Өнөөдрөөс Прага хотын амьтны хүрээлэн нь Дэлхийн амьтны хүрээлэн, аквариумуудын холбоо (ДАХАХ)-ны хамгийн дээд шагнал болох “WAZA Conservation Award” -ийн эзэн болж байна. Тус шагналыг "Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах нь" төсөл болон тахийг аврах ажилд удаан хугацаанд оруулж буй хувь нэмрээ үнэлүүлж хүртсэн юм. Түүхээс харахад энэ бол амьтны хүрээлэнгүүдэд олгож буй дэлхийн хамгийн том шагналын зургаа дахь удаагийнх нь юм байна.
Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек шагнал авсан анхны сэтгэгдэлдээ "WAZA Conservation Award шагналыг хүртэж буй нь амьтны хүрээлэнгүүдийн орчноос ч давсан үйл явдал бөгөөд зөвхөн Прага хотод чухал ач холбогдолтойгоор зогсохгүй. Харин биологийн олон янз байдлыг хамгаалахад илүү их анхаарал хандуулахад өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа нь бусад бүх зүйлээс намайг илүү аз жаргалтай болгож байгаа юм." хэмээн дурьдав. WAZA Conservation Award эзэмшигчдийн дурсгалын самбар дээрх жагсаалт Прага хотын амьтны хүрээлэн болон Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулалтаар өргөжив. Энэ нэрийн дор бид ихэвчлэн сүүлийн арван жилийн үйл ажиллагааг, ялангуяа Пржевальскийн адууг Монгол руу тээвэрлэснийг харж байгаа хэдий ч тахийг аврахын төлөө манай амьтны хүрээлэнгийн хийсэн бүх гавьяаг мөн түүнчлэн бараг 90 жилийн түүхэнд хийсэн бүх үйлсийг үнэлсэн хамгийн дээд шагнал Прагт олгогдсон гэдэгт би эргэлзэхгүй байна.
Пржевальскийн адуу бол хамгийн сүүлд амьд үлдсэн зэрлэг адууны төрөл юм. Прага хотын амьтны хүрээлэн нь анхнаасаа Пржевальскийн адууг үржүүлж, 1959 оноос тус адууны олон улсын удмын бичгийг нь хөтөлж ирсэн. Прага хотын амьтны хүрээлэн БНЧУ-ын арми, Олон улсын Тахь групптэй хамтран гучин дөрвөн тахийг есөн удаагийн агаарын тээвэрлэлтээр зөөвөрлөснөөр амьтдыг хамгаалах, зэрлэг популяцийг унаган нутагт нь нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулсан байна. Үүний зэрэгцээ, сүүлийн арван жилд Прага хотын амьтны хүрээлэн Говийн Их Дархан цаазат Б бүсийн үйл ажиллагаа, хөгжлийг ихээхэн дэмжиж дийлэнх тээвэрлэлтээ тийшээ чиглүүснээр тахийн тоо толгой аль хэдийн 350 давжээ.
"Би Прага хотын амьтны хүрээлэнгийн одоогийн ажилчдад төдийгүй тэдний өмнөх үеийн бүх хүмүүст баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна. Мөн бидний үүсгэн байгуулагч болох биологийн олон янз байдлыг хамгаалах нь орчин үеийн амьтны хүрээлэнгийн хамгийн чухал ажил гэдгийг ойлгосон нийслэл Прага хотынхоо захиргаанд талархал илэрхийлж байна. Түүнээс гадна улсынхаа болон дэлхийн олон түнш, хамтран ажиллагсаддаа талархал илэрхийлэхээ мартаж болохгүй. Эцэст нь амьтны хүрээлэнгийн бүх зочид, фенүүддээ талархах ёстой " хэмээн Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал нэмж хэлэв.
WAZA Conservation Award нь биологийн олон янз байдлыг хамгаалахад онцгой хувь нэмэр оруулсан WAZA -ийн гишүүн байгууллагуудад олгогдог шагнал юм. Нэр дэвшүүлэх нь маш хатуу шалгууртай байдаг – тухайн байгууллага нь өндөр чанартай, зорилгоо тодорхой боловсруулсан маш сайн үр дүнтэй байгаль хамгаалах хөтөлбөрүүдтэй байх ёстой. Эдгээр нь WAZA -ийн стандартыг бүрэн хангасан байх ёстой бөгөөд үүний зэрэгцээ in situ (унаган нутагт нь) болон ex situ (өөр орчинд) хамгаалах чиглэлээр чухал үйл ажиллагаа явуулдаг, мэдээж амьтдын сайн сайхан байдал, тэдний хамгаалалт, хүрээлэн буй орчны тогтвортой байдал, боловсролд анхаарлаа хандуулдаг байх ёстой. Одоогийн WAZA Conservation Award шагналын эзэд бол Атланта дахь Жоржиа аквариум (2020), Цюрихийн амьтны хүрээлэн (2019), Таронга амьтны хүрээлэн (2018), Монтерей булан аквариум (2017), Durrell Wildlife Conservation Trust (2016) юм.
