sonin.mn

УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан Төв талбай дээр мэдээлэл хийж, өөрийн санаачилсан "Манай Монгол мандана" төслөө Сангийн Сайд Б.Жавхланд танилцуулснаа хүлээн зөвшөөрч, мэдэгдэл гаргалаа.

Тодруулбал тэрээр: " Сангийн сайд өөрөө хэлж болохгүй байсан учраас нэг залуугаар мэдэгдэл хийлгээд өөрөө араас нь ярилцлага өгсөн үйл явдал өчигдөр болсон. Үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийж байна. "Манай Монгол мандана" төсөл нь 3 жилийн өмнөөс танилцуулагдсаар байгаа төсөл төдийгүй 2018 оны өвөл төрийн гурван өндөрлөг, бүх гишүүдэд нэг нэг сав сүүтэй хүргэгдэж танилцуулагдаж байсан хамтран хийх санал дэвшүүлж байсан төсөл юм. 2017-2018 онд боловсруулагдсан энэхүү төсөл нь өмнө хийгдэж байсан "Хамаг Монгол" төсөлтэй утга зорилго нэг бөгөөд урлагийн тоглолт гэхээсээ илүүтэй Монгол орны 21 аймгийн үндэсний үйлдвэрлэгчдэд хүрч ажиллаж, тэдний үйл ажиллагааг сурталчлан таниулах, тэдэнд тулгараад байгаа бэрхшээлээс гаргах үндсэн зорилготой төсөл юм.

 

Эрхэм Сангийн сайдад хандаж ард олон, аж ахуйн нэгжүүд маш хэцүү нуман тулгуурт байна. Ийм үед та бүхэн яагаад дорвитой ажил санаачилж хийхгүй, сул дорой, хийж байгаа ажил нь байгаа онохгүй байгааг хатуу шүүмжлэн, энэхүү төслийг олон жилийн өмнөөс хэлж танилцуулаад байхад дэмжихгүй байгаа тухай, үүнийг С.Жавхлан хувьдаа авч завших гээгүй.

 

Олон түмэнд нэн шаардлагатай ажлаа түрүүлж хийгээч. Муу үйл хийж, идэж хулгайлах болохоор тэр дор нь, шөнөдөө ярьж идчихдэг. Зөв зүйлээ дэмждэггүй байж болохгүй. Та нарын хийх ёстой ажлыг зааж өгч байхад ийм хөлдүү, царцуу байж болохгүй. Монгол түмэн удахгүй та нарыг буулгахаас өөр аргагүй боллоо гэх утгаар хатуу хэлсний төлөө өнөөдөр би шантаажилсан болж хувирлаа. " гэв.

М.Чой

 
 
Мэдэгдэл
 
"Манай Монгол Мандана" төсөл нь 
3 жилийн өмнөөс танилцуулагдсаар яваа төсөл төдийгүй, 
2018 оны өвөл төрийн 3 өндөрлөг, бүх гишүүдэд нэг нэг сав сүүтэй хүргэгдэж танилцуулагдаж, хамтран хийх санал дэвшүүлж байсан төсөл юм. 
2017-2018 онд боловсруулагдсан энэхүү төсөл нь урдын 2011-2013 онуудад хийгдэж байсан "Хамаг Монгол" төсөлтэй утга зорилго нэг бөгөөд урлагийн тоглолт гэхээсээ илүүтэй Монгол орны 21 аймаг бүх сумдын үндэсний үйлдвэрлэгчдэд хүрч ажиллан нэгтгэж, тэдний үйл ажиллагааг сурталчилан таниулж дэмжих, тэдэнд тулгараад буй бэрхшээлээс гаргах үндсэн зорилготой төсөл юм. 
 
Эрхэм сангийн сайдад:
 
"Ард олон, аж ахуйн нэгжүүд чинь маш хүнд хэцүү нуман тулгуурт байна. Та нар ийм хүнд хэцүү үед яагаад дорвитой ажил сэтгэхгүй, хийхгүй сул дорой, санаачилсан ажил болгон чинь байгаа онохгүй байгааг нь хатуу шүүмжлэн энэхүү төслийг олон жилийн өмнөөс хэлж танилцуулаад байхад дэмжихгүй байгаа тухай. Үүнийг С.Жавхлан хувьдаа авч завших гээгүй, олон түмэнд тустай нэн шаардлагатай ажлаа түрүүлж хийгээч. Муу үйл хийж идэж ууж хулгайлах болохоороо тэр дор нь, шөнөдөө ярьж байгаад идчихдэг, зөв зүйлсээ болохоор дэмждэггүй ийм байж болохгүй! 
Та нарын хийх ёстой ажлыг зааж өгч байхад ийм хөлдүү царцуу байж болохгүй. Монгол түмэн удахгүй ийм мэдрэмжгүй мөс шиг сэтгэлтэй тэнэг та нарыг буулгахаас өөр аргагүй боллоо! гэх утга бүхий хатуу үг хэлсний төлөө шантаажилсан болж хувирлаа. 
Асууя: Цар тахлын үед 
- 3,5 тэрбумаар "Усан оргилуур" баридаг нь зөв үү? 
- 2 тэрбумаар "Андлалын хөшөө" бариад буцааж нурааж тоглож байгаа чинь зөв үү? 
- 5 тэрбумаар хэдэн арван мянгаар нь хүн цуглуулж "Цахим үндэстэн" нэртэй шоу зохиож өвчин тараасан чинь зөв юм уу? 
- Дөрөв дөрвөн тэрбүмыг гишүүн бүрт хувиарлан авилгадаж сандал суудлаа хамгаалан шигдэж арга ядарч суугаа чинь зөв юм уу? 
- Дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас зөвшөөрөгдөөгүй тарилгыг / вакцин/ 4 сая тунг ямар гэрээгээр хэдэн төгрөгөөр авч өгөлцөж ямар зорилгоор 2 сая 63 мянган насанд хүрэгчдэд хүчээр 50,000₮ өгч хийж эхэлсэн тайлангаа тавина уу? /Үүний дараагаас өвчин хүчээ авсан олон хүмүүс хөгшид үхэж эхэлсэн/ 
"Аргаа барсан хүн аавынхаа толгой маажина" гэдэг 
Ийм ялих шалихгүй, эмгэн чавганцаас дээрдэхгүй гүтгэлэг түгээж мушгин гуйвуулж тэвдэж суугаа "Чавганц" Жавхлан сайд болон цаг нь дууссан МАН-д гүн эмгэнэл илэрхийлье! 
Олон түмний уур бухимдалыг улам бадрааж ийн зүйлсээр мушгин харлуулах гэсэн, үнэнийг тогтоох тэмцлийг гутаан саармагжуулах гэсэн явуургүй үйлдэл чинь газар авахгүй байнаа. 
Ийм ил цагаан дээрээ тулж байгаа бол тэмцлийн дараагийн хүнд хэлбэр болох "Өлсгөлөн"-г  эхлүүлэх өдрөө товлон зарлахаа үүгээр мэдэгдэж байна. 
 
"Төр-Эвт /Дөрвөд/ ясны "Хөх чоно" овогт
Монгол улсын иргэн 
Самандын Жавхлан