sonin.mn
Б.Бүрнээгийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Санждорж надад холбогдуулан гаргасан нэр төр , алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэлээр залруулга хийхийг даалгах тухай иргэний хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  хянан шийдвэрлээд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/02424 дүгээр шийдвэрээр Б.Бүрнээгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
 
Гэвч Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 1762 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орж, Sonin.mn цахим хаягаар дамжуулан няцаалт хийхийг даалгасан тул З.Санждорж миний бие уг  шийдвэрийн дагуу Б.Бүрнээгээс албан ёсоор уучлалт гуйж байна.
 
Иргэн З.Санждорж