Хэрхэн хувь нэмэр оруулах вэ:
• Та Прага хотын амьтны хүрээлэнгийн аврах төслүүдийг манай хандивын дансанд ямар ч хэмжээгээр мөнгө илгээж дэмжих боломжтой. “Бид тэднийг амьд үлдэхэд нь тусалдаг” нэртэй дансны дугаар 43 - 680 466 0247/0100.
• Прага хотын амьтны хүрээлэн дотроос эсвэл цахим дэлгүүрээс сонгосон бэлэг дурсгалын зүйл, хэвлэмэл бүтээгдэхүүнийг худалдан авах замаар ховордсон амьтдын хамгааллыг дэмжих боломжтой.
• Та зүгээр л амьтны хүрээлэнд зочлохдоо ч тусалж байдаг. Бид таны тасалбар бүрээс 5 чех кроныг хандивын данс руугаа шилжүүлдэг бөгөөд түүгээрээ нэн ховордсон амьтдыг хамгаалах төслийг санхүүжүүлдэг.
• Өөр нэг сонголт бол DMS гэж нэрлэгддэг хандивлагч SMS -ийг 87 777 дугаарт нэг удаа 30, 60 эсвэл 90 чех кроноор (та төсөлд 29, 59 эсвэл 89 кроноор хувь нэмэр оруулна гэсэн үг) илгээх, эсвэл та тогтмол шилжүүлгийн хувилбарыг сонгож болно (энэ тохиолдолд таны дээр гурваас сонгосон дүн сар бүр Прага хотын амьтны хүрээлэнгийн данс руу автоматаар илгээгдэх болно). Тогтмол шилжүүлгийг цуцлахаар бол 87 777 дугаарт STOP ZOO PRAHA эсвэл STOP OHROZENEDRUHY хэлбэрээр SMS илгээнэ үү.
• Та мөн Прага хотын амьтны хүрээлэнгийн орчинд байгаа төлбөрийн нэгдсэн функцтэй мэдрэгчтэй дэлгэц бүхий төлбөрийн тусгай киоск ашиглаж болно. Тэдгээр нь амьтны хүрээлэнгийн орон зайн таван байршилд байрладаг бөгөөд та дөрвөн зүйл (Тахь, нам дор газрын горилла, Энэтхэгийн гангес гавиал эсвэл лаос хадны харх) амьтдаас алинд нь хандивлахаа сонгох боломжтой.
Зураг1: Прага хотын амьтны хүрээлэн Пржевальскийн адууг аврах үйлсэд оруулсан урт хугацааны хувь нэмрээ үнэлүүлэн WAZA Conservation Award дээд шагнал хүртлээ. Монгол улс руу чехийн талын тээвэрлэлтийн хүрээнд 34 тахийг зөөвөрлөсөн байна. Зурган дээр Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек шагнал авч байгаа нь. Зургийг: Моника Долейшова, Прага хотын амьтны хүрээлэн
Зураг 2: Прага хотын амьтны хүрээлэн Чехийн армитай хамтран Пржевальскийн адууг Монголын Их Говийн дархан цаазат Б хэсэг рүү есөн удаа тээвэрлэсэн. Энэхүү зэрлэг адууны хамгийн сүүлчийн зүйлийн тоо гурван зуун тавь давжээ. Зургийг: Прага хотын амьтны хүрээлэнгийн архив
Зураг 3: Түүхээс харахад энэ бол амьтны хүрээлэнгүүдэд олгож буй дэлхийн хамгийн том шагналын зургаа дахь удаагийнх нь юм. Conservation Award шагналыг Прагийн амьтны хүрээлэн "Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах нь" төслөөрөө хүртсэн юм.
