sonin.mn
Шинэ оны хамгийн анхны инээдмийн жанрын “Single Guys” уран сайхны кино нээлтээ хийж өчигдрөөс эхлэн үзэгчдийн хүртээлд хүрч эхэллээ.
“Single Guys” МУСК-ны ерөнхий найруулагчаар Б.Жаргалсайхан, зохиолчоор А.Миеэгомбо нар ажилласан бол тус киноны гол дүрд Б.Баатархүү, Г.Эзэнмөнх, Ц.Алдармаа тэргүүтэй жүжигчид тогложээ.
 
 
“Single Guys” кино төслийн зохиолч А.Миеэгомбын тухайд өмнө нь “Single Ladies - 1, 2, 3,” уран сайхны киноны зохиолчоор ажиллаж байсан бөгөөд “Single Guys” уран сайхны киног “Single Ladies” киноны эрэгтэй  хувилбар хэмээн кино төслийн багийн зүгээс тодотгожээ.