sonin.mn
Хятадын Кино урлагийн үндэсний газар, Хятадын Төв Радио Телевиз болон тус улсын Бээжин хотын захиргаанаас хамтран зохион байгуулдаг Бээжингийн олон улсын XII кино наадам наймдугаар сарын 13-нд нээлтээ хийлээ.
 
ХКН-ын Төв хорооны Суртал Ухуулах яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал, Бээжингийн Олон улсын XII кино наадмын Зохион байгуулах хорооны дарга Шэнь Хайшюн кино наадмыг нээж үг хэлсэн ба уг наадмын гол шагнал болох “Тэнгэрийн мандал шагнал"-д нийт 1450 гаруй кино урлан бүтээл өрсөлдсөн нь өнгөрсөн оныхоос 63%-р нэмэгдсэн дүн аж. Тодруулбал 88 улс орон, бүс нутгаас 1193 бүтээл уг шагналд дэвшсэн байна.
Уг кино наадам наймдугаар сарын 20-нд өндөрлөх юм.
 
 
Г.Бямба