Зургийг: Петр Хамерник, Прагийн амьтны хүрээлэн
Сэтгэгдэл0
Прагийн амьтны хүрээлэнгийн захирал ноён Мирослав Бобек түүний хамт олонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа та бүхэндээ
Тахийг Чехд авачаагүй бол бид буудаж идээд л дуусах байсан даа!! Адууныхаа махыг идээд л , адуун соёлоо гайхаад л, адууны тухай дуулж хуурдаад л, адуу хулгайлж хөөгөөд л бид үнэхээр тэнгэрлэг адуу шиг хүмүүс .
Тахийг Пржевальскийнх гээд өөрийнхөө нэрээр нэрэлдэг европ Оросууд үргэлж азийн дайснууд байсан.Оросын цэргийн тагнуул Пржевальский Оросын хаанд цөөхөн Монголчуудыг зүгээр л устгаж газрыг нь Манж гүрнээс булааж авахыг санал болгож байсныг бид мэдэх цаг болсон. Потанин Александр гэсэн мөсөн голуудынхаа орос нэрнүүдийг Хүйтэн, Цагаан гэж уугуул Монгол нэрээр нь солих хэрэгтэй. Монгол одоо өөрийн хэл ус, соёл юу ч үгүй Бурят республика биш.
Монголчууд ерөнхийдөө зэрлэг, бүдүүлэг, хоцрогдсон, маанагдуу, хэнэггүй, хүний ерөнхий соёл гэж юу байх ёстойг ухаардаггүй, ухаарахыг ч хүсдэггүй улсууд. Тийм ч учраас орос хэлэнд байдаг "совесть" гэсэн үг орчуулагддагүй. "Угрызение совести" гэдгийг юу гэж орчуулах бол. Их удаж л хийсэн хэргийнхээ төлөө шаналан зовох гэх байх. Гэтэл монголчууд бид аливаа хүнлэг бус, зэрлэг зүйл хийчихээд сэтгэлийн гүн шаналал, хямралд ордог бил үү? Үгүй гэдгийг бидний өнөөгийн амьдралд хандах хандлага харуулж байгаа юм.
Наадах чинь тосгоны Орос буриадуудын бидний малчин Монголчуудыг оюун санааны хувьд аймаглан устгаж ирсэн цуурхалууд. Монголчууд маш ухаантай ажилсаг дайчин эв нэгдэлтэй.Ийм байж л хатуу ширүүн уур амьсгалтай усгүй уул талдаа нүүдэлчин Монголчууд амьд үлдэх боломжтой.Тэгж яривал тосгоны Оросуудад "хүн чанар" гэж агуу утгатай үг байдаггүй юм.
орос хүний совесть -аас эхлээд ЗӨВЛӨЛТ АЖ ТӨРӨХ ЁСЫГ хятад улс оноо болгон хамгийн ариун ёс суртахуунтай хятадын зөвлөлт хүнийг бий болгохоор ирээдүйн зорилгоо болгожээ хамгийн сайн хүн зөрчилгүй ажилчин тариачин сэхээтэн байдаг ажээ
гитлерт алтан хөшөө босгодог польшуудын адуу уналга эдэлгээнд хэн ч хэрэглэхгүй
Польш Монгол хоёр адилхан хувь заяатай Оросуудад мэхлүүлж доромжлуулж байсан улсууд. Польшийг Оросууд Молотов Риббентропын нууц гэрээгээр зарчихсан бол Монголыг Хятадад 1924 оны нууц гэрээгээрээ найз царайлсан Оросууд зарчихсан. Дундад зууны бидний түүх бас адилхан. Оросууд Речь Посполитаг араас нь хутгалж Украйнтай өөртөө нэгтгэсэн бол Зүүнгарыг бас араас нь хутгалж амийг нь таслаад Төв ази Сибирьт эзэн суусан. Нацист Герман Оросууд шиг Азийн ард түмнүүдэд дайсагнаж байгаагүй. Европ Оросуудын хядаж байсан олон үндэстнүүдийг Халимагаас эхлээд түр зуур ч гэсэн аварсан түүхтэй. Тэр байтугай манийгаа хүртэл Оросуудын турхирдаг Азийн Турк Японтой холбоотон байсан.Heil Hitler!
Пржевальскийн Оросууд Чехэд цэргээ 1968 онд оруулаад өөрийнхөө савар доор үлдээсэн.Монголд бол Оросууд цэргээ 1967 онд оруулаад бас савар доороо үлдээсэн.Адилхан л байгаа юм даа.