sonin.mn
КИЕВ. /unian/. Украинд нүүрсний хомсдол үүссэний улмаас 23 дулааны цахилгаан станцаас (ДЦС) ердөө 3 нь ажиллаж байна.
 
 
 
"Нүүрсний хомсдолоос үүдэн 14 эрчим хүчний блок ажиллахгүй байна. Өөр 6 блокийн засвар үйлчилгээний ажил дуусаагүй байна. Төрийн өмчийн 23 дулааны цахилгаан станцаас ердөө 3 нь л ачааллыг дааж байгаа нь 10 хувьтай тэнцэж байна” "Укрэнерго” компани мэдээлжээ. 
 
 
 
Энэ намар Украинд нүүрс хомсдож, ялангуяа цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх нүүрсны хомсдолд оржээ. Шинжээчид үүнийг дэлхийн зах зээл дээр хийн үнэ өссөн, мөн тус улсын нүүрсний нөөц шавхагдаж байгаатай холбон тайлбарлаж байна.
ОХУ 11 дүгээр сарын 1-нээс эхлэн Украины дулааны цахилгаан станцуудад нүүрс нийлүүлэхээ зогсоосон тухай тус улсын Дээд Радагийн эрчим хүч, орон сууц, нийтийн аж ахуйн асуудал эрхэлсэн хорооны дарга Андрей Герус урьд нь мэдэгджээ. Энэ мэдээллийг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам нотолсон байна. Тус газраас ийм шийдвэр гаргасныг ОХУ-д энэ төрлийн түлшний эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой гэж тайлбарлажээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг