sonin.mn
 1-р сарын 10-нд буюу өчигдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И,  ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар утсаар ярилаа.
 
Энэ үеэр Ван И: "Өнгөрөгч 2021 он бол Хятад, Оросын харилцааны хувьд шаргуу хөдөлмөр, гэрэлт мөчүүдийн жил боллоо. Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч Путин хоёр ойр дотно харилцаагаа хадгалж, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тогтоон, олон улсын томоохон зорилтуудын чиглэлийг удирдаж, шинэ эриний Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны шинэ замыг хамтдаа эхлүүлсэн. Шинэ онд Хятад улс Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааг гуйвшгүй гүнзгийрүүлж, хоёр талын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах болно.
 
Ерөнхийлөгч Путин Хятадад айлчилж, Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцох гэж байгаа нь сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр орны төрийн тэргүүн нарын анхны офлайн уулзалт төдийгүй шинэ оны эхэнд болох олон улсын харилцааны томоохон үйл явдал юм. Хятадын тал Оросын талтай харилцаа холбоогоо эрчимжүүлж, хоёр орны төрийн тэргүүн нарын "Өвлийн олимпын уулзалт" болон "Шинэ жилийн уулзалт"-ыг хамтаар бүрэн дүүрэн амжилт, үр дүнд хүргэхэд бэлэн байна" гэжээ.
 
Хариуд нь Сергей Лавров Хятадын талтай бүрэн санал нийлж, Хятадын талтай нягт харилцаж, ажиллана гэдгээ илэрхийлээд, Ерөнхийлөгч Путины Хятадад хийх айлчлал, Бээжингийн өвлийн олимп бүрэн дүүрэн амжилттай болно гэдэгт итгэж байна" гэсэн байна.
 
Г.Бямба