sonin.mn
Улсын хэмжээнд өчигдөр коронавируст халдварын 3282 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Энэ нь өчигдрийнхөөс  163 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 2150 нь Улаанбаатар хотод, 1132 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Орхон аймагт хамгийн олон буюу 159,  Дорноговь аймагт 142 тохиолдол илэрсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас  нэг хүн нас баржээ. Ингэснээр манай улсад тус өвчнөөр 2020 хүн эндээд байна.
 
 
Эмнэлэгт 10 080 хүн хэвтэн эмчлүүлж байгаас 3202 хүний биеийн байдал хөнгөн, 5837 нь хүндэвтэр, 964 нь хүнд, 77 хүний бие маш хүнд байна. Коронавирусний халдвар авч хөнгөн хэлбэрээр өвдөөд, гэрийн хяналтад 52 044 хүн байгаа аж.