ЙЕРУСАЛИМ. /The Jerusalem Post/. Израилд “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрлөө гэж тус улсын Эрүүл мэндийн яамны ерөнхий захирал Нахман Эш ням гаргийн орой мэдэгдэв.
	Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яамны зөвлөхүүд дийлэнх олонхын саналаар /75-73/ уг вакциныг бага насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөсөн юм.
	“Pfizer”-ын эмнэлзүйн туршилтаар вакцин 5-11 хүүхдүүдэд 91 хувийн үр дүн үзүүлснийг Н.Эш цохон тэмдэглээд, хүүхдүүдийг вакцинжуулахын ашиг тус нь түүнээс үүдэх эрсдэлээс давж буйг онцлон хэлжээ.
	Түүний мэдээлснээр, хүүхдүүдийг вакцинжуулж эхлэх товыг ойрын өдрүүдэд гаргаж, дархлаажуулалтыг аяныг ирэх долоо хоногоос эхлүүлэх төлөвтэй байна.
	АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Pfizer”-ын вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг хэдийнээ олгосон бөгөөд одоогийн байдлаар нэг сая орчим хүүхэд эхний тундаа хамрагдаад байна.
	Израилд хамгийн сүүлийн мэдээллээр, 6.3 сая гаруй хүн эхний тунд, 5.7 сая хүн хоёр тунд, 4 сая гаруй хүн гурав дахь тунг тариулжээ. 
	Э.Хулан
	Эх сурвалж: Монцамэ агентлаг
                 Бямба - 11 сарын 01,
                        2025
                        Бямба - 11 сарын 01,
                        2025 
                                
Сэтгэгдэл0
нөгөө израйл монгол дэлхийд вакцинжуулж түрүүллээ вирусгүй боллоо гэсэн нь хаа байнаа