Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Оросын «Этномир» угсаатны зүйн цэцэрлэгт хүрээлэн-музей дахь 10 ханат их гэрийг сэргээн засварлав. ОХУ-ын Москва хотоос 80 километрийн зайд байрлах “Этномир” Оросын хамгийн том угсаатны цэцэрлэгт хүрээлэн-музей нь олон үндэстний онцлог барилга байгууламж, үндэсний хоол, ахуй, уламжлалыг харуулах үзэсгэлэнгийн танхим, зочид буудал, зоогийн газар, үндэсний бараа бүтээгдэхүүний дэлгүүр зэргээс бүрдсэн 140 га талбай бүхий томоохон цогцолбор юм.
«Этномир» цогцолбор нь угсаатны зүйн музей төдийгүй асар том амралт зугаалгын хүрээлэн бөгөөд өдөр бүр шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу олон орны соёл, уламжлалыг сурталчлах төрөл бүрийн олон үйл ажиллагаа зохион байгуулдгаараа олны сонирхлыг татдаг.
Дэлхийн бүх улс үндэстнүүдийн оромж, сууцыг бодитоор танилцуулсан угсаатны зүйн музей байгуулах зорилгынхоо хүрээнд «Этномир» цогцолбор энэхүүМонгол гэрийг 2014 онд бусад үндэстнүүдийн оромжийн нэгэн адил өөрийн талбай дээр байрлуулжээ. Монголын соёл, уламжлал, ахуйг таниулах зорилго бүхий энэ гэр Москва хот болон ОХУ-ын бусад бүс нутгаас ирж буй аялагчид төдийгүй, Оросыг зорьж ирсэн гадаадын зочид гийчдийн өмнө Монгол Улсын нэр нүүр болж буй тул ЭСЯ тус гэрийг сэргээн засварласан байна.
Түүнчлэн ЭСЯ-ныхан «Этномир» цогцолборын үүсгэн байгуулагч Р.Ф.Байрамовтой уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Энэ үеэр «Этномир» цогцолборт аялал жуулчлал, амралт зугаалга, зочид буудал, зоогийн газар, үзвэр үйлчилгээ зэрэг чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн болохоо илэрхийлэв.
Сэтгэгдэл0
өндөр үнэтэй ийм юм монгол хүнд хэрэггүй ХАЛИМАГ БУРЯД ТУВА МОНГОЛ ХҮН УУЛЗАЖ УЧРАХ ТАНИЛЦАХ ДАВХАР ОРТОЙ ХОНОГИЙН МЯНГАН РУБЛИ ДОТОР УТАЖ АМРАХ БУУДАЛ ХООЛЛОХ СТОЛОВАЯ ГУАНЗ ХЭРЭГТЭЙ БОЛОХООС ӨНДӨР ҮНЭТЭЙ КОФЕ ЦАЙНЫ ГАЗАР РЕСТОРАН ХЭРЭГГҮЙ ҮНЭГҮЙ ДУНД СУРГУУЛЬ МОСКВАГИЙН ДЭРГЭД ХЭРЭГТЭЙ
Азийн ард түмнүүдийг доорд үздэг Оросод социализмын үед ингэж байгаагүй. Гэхдээ үүсгэн байгуулагч нь Оросуудын бидэнтэй адил доорд үздэг, тэр байтугай биднийг турхирдаг түрэг үндэстэн хүн байхад ингэх нь зөв.Түрэг Монгол ертөнц мөнхийн найрсаг хөршүүд.
туркийг америкад огт үздэггүй гэсээн хамгийн ворс муухай өөдгүй гэж хэлдэг гэсэн нөхөрлөсөн хүн болноныгоо хоролдог гэсэн зөвхөн зүрхэнд нь оспан байдаг гэсэн орсыг яаж хорлов элчинг нь ална орсын су онгоцыг натогийн пуужингаар буудна шүхрээр буусныг устгана сирийн ард иргэдийг ална өөрийн ард түмнийг хүйс тэмтрэнэ түрэг гаралтай бага ястнуудын газрыг өөрийн газрын зурагт оруулна Путинг дагаад дольдогоноод с 500 авах гэж оролдрнр
Солиотой хүмүүсийн комментууд байна даа.