Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчид Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгч, зөвлөх компанийн төлөөлөгчид өчигдөр /2022.06.29/ тус авто замын зарим асуудлаар хуралдлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гүйцэтгэгч компаниуд гэрээнд заасан гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө сар бүр бичиж, төлөвлөлтийн багаа хариуцлагатай сайн ажиллуулахыг анхааруулав.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн хоёр сарын хугацаанд авто замын ажил ахицтай байсан. Гэвч төлөвлөгөөнөөс 14 хоногийн хоцрогдолтой байгаа. Цаашид хөрөнгө, санхүүгийн асуудал үүсэж байна гэдгийг гүйцэтгэгч компаниудын төлөөлөл хэлж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэнэ” хэмээн хэллээ.
Зарим гүйцэтгэгч компанийн зүгээс түүхий эд материалын хомсдол, түлшний үнийн нэмэгдэл замын барилгын ажилд нөлөөлж байгааг тайлбарлав. Тус авто замын зөвлөх компанийн зүгээс аль нэг гүйцэтгэгч компани төлбөр удаашралтай байна гэсэн албан бичиг, мэдэгдэл ирээгүй. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу санхүүжилтийн гүйцэтгэлээ сар бүр танилцуулах ёстой ч зарим компани гурав, дөрвөн сард нэг өгдөг дутагдал бий. Ажлын зургийг зөвлөх компанийн зүгээс шалгаж, тухай бүрт баталгаажуулсан гэж байр сууриа илэрхийлэв.
Сэтгэгдэл0
Толгойгоо тушаах гэж бгаа юм болов уу гэтэл
энэ бол авилгын асар их сүлжээ Том оргтлын хэсэг ч байх Одоо Дарханы зам дээр бараг ажиидллаж байгаа хүн техник хэцүү Хятадын компанийг сонгосон боловч ердөө 7 Хятад ирсэн замыг хажууд л зогсож байдаг Бүгдийг Монголчууд байгаа хэдэн техник ажилчдаа авчран хийж өөрөөр хэлбэл би чадна гэдэг зарчим л үйлчилж байгаа Зам тээврийн яамныхан чоно борооноор гэдэг шиг баахан мөнгө батлуулж аваад хуучин замыг хуулан өөрсдөө өндөр үнэтэй техник түрээлсэлж ашиг олсон
Яанаа наад замаа барах юмуу? наад зураг дээр байгаа 30 аад түшмэлээ гаргаж ажил хийлгэж үзүүлээч! худал бүлтэрч яаманд хэдэн жил шигдээд ганц зам ч дуусгачих чадваргүй арчаагүй юмнуудыг халвал таарна!!!
Төр засагт итгэх үнэхээр бэрх болжээ. Энэ нам чадваргүй гэдгээ л харуулж бна даа
Цалин монгийг нь яг ярьсан хэлсэннээрээ огвол хэн ч хийчихнэ ажиллана. Худалч хулгайч дарга нар идчихсэн монго нь байхгуй замыг хэн хийх юм тэр хулгайч худалчаар дуурсэн яам УИХ ын гишууд сайд дарга сэтэртэй хулгайч нараар нь хийлгэвэл таарна!
замын хариуцагч яамыг шүүхэд өгөх хэрэгтэй. худлаа ярьж хариуцлагаас мултарч өөр хоорондоо тохиролцсон адгийн новшнууд. олон хүний хараал идмэрүүд.
Бензин түлшний үнэ нэмэгдэхээс өмнө дуусах ёстой.Одоо түлшний нэмэгдсэн зөрүүг яахав.Хариуцлага хүлээх үү
Дарханы замын ажил хийгээд санхүүжилтээ аваагүй байгаа энийг шийдэж өгөөч яах ёстой юм