sonin.mn
6-р сарын 22-нд болсон БРИКС-ийн орнуудын бизнес форумын нээлтийн ёслолд  БНХАУ-ын дарга Ши Жиньпин видео хэлбэрээр оролцож, илтгэл тавьсан байна.
 
Энэ үеэрээ Ши Жиньпин: Эдүгээ дэлхий нийтэд зуун жил тохиолдоогүй их өөрчлөлт болон цар тахал нүүрлэж, аюулгүй байдлын янз бүрийн сорилт тулгарч, олон улсын эдийн засгийн сэргэлт хүндрэлд ороод буй бөгөөд дэлхийн хөгжил ноцтой ухралттай тулгарч байна. Дэлхий хаашаа явах вэ?
 
Энх тайван уу? эсвэл дайн уу? Өсөлт үү, бууралт уу? Нээлттэй байдал уу? эсвэл хаалттай юу? Хамтын ажиллагаа юу? эсвэл сөргөлдөөн үү? Энэ бол бидний өмнө тулгарч буй цаг үеийн асуулт юм.
 
Хэдийгээр олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа ч нээлттэй, хөгжлийн түүхэн хандлага өөрчлөгдөхгүй, сорилтыг хамтдаа даван туулах хүсэл эрмэлзэл өөрчлөгдөхгүй ээ. Бид түүхэн хөгжлийн зүй тогтлыг үнэн зөвөөр ойлгож, түр зуурын үзэгдэлд төөрөлдөхгүй, эрсдлийн эсрэг сорилт бэрхшээлийг зоригтойгоор даван туулж, хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахаар эрэмгий зориг гарган урагшлах ёстой.Энх тайван бол хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл бөгөөд талууд хамтдаа тэмцэж, сахин хамгаалах хэрэгтэй гэдгийг түүх бидэнд сануулж байна. Хүн бүр энх тайвныг эрхэмлэн дээдэлж, дайны гашуун сургамжийг санаж байж л энх тайван улмаар бат бэх болно. Дэлхий ертөнц донсолгоотой байгаа энэ үед бид НҮБ-ын үндсэн дүрмийн анхны санаа зорилгыг мартаж болохгүй бөгөөд энх тайвныг хамгаалах эрхэм зорилгыг санаж байх ёстой. " гэжээ.
 
Г.Бямба