 
Нээлттэй хүлээцтэй байх баримтлах. Өөр өөр улс орон, өөр өөр үндэстэн, адил бус соёл эв зохицонгуй оршиж, соёл иргэншлийн яриа хэлцэл өрнүүлж, үнэт зүйлээ нэгтгэн ялгаатай байдлаа хойш тавьж, олон улс орон, олон улсын байгууллагатай түншилж, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх болно.
 
Эрх тэгш шударга байхыг тууштай баримтлах. НҮБ-ын дүрэм зарчмыг баримталж, үйл хэргийн үнэн мөнийг зарчим болгон, олон улсын болон бүс нутгийн асуудлыг зохицуулж, хувийн ашиг тусын үүднээс бусад орны зүйн ёсны ашиг сонирхлыг хохироохыг эсэргүүцнэ.
 
Эдгээр туршлага нь харилцан итгэлцэж, харилцан ашигтай байх, эрх тэгш, зөвшилцөж, соёл иргэншлийн олон ургалч байхыг хүндэтгэх, хамтаар хөгжихийг эрэлхийлсэн “Шанхай үзэл баримтлал”-ыг бүрэн харуулсан байна. “Шанхай үзэл баримтлал” бол ШХАБ-ын хөгжин хүчирхэгжих амьжиргааны хүч бөгөөд ШХАБ-ын урт хугацаа баримтлах үндсэн зарчим гэдгийг практик харуулж байна. Өнгөрсөнд бид “Шанхай үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлж асар их амжилт олсон, ирээдүйд ч мөн үүний дагуу хөгжих болно.
 
Шинэ нөхцөл байдалд ШХАБ олон улсын болон бүс нутгийн  хэрэгт чухал үүрэг гүйцэтгэх хүчин болсны хувьд олон улсын ээдрээ будлиантай үйл хэргийн өмнө цаг эриний урсгалын дагуу эв нэгдэл хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ШХАБ-ын нэн нягт хувь заяаны нэгдмэл цогц байгуулахыг ахиулах хэрэгтэй.
 
Нэгдүгээрт, харилцан дэмжих эрч хүчээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Дээд түвшний хэлхээ холбоо, стратегийн хэлхээ холбоогоо эрчимжүүлж, харилцан ойлголцох, улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлж, бие биеийнхээ аюулгүй байдал, хөгжлийг хамгаалахаар чармайх хэрэгтэй.
 
Хоёрдугаарт, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөтгөх хэрэгтэй. Узбекистаны зүйр цэцэн үгэнд, энх тайван байж гэмээн улс орон хөгждөг. Хур тунадас байж гэмээн эх дэлхий сэргэдэг гэсэн үг байдаг. Энх тайвны алдагдлыг нөхөж, дэлхийн аюулгүй байдлыг хүндрэлээс гарахын тулд Хятадын тал Дэлхийн аюулгүй байдлын санаачилга дэвшүүлж, олон орон хамтын цогц, хамтран ажилласан, тогтвортой хөгжсөн аюулгүй байдлын загварыг  санаачилж, тэнцвэртэй, үр ашигтай, тогтвортой аюулгүй байдлыг бий болгохыг уриалж байна. Талууд хамтаар уг санаачилгыг хэрэгжүүлэхийг сайшааж байна.
 
Гуравдугаарт, бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх. Бүс нутгийн орнуудын ард түмэн аз жаргалтай байх нь бидний хамтын зорилт юм. Хятадын талын санаачилсан дэлхийн хөгжлийн санаачилга нь олон улсын хамтын нийгэмлэг хөгжлийн асуудлыг дээд хэмжээнд чухалчилж, дэлхийн хөгжлийн түншийн харилцаа тогтоохыг ахиулж, хүчирхэг, ногоон, эрүүл дэлхийн хөгжлийг биелүүлэхийг хүсэж байна. Талуудтай хамтаар уг санаачилгыг хэрэгжүүлж, олон орон тогтвортой хөгжлөө биелүүлэхэд туслахад Хятадын тал бэлэн байна.
 
Дөрөвдүгээрт, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэх. Соёл иргэншил солилцон байж уялдан дэвшдэг. Бид боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, радио телевиз зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөж, залуучууд, эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, иргэдийн найрамдлын форум, уламжлалт эм эмнэлгийн чуулга уулзалт зэргийг цаашид  зохион байгуулж, ШХАБ-ын сайн хөршийн ч найрсаг хамтын ажиллагааны комисс зэрэг иргэний байгууллагын үүрэг хариуцлагыг дэмжих болно. Хятад улс Хятад-ШХАБ-ын цас мөсний спортын үлгэр жишээ бүс байгуулж, ирэх жил ядуурлаас ангижруулах, тогтвортой хөгжлийн форум, найрсаг хотын чуулга уулзалт зэргийг зохион байгуулах болно. Мөн ирэх 3 жилд уг байгууллагын гишүүн орнуудын 2000 иргэнд нүдний болор цайх өвчний мэс заслыг үнэ төлбөргүй хийн өгч, 5000 хүнийг сургалтанд хамруулах болно.
 
Тавдугаарт, олон тал үзлийг баримтлах. Бид НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоо болон олон улсын хуулиар үндэс болгосон олон улсын дэг журмыг эрс хамгаалж, хүн төрөлхтний нийтийн үнийн үзэлтийг хөгжүүлж, азаа туршсан сорилт болон бүлэглэл байгуулах улс төрийг орхих болно. Уг байгууллагыг НҮБ зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагатай хэлхээ холбоотой байлгаж, олон талт үзлийг баримталж, дэлхийн засаглалыг боловсронгуй болгож, олон улсын дэглэмийг нэн шударга зүй зохистой байх тийш хөгжүүлэхээр чармайх болно" гэжээ.
 
Г.Бямба